• Өнөөдөр 2024-05-08

АН Л.Гүндалай тэргүүтэй намын гишүүдээ "Чингисийн одон"-гоор шагналаа

2021-02-28,   1098

Ардчилсан намын нэр бүхий гишүүдийг тус намын дээд шагнал "Чингисийн одон"-гоор шагнаж урамшууллаа.
 
Ардчилсан хувьсгалын 30 жил, ардчиллын төлөөх Улс төрийн намууд нэгдсэний 20 жилийн ойг тохиолдуулан, мөн Монгол Улсын Их Хурал болон Орон нутгийн сонгуульд намын гишүүдээ удирдан зохион байгуулж, манлайлан оролцож ялалт байгуулан намын гишүүд, дэмжигчдийн хүрээг өргөтгөх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан Доржийн Моондой, Гэндэнпилийн Явгаан, Ламжавын Гүндалай,  Баярын Зууннаст, Мижээгийн Зундуйдаваа, Должингийн Пүрэвсүрэн, Цэдэндамбын Батсүх, Жамбын Ширбазар нарыг Ардчилсан намын тэргүүн дээд шагнал “Чингисийн Одон”-гоор шагнав.

АН Л.Гүндалай тэргүүтэй намын гишүүдээ "Чингисийн одон"-гоор шагналаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188