НИТХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар НИТХ дахь АН-ын бүлгийн дарга М.Тулгат “Нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайхан энэ оны тавдугаар сарын 28-нд А/747 дугаар тоот захирамж гаргаж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 21 албан тушаалтныг шагнаж урамшуулсан. Тэднийг Коронавирусийн халдвар (ковид-19 )-т халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургуулийг үр дүнтэй сайн зохион байгуулсан хэмээн шагнажээ. Гэтэл энэ шагналын мөнгийг иргэдийн хандивын мөнгөнөөс олгосон.
Тэд гамшгаас хамгаалах арга хэмжээг сайн зохион байгуулсан ч иргэдийн хандивын мөнгөнөөс шагнаж урамшуулсан нь ёс зүйн хувьд алдаатай байлаа. Тиймээс НИТХ-ын АН-ын бүлгийн зүгээс УИХ-ын гишүүн С.Амарсайхан болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нарт шаардлага хүргүүлж байна. Тэднээс бид Улаанбаатар хотын иргэдээ уучлал гуйхыг шаардаж байгаа юм” гэлээ.
Энэ үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-АН УИХ-ын сонгуулийн үеэр гишүүдээсээ 12 тэрбум төгрөг хураасан гэх мэдээлэл бий. Үүнээс таван орчим тэрбум төгрөг нь баримтгүй зарцуулагдсан гэж үзэж байгаа гишүүд байна. Намын санхүүжилт дээрээ та бүхэн хяналт тавьсан уу?
-УИХ-ын сонгуулийн дараа манай нам аудитын байгууллагын шалгалт оруулсан. Шалгалтаар нэлээд зөрчил гарсан гэж байгаа. Бид одоохондоо албан ёсны дүн мэдээлэлтэй нь танилцаагүй байна. Манай нам дотор ийм хөрөнгө, мөнгөний асуудал гарч болохгүй. Үүнтэй бид тэмцэж тухай бүрт арга хэмжээ авна. Шалгалтын хариу гарсны дараа албан ёсны мэдээлэл хийнэ.
-Энэ удаагийн НИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигчдийн олонх нь дарга нарын хүүхдүүд байна. Нэр дэвшигчдээ ямар шалгуураар сонгосон юм бэ?
-НИТХ-д 45 хүн нэр дэвшиж байгаа. Үүнээс гадан дүүргийн ИТХ-д нэр дэвшигчдийн нэрс тодорхой болсон. Энэ олон хүмүүсийн дунд дарга нарын хүүхэд, хамаатан садан хэд ч байх боломжтой. Үүнд ач холбогдол өгөөд байвал олон мэт харагдана. Миний харж байгаагаар нийгэмд идэвхтэй, санаачлалтай залуус нэр дэвшсэн гэж бодож байна.
-Энэ дөрвөн жилийн хугацаанд НИТХ-д АН сөрөг хүчнийхээ үүргийг хэр гүйцэтгэсэн юм бэ?
-Бид сөрөг хүчний хувьд хяналт тавих, эрх баригчдын гаргасан санал, санаачилгад зөвлөгөө өгөх зэргээр үүргээ гүйцэтгэж ажилласан. Харин хэр хүчтэй сөрөг хүчин байсан бэ гэдгийг иргэд дүгнэх байх.
| М.Тулгат: УИХ-ын гишүүн С.Амарсайханыг нийслэлчүүдээс уучлал гуйхыг шаардаж байна |
|
ЗАЛУУС НЭГДЭЖ, “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 12:31:01
МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-04 11:27:21
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
Монголын үндэсний бөхийн холбоо, “White.mn” сайт хамтран ажиллана
2026-10-03 18:15:49
Монгол, Австралийн ГХЯ-д хоорорндын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов
2026-10-03 13:44:27
Г.Ганхуяг, Б.Отгонтуяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-03 13:27:38
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-03 13:11:25
Б.Отгонтуяа Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:44:57
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:36:00
Хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад “FIFA”-тай хамтарна
2026-10-03 09:02:36
Азийн наадмын дэвжээнд өнөөдөр манай таван бөх гарч барилдана
2026-10-03 07:39:28
Таеквондо-гийн дэлхийн цомоос 5 алт, 8 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-03 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна
2026-10-03 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-03 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-10-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |