Ардын нам айдгаа авдартаа хийгээгүй байсан бололтой. Цаст уулын цагаан арслан цагаа тулсан чинь хөеөгөө сэндийчүүлсэн оготнууд шиг л үймэцгээж байна.
Өнгөрсөн даваа гарагийн орой МАН-аас ИТХ-д нэр дэвшигч Г.Ганмөрөн, Б.Сэвжидмаа хоёрын “Х” хүнтэй ярилцаж буй “Хар машиныг баталгаатай хакерддаг юм бол ДАВАЙ!” гэх нууц бичлэг задарсан.
Гэтэл мягмар гарагийн өглөөнөөс Сонгуулийн ерөнхий хороо, шүүх, цагдаа, тагнуул цөмөөрөө мэдэгдэл хийн сүрийг үзүүлж, эрх баригч МАН хохирогчийн дүрээр “гонгинож” өдрийг барав. Будаач будаач гээд сахлаа будахын үлгэрээр хууль хяналтынхан ээлж дараалан мэдэгдэл хийж, “хакердах” асуудалд холбогдсон хоёр нэр дэвшигч, хар машиныг өмгөөлснөөрөө нууц эзнээ МАН гээд бариад өгөх нь тэр.
Асуудалд эхнээс нь анализ хийж үзвэл, мягмар гарагийн өглөө эхлээд Шүүхийн ерөнхий зөвлөл мэдээлэл хийж “Орон нутгийн сонгуультай холбоотой хоёр маргаанд захиргааны хэрэг үүсгэсэн. АН, ХҮН хоёр намаас нэр дэвшигчид холбогдсон” гэв. МАН-аас нэр дэвшигчтэй холбоотой маргаан, хэрэг шүүхэд алга, цэвэр өрсөлдөж байна гэсэн санааг хэлэх гэсэн ёр нь тэр.
Удаад нь Цагдаагийн ерөнхий газраас мэдэгдэл хийж “Хар машин хакердана гэж залилан хийсэн дөрвөн этгээдийг баривчилсан. Нийгэмд тархсан бичлэгнээс өөр намын нэр дэвшигчидтэй ч уулзсан байна лээ. Тэр хоёр нэр дэвшигч бол хохирогч” хэмээв. МАН-ынхан ганцаараа бусдад захиалга өгч, хар машин хакердахыг завдаагүй, бусад намынхан ч ийм санаархалтай байсан гэх санаа илтэд цухалзуулах аж.
Дараа нь Сонгуулийн ерөнхий хорооноос тайлбар хийлээ. Өмнөх мэдэгдлээс арай өөр байх байлгүй гэж найдтал үгүй байлаа. “Хар машиныг хакердах ямар ч боломжгүй. Туршилтын санал хураалт явуулж, түүгээрээ батална” гэнэ. Хар машин бол үнэний туйл, ариун шударгын охь юм байх, хар машиныг бүр тэгж магтсан.
Тэд ч яахав, дараа нь бүр Тагнуулын ерөнхий газар мэдэгдэл хийв. “Өмнө нь ял эдэлж байсан дөрвөн этгээдийг хар машин хакердана гэж бусдыг залилсан хэргээр баривчилсан. Хар машиныг захын бацаан хакердах боломжгүй” гэж дөвчигнөв. Улсаа худалдсан, төрийн сангуудыг тоносон улс төрийн дээрэмчдээ гудамжаар алхаж явахад нь барьж авч чадахгүй гадагш нь гаргаад “алдчихдаг” юм байж “захын” гэж тодотгосон залилагч нарт яасан ч аархуу юм.
Монголын хууль хяналтын бүх байгууллага ээлж дараалан мэдэгдэл хийж, “Хар машиныг хакердах боломжгүй, тэд залилагчид байсан” гэх нэг л зүйлийг тоть шиг давтаж өдрийг барав.
Эндээс нэг зүйлийг ойлгож болно. Хараат бус байх ёстой сонгуулийн асуудал эрхэлсэн байгууллага, хууль хяналтын байгууллага цөм МАН-ын эрхшээлд байгаа юм байна. Намын даалгавраар л хөдөлдөг юм байна. Тэгэхдээ бүр гайхмаар шуурхай ажилладаг юм байна. Ер нь хэзээ цагдаа нь тагнуулын шалгаж байгаа “залилан”-гийн хэргийг өмнөөс нь илэн далангуй тайлбарлаж, дараа нь тагнуул нь түүнийг баталж мэдээлдэг байлаа даа. Намаас даалгавар авсан байж болно. Гэхдээ зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гэгч болж болохгүй. Тийм гэнэн байж болохгүй биз дээ, тагнуулч, цагдаа нар аа. Хэрвээ эгэл жирийн хэн нэгэн хуулийн байгууллагад гомдол гаргаж, хандмагц ингэж шуурхай ажиллаж, хэргийг нь шийддэг байсан бол ямар сайхан бэ.
Торгон цэргүүдээ тэргүүн эгнээнд давшуулж, өдөржин мэдэгдэл хийлгэсэн Монгол ардын нам эцэст нь өөрөө гарч ирж, хаалтын ажиллагаа хийв. “Манай намыг гүтгэлээ. Тиймээс бид цагдаа, тагнуул, хуулийн байгууллагад хандлаа” хэмээн үйлдэлдээ балчирдсан тайлбар хийв. Өөрөөр хэлбэл, өдөржин бүх хууль, хяналтын байгууллагыг өмнөөсөө хөдөлгөсөн хэрнээ эцэст нь “Хуулийн байгууллагад хандлаа” гэх тайлбар хийсэн нь аархуу үйлдэлд нь хэтэрхий жижигдсэн тайлбар байлаа.
Бас хамгийн хоржоонтой нь энэ бүхний эцэст хар машиныг хэзээ ч хакердах боломжгүй, тиймээс МАН-ын өнөөх хоёр нэр дэвшигч эмэгтэй залилангийн хэргийн хохирогч болж хувирах нь тэр. Тэр хоёр нэр дэвшигч хар машин хакердана гэсэн нөхөдтэй уулзсан уу уулзсан. Хакердсан ч бай, тэгж залилсан ч бай тэд хамт төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийсэн үү хийсэн. Гэтэл юуны хохирогч болчихов оо. Жинхэнэ хохирогч нь саналаа луйвардуулах гэж байсан сонгогчид биш юм уу.
Эндээс бас л хэд хэдэн зүйл ойлгож болохоор байна. Монгол ардын нам одоогийн нэр хүндээ алдахаас, хар машиныг хакердаж болдог нь батлагдах вий гэхээс, батлагдвал өнгөрсөн хоёр сонгуулийн үр дүн үгүйсгэгдэхээс асар их айж байгаа юм байна. Уг нь аалзнаас айдгаа ангийнхандаа хэлж болдоггүй юм шүү дээ. Тэгвэл тэд чамайг өдөр бүр айлгадаг юм, МАН-ынхаан. Гэтэл одоо МАН-ыг “хар машин хакердсан, завдсан” гэдэг үгнээс, баримтнаас асар их айж байгааг бусад нам, ард түмэн мэддэг болчихлоо.
Уг нь МАН “Манай намыг гүтгэлээ”, “Хар машиныг хакердаж болдоггүй” гэсэн улиг яриагаар тайлбар хийлгэхээсээ өмнө эл асуудалд оролцсон хоёр нэр дэвшигчээ сонгуулиас шууд татах ёстой байв. Тэд “Манай намын хоёр нэр дэвшигч хар машин хакердана гэсэн залилагч нартай үгсэн хуйвалдаж байсан нь ил боллоо. Улмаар тэднийг намын дүрмээр хатуу шийтгэж, нэр дэвших эрхийг нь түтгэлзүүлж, намаасаа хасаж байна. Манай намд ийм ёс бус хандлагатай, хууль зөрчигчид байх ёсгүй. Намынхаа гишүүдээс уучлал хүсье” гээд бөхийсөн бол ард түмэн МАН-д хайлж урсах байлаа. Үнэн шударгын туйл юм гэж шүтэх байлаа, Ерөнхий сайд аа.
Даанч тэд тэгсэнгүй. Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаа, Шүүх, Тагнуулын өмнөөсөө яриулж, төрийн аппаратыг бүхлээр нь хөдөлгөж, хоёр нэр дэвшигчээ, хар машиныг өмөөрснөөрөө нэр хүндээ алдахаас асар их айдастай байгаагаа, хоёр сонгууль дараалсан ялалтынх нь цаана ямар нэг нууц байгааг, бас хууль хяналтыг бүхэлд нь атгаж байгаагаа бариад өгчихлөө. Хулгайч л хулгайчийг бариарай гэж хашгирдаг гэдэг байх аа.
| МАН хар машиныг хакердахаар санаархсан хоёр нэр дэвшигчээ намаасаа хөөсөн бол нэр цэвэр үлдэх байлаа |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |