• Өнөөдөр 2024-04-20

"Коронавирусийн дараах нөхцөлд тохирсон хөдөлмөрийн хуультай болох ёстой"

2021-01-04,   636

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргилоос төслийн талаар мэдээлэл сонсжээ. Гишүүд хүүхдийн хөдөлмөр, ажлын байран дахь бэлгийн дарамт, туслах малчин, гэрийн үйлчлэгчийн тухай, цахим ажлын байрны талаар хуульд хэрхэн тусгах талаар санал солилцсон байна.
 
Мөн коронавирусийн дараах өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохирсон хөдөлмөрийн хуультай болох ёстой. Хөдөлмөрийн харилцааг ажилтан, ажил олгогчоор хязгаарлахгүй цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэжээ. 
 
Түүнчлэн цар тахлын үед хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор баталсан Гаалийн албан татвар болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд С.Мэндсайханаас мэдээлэл сонссон байна. Мөн улсын нөөцөөс өвс, тэжээл олгох, махны нөөц бүрдүүлэлт, махны экспортын талаар асуултад хариулт авчээ.

"Коронавирусийн дараах нөхцөлд тохирсон хөдөлмөрийн хуультай болох ёстой"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188