• Өнөөдөр 2025-11-20

ТАНИЛЦ: МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх Бодлогын хорооны дарга нар

2025-11-20,   186

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, бодлогын хороодыг байгууллаа. Тодруулбал, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах, 31 дүгээр Их хуралд МАН-ын дарга Н.Учралын танилцуулсан “Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг хэрэгжүүлэх зорилгоор намын Удирдах зөвлөлийн дэргэд дараах бодлогын хороодыг байгууллаа. Бодлогын хороод болон түүнийг удирдан ажиллах УИХ-ын гишүүдийг танилцуулж байна.
 
Үүнд:
-“Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл
-Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Галбадрах
-Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц
-Хот байгуулалтын бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан
-Банк санхүү, хөрөнгийн зах зээлийн бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин
-Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир
-Хөдөөгийн хөгжлийн бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нар тус тус ажиллана.

ТАНИЛЦ: МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх Бодлогын хорооны дарга нар
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-20 17:27:01
    Иргэн: Боловсон хучин гэж алгаа!!! Бодлогын дарга нар дотор нэг ч доктор байдаггуй, онигоо!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188