Өчигдөр Улсын Дээд шүүх хуралдаж Ардчилсан намын даргын асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар Ардчилсан намын Хэрэг эрхлэх газраас мэдээлэл хийлээ. Тус намын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Ц.Туваан хэлэхдээ “Ардчилсан намын аравдугаар Их хурал өнгөрсөн 12 дугаар сард хуралдаж, АН-ын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн баталсан. Уг өөрчлөлтөө бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд өгсөн. Улсын Дээд шүүх өчигдөр хуралдаж манай намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг тодорхой шалтгаануудын улмаас бүртгэж авсангүй. Тухайлбал, “Улсын Дээд шүүх үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн зарим зүйл заалт ойлгомжгүй байна. Мөн тодорхойгүй өөрчлөлт орсон байна” гэсэн. Ардчилсан намын Аравдугаар Их хурал бол хүчин төгөлдөр. Манай намын 1400 гаруй төлөөлөгч оролцсон. Улсын Дээд шүүх тодруулах зүйл байна гээд буцааж байгаа нь манай намын Их хурал хүчин төгөлдөр болсон гэсэн үг. Шаардсан материалуудыг нь бүрдүүлж өгөөд үндсэн дүрмээ дахин бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд өгнө. Миний бие Ардчилсан намын дэд даргаар ажиллаж байсан. Дараагийн намын дарга болоход үндсэн дүрмээрээ боломжгүй.
Өмнөх удирдлага нь хариуцлага хүлээж бүгдээрээ огцордог. Тиймээс С.Эрдэнэ дарга, миний бие бүгд хариуцлага хүлээж огцорсон. Гэхдээ намын үйл ажиллагаа тасалдахгүй явна гэдэг утгаараа үүрэг гүйцэтгээд явж байгаа. Би шинэ сонгогдсон намын даргадаа тамгаа гардуулж, эрх үүргийг нь шилжүүлж өгнө. Сүүлийн үед Улсын бүртгэлийн Ерөнхий газар Хууль зүйн яам, эрх баригч МАН-ын бүлэглэлийн гар хөл болж байна. Ардчилсан намыг хоёр хуваах, энэ хүмүүсээр дамжуулж хоёр салсан мэт процессуудыг эрээ, цээргүй явуулж байна. Энэ процесс дээр тухай бүрд нь хариултыг нь өгөх болно. Ардчилсан намынхан шударга ёсны төлөөх тэмцлээ үргэлжлүүлнэ. Бидний замд саад болох гэсэн бүлэглэлийн эрх ашигт няцаалт өгч, устгаж явах болно. Мөн Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн байсан миний нэр цахим бүртгэлээс хасагдсан. Үүнийгээ тодорхой болгоод дахин бүртгүүлэхээр өгнө. Ардчилсан намын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа” гэлээ.
НИЙСЛЭЛИЙН АН-ЫН ДАРГА Д.ПҮРЭВДАВАА “Өнгөрсөн хэд хоногийн дотор Ардчилсан намыг салсан мэтээр нийтэд ойлгуулах хүмүүс их байлаа. Өнөөдөр 21 аймаг, есөн дүүргийн АН-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. 2017 онд бүртгэлийн асуудал буцаж байсан. Улсын Дээд шүүхээс зарим нэг заалтыг тодруулахаар буцааж байсныг тухайн үед С.Эрдэнэ дарга засаад өгч байсан. Өнгөрсөн жилүүдэд ЖДҮ сангаас зээл авсан, 60 тэрбумын хэргийг АН ил болгож байсан. Мөн оффшор бүсэд хөрөнгөө байршуулсан хүмүүсийг ил болгож, хөрөнгийг нь эх орондоо авчрах ажлыг зохион байгуулж байгаа. Энэ нөхдүүдийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас АН-ын үйл ажиллагаанд гаднаас нөлөөлж байна. Харамсалтай нь манай өмнөх удирдлага дээрх нөхдүүдэд ашиглуулж байна гэж харж байгаа. Ардчилсан нам бол үргэлж зөвийн талд зогсоно, зөрчигдсөн эрхийн талд зогсож дуу хоолойгоо хүргэнэ. Манай намын өмнөх удирдлага маань хадган дээр тавьж өгсөн тамгаа үрэгдүүлчихсэн мэтээр ярьж, гомдол гаргаад тэр тамгыг нь эрх баригч намын хэрэгжүүлэгч агентлаг нь өдөрт нь гаргаж өгөөд бүртгэлийн маргааныг үүсгэж байгаа нь хар дагуулж байгаа юм. Манай намын дэмжигчид намынхаа үйл ажиллагаанд бат итгэлтэй байж болно” гэлээ.
| Ц.ТУВААН: Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтөө сайжруулаад УДШ-д дахин өгнө |
|
Ховд аймгийн Буянт сумаас алга болсон охиныг эрэн сурвалжилж байна
2026-08-05 13:57:14
Олон улсын Таеквон-догийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна
2026-08-05 13:34:07
Зарим голын усны түвшин нэмэгдэж, Онон, Балж гол үерийн аюултай түвшинг давжээ
2026-08-05 12:58:23
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
2026-08-05 12:51:58
Шатахууны хүртээмж 2.5 дахин нэмэгдэж, ШТС-уудын дараалал буурчээ
2026-08-05 12:36:31
Тэгш, сондгой дугаарын зохицуулалтад эдгээр тээврийн хэрэгслүүдийг хамруулахгүй
2026-08-05 12:07:01
БНСУ-ын “Онпум Корпораци” ОБЕГ-т зарлан мэдээллийн цамхгийн сэлбэг хэрэгсэл хүлээлгэн өгчээ
2026-08-05 10:32:21
Улаанбурханаас урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна
2026-08-05 10:14:38
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт зам хаах байршлууд
2026-08-05 10:11:11
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 дуудлага бүртгэгджээ
2026-08-05 09:44:49
Он гарсаар усны ослын улмаас 59 иргэн амиа алдсаны 14 нь хүүхэд байжээ
2026-08-05 08:50:28
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-08-05 07:03:59
ЖҮЖИГЧИН Т.БИЛЭГЖАРГАЛЫН ЭЭЖ Л.НОРОВОО: ХҮҮД МИНЬ ГЭГЭЭЛЭГ, БААТАРЛАГ, ДУРЛАЛТ ЗАЛУУГИЙН ДҮР ЗОХИДОГ БАЙСАН
2026-08-05 07:02:43
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2026-08-05 07:02:00
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2026-08-05 07:01:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-05 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-05 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2026-08-05 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг олдоно
2026-08-05 06:00:00
KHARKHORUM 360° фестиваль энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
2026-08-04 18:26:43
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва БНЭУ-ын элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзалж хийжээ
2026-08-04 16:57:11
Р.Алтангэрэлд “Хүндэт дипломат” хүндэт тэмдгийг гардуулан өглөө
2026-08-04 16:23:14
Шинэ ном танилцуулъя: “ДАРМА БАТБАЯР”
2026-08-04 16:11:25
Туул гол дээрх Зайсангийн баруун талын гүүрний хучилтын засварын ажлыг хийж гүйцэтгэнэ
2026-08-04 15:51:06
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
2026-08-04 15:24:36
Б.Пүрэвдагва: 2026 онд нийслэлд 20 сургууль, 23 цэцэрлэгийн барилга ашиглалтад орно
2026-08-04 14:54:52
Морингийн даваанаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх авто зам ашиглалтад орлоо
2026-08-04 14:47:55
“КОП17”-д ажиллах Онцгой байдлын дадлага сургуулийг хийв
2026-08-04 14:11:19
Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал энэ сарын 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 14:06:14
“COP17” хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явна
2026-08-04 14:00:29
“UNCCD COP17”-гийн бэлтгэл ажлын сургалт, семинар болов
2026-08-04 13:41:39
Баянцагаан сумын Чихэртийн зоод “Хаадын хүлэг” өдөрлөг боллоо
2026-08-04 13:31:58
Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Д нарт холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
2026-08-04 12:38:20
“ЮНЕСКО”-гийн соёлыг биет бус өвийг сурталчлав
2026-08-04 11:36:09
Хөл бөмбөгийн “A”, “B” зэрэглэлийн лицензтэй дасгалжуулагчдын сургалт боллоо
2026-08-04 11:16:31
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I ээлжийн бүртгэл 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 10:53:29
ХХААХҮ-ийн салбарын төсвийг нэмэгдүүлэх санал Сангийн яаманд хүргүүлжээ
2026-08-04 10:30:12
АЖ ҮЙЛДВЭР САЙД Г.ДАМДИННЯМ БНХАУ-ЫН ЧАЙНА ГАЗ КОМПАНИЙН ЗАХИРАЛ ЧАН ЛИАНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2026-08-04 10:26:57
Бэлчээрийн ургамлын ургалт ихэнх нутгаар сайн, дунд түвшинд байна
2026-08-04 10:25:38
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 тохиолдол илэрчээ
2026-08-04 10:14:46
ШУМУУЛААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ СУДАЛГААГ УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭЭ
2026-08-04 10:02:59
Баянгол дүүрэг Үндэсний спортын наадамд III байр эзэллээ
2026-08-04 07:28:42
Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн VI чуулга уулзалт боллоо
2026-08-04 07:19:18
2026-08-04 07:04:06
Жюү жицү-гийн дэлхийн аваргын “Дуо” төрөлд мөнгө, хүрэл медаль хүртлээ
2026-08-04 06:59:55
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна
2026-08-04 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |