Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Нэгдүгээр сарын 31-нд АН-ын үндэсний бодлогын хороо хуралдан, намын аравдугаар их хурлыг товлосон. Тухайлбал, Улстөрийн намын тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их хурлын 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоол, Улсын дээд шүүхийн тогтоол зэргийг үндэслэн АН-ын аравдугаар их хурлыг тавдугаар сарын 2-ны өдөр товлон зарласан. АН-ын аравдугаар их хурлаар АН-ын шинээр сонгосон намын даргыг батламжлах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшигчийг батламжлах, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх болон АН-ын даргын дотоод сонгуулийг зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэнэ” гэв.
Тэрбээр үргэлжлүүлэн "АН-ын даргын сунгаа Цагаан сарын дараа зарлагдах юм байна. Энэ жил "Ковид-19" гарсан учраас анхан шатны нийт гишүүний татварыг тэглэсэн. Ингэснээр намын шинэ даргыг сонгох сунгаа, Ерөнхийлөгчид намаас нэр дэвшүүлэх сунгаанд бүх гишүүн саналын эрхтэй, эрхгүй гэж хуваагдахгүйгээр саналаа өгнө. Цар тахлыг харгалзан үзээд, нэгдүгээр сарын 10-нд хуралдсан Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар намын гишүүдийн татварын хэмжээг 50 хувиар хөнгөлсөн” гэв.
АН-ын үндэсний бодлогын хорооны 394 гишүүнээс татвараа төлсөн 219 гишүүн байна. Татвараа төлөөгүйн улмаас үндэсний бодлогын хорооны гишүүний бүрэн эрх нь дуусгавар болсон 175 гишүүн бий. Аливаа улс төрийн намын гишүүд тодорхой тогтоосон тооны хэмжээний татвар төлдөг. Татварын хэмжээг тухайн намын төлөөллийн төв байгууллага тогтооно гэсэн улс төрийн намын хуулийн зохицуулалттай. Өнгөрсөн 2020 оны сонгуульд оролцохдоо АН үндэсний бодлогын хорооны хурлаас сонгуулийн үйл ажиллагааг дэмжих сонирхолтой эрэгтэй гишүүдээс 100 сая хүртэл, эмэгтэй гишүүдээс 60 сая төгрөгийн тогтоосон татварыг төлж болно гэсэн тогтоол шийдвэр гаргасан.
Улсын дээд шүүхээс 2017 онд АН-ын даргаар С.Эрдэнийг бүртгэсэн бүртгэл хэвээрээ байгаа. Тиймээс АН хоёр удирдлагатай болсон мэтээр ярьж болохгүй. Намыхаа дотоодод улс төр хийх гэж оролддог, тэр дунд попрох гэж оролддог хэсэг бүлэг хүмүүсийн явуулж байгаа дүрмийн бус үйл ажиллагаанд би автахгүй. Зарим нөхцөлд гаднын өөр улс төрийн нам, тодорхой бүлэглэлийн захиалгатай нөхдүүд манай намд орж ирчихээд, намын эв нэгдлийг бусниулах гэж оролдоод байгаа юм уу гэж хардахаар хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг манай нам анхааралдаа авсан. Сөрөг үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс дээр хяналтын үйл ажиллагаа явуулна. Хариуцлага тооцно. АН идэвхтэй сөрөг хүчний байр сууринд шилжиж ажиллах болно гэдгээ мэдэгдэж байна гэлээ.
| С.ЭРДЭНЭ: Ардчилсан нам хоёр удирдлагатай болсон мэтээр ярьж болохгүй |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |