• Өнөөдөр 2024-04-29

Ардчилсан намын шинэ Нарийн бичгийн дарга нартай танилц

2024-01-01,   8846

      Ардчилсан намын шинэ Нарийн бичгийн дарга нар томилогдлоо.

Ардчилсан намын боловсролын асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга Энхтайваны Энхпүрэв: 
 
12 настайдаа их сургуульд элсэж, 24 насандаа Боловсрол судлалын докторын зэрэг хамгаалж байсан тэрбээр олон нийтэд “Электрон жаал” нэрээр танигдсан. Боловсрол Соёл Шинжлэх ухааны сайдын зөвлөх, Боловсролын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан туршлагатай.
 
Ардчилсан намын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга Саруулсайханы Цэнгүүн: 
 
Маркетинг, Санхүү менежментийн магистр зэрэгтэй тэрээр чөлөөт зах зээл, хувийн өмч ба эрх чөлөөг хамгаалах чиглэлд дуу хоолойгоо өргөж Ардчилсан намын хөгжлийн бодлогын асуудалд баруун төвийн үзэл баримтлалд тулгуурлан ажиллана.
 
Ардчилсан намын Залуучуудын хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Булганбаатарын Батзаяа: 
 
Боловсролын удирдлага, бизнеийн удирлагын чиглэлээр суралцаж төгссөн. Боловсролын мэдээллийг тэгш хүртээмжтэй хүргэх зорилготой, Монголын анхдагч эдтек төсөл болох “Тэтгэлэг апп”-ын үүсгэн байгуулагч, “Эрх чөлөөг эрэмлэнэ” уриатай Open Club-ийн ерөнхий зохицуулагч юм.
 
Ардчилсан намын Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн дарга Баяндүүрэнгийн Энхдөлгөөн: 
 
Канадын Бритиш Колумбын Их сургуулийг Олон Улсын харилцааны чиглэлээр төгсөж Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төслийн нарийн бичиг, АН-ын бодлого, стратеги судалгааны хүрээлэнд улс төр, гадаад харилцааны чиглэлээр ажилласан туршлагатай. 
 
Ардчилсан намын Бизнес хөгжил, технологи, инноваци хариуцсан Нарийн бичгийн дарга Норовсамбуугийн Гансүх:
 
2016 онд Ардчилсан намд элсэж Эрүүл мэндийн Сайдын хэвлэлийн төлөөлөгч, УИХ Гишүүний зөвлөх, АН-ын стратеги бодлого судалгааны хүрээлэнгийн ажлын албаны дарга, АН-ын даргын дэргэдэх бизнес зөвлөлийн тэргүүн, УИХ дахь АН-ын Бүлгийн орон тооны бус зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Олон нийтэд MongolHD "Apprentice Mongolia" шоуны шилдэг оролцогч гэдгээр нь танигдсан. 

Ардчилсан намын шинэ Нарийн бичгийн дарга нартай танилц
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-02 09:44:50
    уу: сэтгэл мууутай хорчингуудын үр хүүхэд битгий байгаасай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-02 03:28:58
    Zochka: Naaduulaa dor hayaj 10 jiliin daraa ner devshuul.odoo balchirdana. Harin ch namynhaa ner nuuriig unagaj bn.ugaasaa balai nam l daa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-01 17:14:55
    S: SEKSDN ANYSN SEKSEER80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-01 16:40:51
    хүн: хөөөрхөн гөлөгнүүд байна. Далд ор
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-01 15:30:40
    Та бүгдэд : Монгол ахуй, хөрсөн дээр бууж ажиллах ажил амьдралын туршлага алд дэлэм дутуу амных нь салиа арилаагүй хүүхдүүд бна. Амжилт хүсье
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188