Удаа дараагийн сонгуулийн ялагдлаас хойш Ардчилсан намынхан даргаа солих гээд мунгинасаар л байна. 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн намын дарга С.Эрдэнэ “Хариуцлагаа хүлээж байна” гэдгээ өөрийн биеэр мэдэгдэж, тамгаа УИХ-ын гишүүн Ц.Туваанд гардуулж өгсөн билээ. Харин Ардчилсан намын даргын түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан нь намын Их хурлыг хуралдуулсан нь “асуудал” үүсгэв. Учир нь,намын хуучин дарга С.Эрдэнэ Ц.Тувааныг “Түр орлон гүйцэтгэгч байж Их хурал зарлан хуралдуулах эрхгүй, хууль зөрчиж байна” хэмээн үзэж, 24 цагийн дотор “Тамгаа хүлээлгэж өгөхийг шаардсан” билээ. Гэвч шаардлагыг хүлээж аваагүй учраас “Улсын бүртгэлд С.Эрдэнэ АН-ын дарга хэвээрээ байгаа” гэдгээ дахин мэдэгдэж “Түр эрхийг цуцлах тухай” тушаал гарган Ц.Тувааныг намын даргаас чөлөөлсөн байна. Ингээд С.Эрдэнэ, Ц.Туваан нар түнжин хагарч, Ардчилсан намын тамгаа “булаацалдсан” Их хурал болж өндөрлөв.
Уг нь тэд нэг үе Ардчилсан намын дарга, дэд даргын алба хашиж байсан, “Шонхор” фракцынх гэж хэлж болно. С.Эрдэнийг намын даргаар ажиллаж эхэлсэн үеэс Ц.Туваан нь намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож, дараа нь дэд даргын алба хүртэл хашсан билээ. Гэвч 2020 оны Их хурлын сонгуулийнялагдлын дараа С.Эрдэнэ “улс төрийн соёл” гаргаж албан тушаалаа өөрийн “итгэлт хүн” гэгдэх Ц.Туваанд хүлээлгэж өгсөн нь тэдний муудах шалтгааны эхлэл болжээ.
Учир нь, УИХ-ын гишүүн Ц.Туваан “Шонхор” фракцын ч биш угтаа МОАХ-аас гаралтай нэгэн. Үүнийг нь С.Эрдэнэ мэдэхийн дээдээр мэдэж буй. Гэхдээ олон жил намын гал тогоонд ажилласан түүнийг өөрийнхөө фракц хэмээн бодож явсан биз. Гэвч УИХ-ын гишүүн Ц.Туваан намын тамгаа авснаас хойш МОАХ тэр дундаа Ерөнхийлөгч Х.Баттулгын эгнээнд шилжсэн гэх мэдээлэл бий.
Тэгвэл энэ удаагийн Их хурлыг Ерөнхийлөгч Х.Баттулга “хайрцагласан” гэдгийг намын зарим залуус хэлж байна. Цахимаар хуралдсан учраас өмнөх шигээ “гал гарсан” хурал болоогүй байж мэдэх. Гэвч намын даргын асуудал ч , Үндсэн дүрмийн өөрчлөлт ч тэр бүгд тодорхой болчихсон, нэг ёсондоо үлбэгэр хурал байсан гэх. Тодруулбал, Ардчилсан намын дараагийн даргаар Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгөөр ажиллаж байгаа О.Амартүвшингийн нэр тодорхой яригдаж эхэлсэн байна. Түүнийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдоход Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэг орсон гэх яриа ч бий. Энэ нь ч үнэнийн ортой.
Харин О.Амартүвшин энэ удаагийн Их хуралд нэлээд чухал үүрэг гүйцэтгэж оролцжээ. Ингэхдээ “Ардчилсан намын удаа дараагийн улс төрийн сонгуульд ялагдсан шалтгааныг судалсан дүгнэлт”-ийг нийт гишүүдэд танилцуулсан байна. Хэрвээ АН-ын даргаар сонгогдвол “Дараа, дараагийн сонгуульд ийм алдаа гаргахгүй” гэсэн түүний далд санаа байж болох. Он гараад 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ажил эхэлнэ. Ардчилсан намынхан дотооддоо “бужигнаантай” байгаа учраас энэ байдлаараа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцвол дахиад ялагдал хүлээхийг үгүйсгэхгүй. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга Ардчилсан намыг өөрийн болгож, “зангидаад”, О.Амартүвшинг намын даргаар сонгож, Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх магадлал өндөр байна.
| Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ыг авч, О.АМАРТҮВШИНГ даргаар тавих уу |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |