Ардчилсан намын X Их хурал цахимаар хуралдаж өндөрлөсөн байна. Хоёр өдөр дараалан хуралдахаар товлож байсан намын Их хурал Улаанбаатар хотод цар тахлын шинэ голомт илрэн өвчлөл нэмэгдэж буйтай холбогдуулан их хурлын төлөөлөгчдөөс гаргасан саналын дагуу цагийн хуваариа сунгаж хуралдан, хэлэлцэх асуудлаа шийдвэрлэсэн байна.
Хурлаар АН-ын "Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл"-ийг хэлэлцэн баталсан бөгөөд тус хуралд 1206 төлөөлөгч оролцож, их хуралд 74 төлөөлөгч үг хэлж, давхардсан тоогоор 180 гаруй асуулт, санал гарсныг хэлэлцжээ.
Хурлын төгсгөлд их хурлын төлөөлөгчдөөс өнөөдрийн нийгмийн амьдралыг дүгнэж уриалга гаргажээ. Тодруулбал, Ковид-19 цар тахлын халдварыг хумих хөл хорионы үеэр өндөр ачаалалтай ажиллаж байгаа төрийн албан хаагчид, ялангуяа эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилчид, онцгой байдлын албан хаагчид, цагдаа, тагнуул, хил хамгаалахын ажилтан алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, сэтгэл зүй, амьдралын баталгааг нь дэмжсэн төрийн бодлого, шийдвэрийг цаг алдалгүй гаргахын хамт, эргэж буцсан, хөнгөн гоомой шийдвэр гаргаж буй алдаа завхарлаа засаж, залруулж ажиллахыг эрх баригчдад уриалжээ.
Мөн коронавирусийн эсрэг вакциныг худалдан авах хөрөнгийг хангалттай төлөвлөж хэрэгжүүлэхийг МАН-ын эрх баригчдад уриалсан байна. Түүнчлэн хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хааж боомилох, эрүүгийн хуулиар яллаж, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхэд халдах санаархлаа зогсоохыг МАН-ынханаас шаарджээ.

| АН-ынхан сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхэд халдах санаархлаа зогсоохыг эрх баригчдаас шаарджээ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |