• Өнөөдөр 2025-11-19

ТАНИЛЦ: МАН-ЫГ УДИРДАХ ШИНЭ БҮРЭЛДЭХҮҮН

2025-11-19,   190

      Эрх баригч МАН-ынхан дөрвөн өдөр дараалан хуралдаж, намын шинэ даргаа сонгож, бас бүтэц бүрэлдэхүүнээ шинэчиллээ. Ингэхдээ “дүрэм”-ийн дагуу МАН-ын удирдлагын багаас МАН-ын экс дарга Л.Оюун-Эрдэнэ, экс Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хоёрын хүмүүс “жийгдэж”, харин МАН-ын шинэ дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар хоёрын хүмүүс орж ирлээ. МАН-ын шинэ дарга Н.Учралын бүрдүүлсэн энэ баг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, цаашлаад 2028 оны УИХ-ын сонгуульд МАН-ыг удирдан авч орно гэсэн үг. 
 
Ингээд МАН-ыг хэн, хэн удирдахаар болсныг танилцуулъя. 
- МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатарыг улираан томиллоо.
 
      Өнгөрөгч 2024 оны долдугаар сард МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар найман жил ажилласан Д.Амарбаясгалан чөлөөлөх хүсэлт гаргаж, ЕТГ-ын дарга Я.Содбаатар түүний халааг авч байв. Ингээд Я.Содбаатар МАН-ын экс дарга Л.Оюун-Эрдэнийн “гал тогоо”-г жил гаруй хариуцсан. Харин одооноос Н.Учралтай хоршихоор болж байна.
 
- МАН-ын Нарийн бичгийн даргаар таван хүнийг сонголоо. 
 
1. Ө.Золбаяр- Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хэвлэлийн албаны дарга. 
2. Н.Энхбаатар- Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байх үед буюу 2008-2012 онд шадар туслах нь байсан. 2020 оноос МАН-ын Намын байгуулалтын газрын дарга, 2021 оноос МАН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа. 
3. С.Мөнгөнчимэг- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, Сангийн дэд сайдаар тус тус ажиллаж байсан. Говь-Алтайн уугуул, Хэнтийн бэр. 
4. Б.Пүрэвдагва- Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байх үед шадар туслах нь байсан. Одоо МАН-ын Намын байгуулалтын газрын дарга, МАН-ын дэргэдэх СДМЗХ-ны Ерөнхийлөгчөөр ажилладаг. 
5. М.Цэлмүүн- МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажилладаг. Өнгөрөгч 2024 оноос МАН-ын дарга Н.Учралын зөвлөхөөр ажиллаж байгаа. Аав нь Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга Г.Манлайжав. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Андууд” хамтлагийн бөмбөрчин гэдгээр нь улс төрийн хүрээлэлд илүү сайн мэднэ. 
 
- МАН-ын орон тооны бус Нарийн бичгийн даргаар гурван хүнийг сонголоо. 
 
1. УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
2. Хотын дарга асан Д.Сумъяабазар\Өмнө нь орон тооны Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан\
3. Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан
 
- МАН-ын Удирдах зөвлөл 32 гишүүнтэй байсан бол МАН-ын шинэ дарга Н.Учрал Удирдах зөвлөлөө өргөтгөж, 39 хүнийг сонголоо.
 
      Өмнө нь МАН-ын Удирдах зөвлөлд Ц.Нямдорж, Д.Тогтохсүрэн, Ц.Мөнх-Оргил нарын хууччуул байсныг тэтгэвэрт нь суулгалаа. Мөн “нүүрсний хулгай”-н хэрэгт холбогдсон Ж.Мөнхбат, Ц.Чулуунзагд нарыг “хөөсөн”. Цаашлаад, МАН-ын экс дарга Л.Оюун-Эрдэнийн “тал”-ынхан гэгдэх УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, О.Батнайрамдал, Д.Амарбаясгалан, Г.Занданшатарын Засгийн газраас “жийгдсэн” С.Амарсайхан, Л.Мөнхбаатар нар ч МАН-ын Удирдах зөвлөлөөс хасагджээ. Ингээд дараах 39 хүнийг МАН-ын Удирдах зөвлөлд улираан болон шинээр сонголоо.  
 
1. Ерөнхий сайд Г.Занданшатар\Улиран\
2. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар\Улиран\
3. Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар\Улиран\
4. УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ
5. УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал
6. УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт\Улиран\
7. УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд, МАН-ын орон тооны бус Нарийн бичгийн дарга Б.Чойжилсүрэн
8. МАН-ын орон тооны бус Нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар\Улиран\
9. Баянхонгор аймгийн Засаг дарга, МАН-ын орон тооны бус Нарийн бичгийн дарга Д.Мөнхсайхан
10. УИХ гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж. Энхбаяр
11. УИХ-ын гишүүн, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам
12. УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
13. УИХ-ын гишүүн, ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан
14. УИХ-ын гишүүн З.Мэндсайхан
15. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
16. УИХ гишүүн Ж. Ганбаатар\Улиран\ 
17. УИХ гишүүн Г. Тэмүүлэн 
18. УИХ гишүүн Б.Уянга 
19. УИХ гишүүн Ч.Номин 
20. УИХ гишүүн М.Мандхай 
21. УИХ гишүүн Д.Үүрийнтуяа 
22. УИХ гишүүн Б. Хэрлэн 
23. УИХ гишүүн Э. Батшугар\Улиран\ 
24. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа\Улиран\
25. УИХ-ын гишүүн У.Отгонбаяр
26. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
27. ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр
28. ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, МАН-ын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр
29. МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар\Улиран\
30. МАН-ын Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва
31. МАН-ын Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн
32. МАН-ын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг
33. УИХ гишүүн асан Ч.Хүрэлбаатар\Улиран\
34. УИХ гишүүн асан Ц.Цогзолмаа 
35. УИХ гишүүн М.Оюунчимэг\Улиран\
36. Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөх А.Энхзул 
37. НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын дэргэдэх СДМЗХ-ны Нийслэлийн салбар хорооны дарга Б.Ану-үжин
38. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын зөвлөх Б.Жавзандорж
39. ЕТГ-ын Захиргаа, санхүүгийн газрын дарга, СДМЗХ-ны дэд ерөнхийлөгч Б.Батцэцэг 
 

ТАНИЛЦ: МАН-ЫГ УДИРДАХ ШИНЭ БҮРЭЛДЭХҮҮН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188