УИХ-д нэг суудал авсандаа бардаж, хөөрсөн Хөдөлмөрийн үндэсний намынхан нийслэлийн сонгуульд оролцох эрхгүй боллоо. Шинэ, залуу боловсон хүчнээр багаа бүрдүүлсэн тус намынхан олны багахан магтаалд бүдэрч, улс төрд томчуудын тоглоомонд орох аз дутлаа. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэхээс өөр хэлэх үг алга даа. Магад тэдний дунд буурь суурьтай, тулхтай хүн байсан бол ийм асуудал үүсэхгүй ч байж болох байв. Уг нь тэдэнд гуравдагч хүчин болох боломж байсан. Гэвч тэд бичиг цаасны гэх жижиг сажиг ажлаа цэгцэлж чадалгүй, дэмий сагсуурч явсаар “Амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэв” гэгч боллоо.
Хөдөлмөрийн үндэсний намынхны сонгуульд орж чадаагүй гол шалтгаан нь намын хоёр даргатай болсон явдал. Тодруулбал, тус намыг үүсгэн байгуулагчийн нэг гэгдэх О.Бямбадэлгэр, “Шинэ Монгол” сургуулийн гэх тодотголтой П.Наранбаяр нар өөр өөр хурлаар НИТХ-д нэр дэвшигчдээ тодруулж, сонгуулийн хороонд хүсэлтээ өгчээ. Ингээд П.Наранбаярын хүсэлтийг нийслэлийн сонгуулийн хороо бүртгэж, О.Бямбадэлгэр Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байна.
Тэрбээр П.Наранбаяр тэргүүтэй Хөдөлмөрийн үндэсний намын нийслэлийн намын хорооноос нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдийг бүртгэсэн нийслэлийн сонгуулийн хорооны 21 дүгээр тогтоолыг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан байна. Энэ хүсэлтийг нь шүүх есдүгээр сарын 21-нд хүлээн авч, есдүгээр сарын 22-нд захиргааны хэрэг үүсгэжээ.
Улмаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар нийслэлийн сонгуулийн хорооны 21 дүгээр тогтоолыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. Ингээд л Хөдөлмөрийн үндэсний намынхан зохион байгуулалтгүйгээсээ болж нийслэлд өрсөлдөх эрхээ алджээ.
2016 онд мөн л ийм шалтгаанаар сонгуульд орж чадаагүй юм. Тухайн үед Тордойн Ганболдыг намын даргаар сонгосон ч сарын дараа түүнийг хөөж С.Боргил дарга болж байв. Энэ үеэр тус намынхан хоёр тамга, хоёр даргатай болж, одоо ч үүнийхээ учрыг олоогүй яваа бололтой. Тухайн үед нэг тамга нь одоогийн МАХН-ын гишүүн С.Ганбаатар очиж нөгөө нь ХҮН-ын дарга Б.Найдалаад очжээ. Үүнийгээ шийдэлгүй явсаар 2020 оны орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид үнэмлэхээ гардахын даваан дээр асуудал дахин сөхөгдсөн нь энэ.
Тэдэнд үүнийгээ шийдэх хугацаа, туршлага хангалттай байсан. Харамсалтай нь, олонд дөнгөж танигдаж эхлээд л “хамраа сөхөж”, өөрсдийн амбицаа хөөсөндөө тэд дахиад дөрвөн жил Дээд шүүхэд бүртгэлтэй жижиг нам хэвээр үлдэх нь ээ. “Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлан” гэгчээр намын дотоод асуудлаа шийдээгүй хэр нь хотын захирагчаа тодруулчихсан байв.
Алдаж болох ч, алдаагаа дахин давтаж буй нь тэднийг төр төлөөлөх болоогүй гэдгийг харуулж буй хэрэг. Уг нь УИХ-ын гишүүнээр сонгогдсон даруйдаа намын гишүүн Т.Доржханд олны анхааралд өртөж, орон нутгийн сонгуулийн PR-аа эхлүүлсэн. Энэ нь ч тэдний намыг олонд таниулахад тодорхой хэмжээгээр нөлөөлж байв. Гэвч Хөдөлмөрийн үндэсний намынхан өндөрт хэт хурдан гаргах гэж улайрч байгаад ийн бүдэрлээ.
Тэд яагаад бид алдав гэж эргэцүүлж бодох ухаан байвал тун удалгүй хөл дээрээ босоод ирнэ биз ээ
| Дарга болох гэж хэт улайрсан ХҮН-ынхан унасан газраа дахин бүдэрлээ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |