Баянгол дүүргийн улс төр бужигнаантай байна. Орон нутгийн онгуулиас хойш өнөөдрийг хүртэл хоорондоо “зодолдох”-оос холгүй юм болов. Нийслэлийн сонгуулийн дүнгээр Баянгол дүүрэгт МАН 20, АН 18, МАХН нэг, ХҮН хоёр суудал тус, тус авчсан. Саналын тоо тэнцэж ч болохоор нөхцөл байдал үүссэн энэ үед МАХН-ын ганц төлөөлөгч Э.Магнайбаяр МАН-д элссэн нь “гал дээр тос асгасан”-тай адил зүйл болов. Бүр сурталчилгаанд нь ажилласан ухуулагч нар ирж, түүн рүү өндөг, гурил шидэн эсэргүүцэл үзүүлсэн билээ. Э.Магнайбаяр МАН-д элссэнийхээ шанг хүртэж, гарын алганы амт ч үзээд авсан. Түүнд МАН-аас мөнгө, албан тушаал, орон сууц амласан гэх мэдээлэл бий. Гэхдээ уг мэдээллийг үгүйсгэж, анхнаасаа үзэл санаа нь Ардын намдаа байсан учраас МАН-д элсэх шийдвэр гаргасан хэмээн мэдэгдсэн билээ. Харин түүнийг Ардчилсан намынхан болон МАХН-ынхан “урвагч” хэмээн цоллож, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөс эгүүлэн татах асуудлаар өчигдөр мэдээлэл хийж байсан.
Үүнээс гадна Баянгол дүүргийн Ардчилсан нам тахимаа өгөх дургүй байгаа. Тэд өнгөрсөн дөрвөн жил олонх байж, засаг барьсан. Гэтэл хуучин бүрэлдэхүүнээр энэ сарын 2-нд хууль бусаар хуралдаж хэд хэдэн хорооны Засаг даргыг томилсон. Уг нь хорооны Засаг даргыг сонгохдоо хорооны Иргэдийн нийтийн хурлыг хуралдуулж, иргэдээс санал авч, сонгох ёстой. Гэвч хорооны иргэд нэрийн дор өөрсдийн болон намын хүмүүсээ авчирч, хорооны Засаг дарга нараа сонгожээ. Ингээд хуучин ИТХ болох Ардчилсан намынхан “нууцаар” нэр бүхий хорооны Засаг дарга нарыг нь батламжилсан байна. Уг нь хуучин ИТХ нь хурлаа зарлаж, шинэ ИТХ нь бүрэлдсэний дараа шинээр засаг, төрөө эмхлэх учиртай. Гэвч Баянголын Ардчилсан намынхан сонгуульд ялагдсан шарандаа юу, эсвэл Э.Магнайбаярыг урвасанд уур нь хүрсэн үү, хүүхэд шиг үйлдэл хийж буй нь дүүргийн иргэдийнхээ дургүйг улам бүр хүргэж байгаа бололтой.
Хууль бусаар хуралдаж, батламжилсан Засаг дарга нар нь мэдээж хүчин төгөлдөр болж чадахгүй. Тиймээс шинэ ИТХ нь хорооны Засаг дарга нараа хууль дүрмийн дагуу дахин томилох юм. Хоёр хоногийн өмнө Баянгол дүүргийн ИТХ анхдугаар хуралдаанаа хийх гэсэн боловч Ардчилсан намын гишүүд нь хуралдаанаа орхиж гарснаар хойшилсон. Тэгвэл өчигдөр дүүргийн ИТХ анхдугаар хуралдаанаа хийж дүүргийнхээ ИТХ-ын даргаар Б.Сэмжидмааг, Засаг даргаар Ө.Сумъяабаатар нарыг дэмжсэн байна. Ирэх дөрвөн жил Баянголын ИТХ ширүүхэн байх нь ээ.
| Будилаантай Баянголынхон бүтэхгүй нь ээ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |