• Өнөөдөр 2025-04-28

О.ЦОГТГЭРЭЛ: Ерөнхий сайд ард түмэн, УИХ, Ж.Баярмаа гишүүнээс уучлалт гуйх ёстой

2025-04-28,   102

        УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлыг бүлгийн дарга О.Цогтгэрэл танилцууллаа.
 
       Тэрбээр "Ардчилсан намын бүлгийн хурлаар дөрвөн асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлаарх 24 дүгээр илтгэлийг ХЭҮК-оос танилцуулж, гишүүдийн асуултад хариулсан бол хоёрт, ардчилсан улс орнууд дижитал  байдлаар иргэдийн оролцоог хэрхэн хангаж байгаа талаар бүлгийн албаны хийсэн судалгаагаар цахим сайт ажиллуулах тухай хэлэлцсэн. Үндсэн хуулийн Цэц дээр иргэдийн сонгох эрхийг зөрчиж байгаа мандатын тоотой тэнцүү дугуйлах ёстой гэдэг заалтыг хэлэлцсэн. Дөрөвт, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулахдаа хэрхэн байр сууриа илэрхийлж, парламент ёсыг үгүйсгэсэн талаар мэдээлэл сонсч, тодорхой шийдвэр гаргалаа. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тавдугаар сарын 1-ний чуулганы хуралдаан болох өдрийг хүртэл ард түмэн, УИХ-аас, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас өөрийнхөө амаар уучлалт гуйх ёстой. Энэ бол ард түмэн, тэдний төлөөллөөс уучлалт гуйж байгаа хэрэг. Энэ бол зөвхөн хувь хүний асуудал биш. Ард түмний төлөөллийг хэн нэгэн хүний төлөөлөл мэтээр УИХ-ын индэр дээрээс мэдээлж байгаа нь үнэхээр зарчимгүй үйлдэл. Ерөнхий сайд гэдэг хүнийг УИХ-аас томилдог. Гэтэл УИХ-ынхаа дээр гарч суугаад УИХ-ын гишүүдээ доромжилж байгаа нь биш юм. Ардчилсан намын бүлэг тавдугаар сарын 1-ний өдөр хуралдаж, Ерөнхий сайд цаашид УИХ-ын үйл ажиллагаанд оролцох эсэх талаар тодорхой байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ. Хэрэв уучлалт гуйхгүй бол АН-ын бүлэг чуулганаар хэлэлцэх бүх асуудлаас завсарлага авна" гэв.

О.ЦОГТГЭРЭЛ: Ерөнхий сайд ард түмэн, УИХ, Ж.Баярмаа гишүүнээс уучлалт гуйх ёстой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188