Цахим сүлжээнд монгол бичгээр чимсэн автобусны талаарх мэдээлэл түгээд байсан билээ. Тэгвэл тус ажлыг “Эрдэм транс” компанийн автобусны жолооч Б.Амаржаргал санаачлан “Оюут урлан”-гийн үүсгэн байгуулагчид болох авьяаслаг бүсгүйчүүд чимэглэж өгчээ. Р.Эрдэнэболор, Б.Оюунчимэг нар автобусыг монгол бичгийг үсэг болон, урмын үгээр чимсэн билээ.
-Бүтээлч, нийгэмд тустай ажил хийсэн танд баярлалаа. Монгол бичгээр автобус чимэглэх саналыг танай хамт олон хэрхэн хүлээж авсан бэ?
-Б.Амаржаргал эгч автобусаа монгол бичгээр гоёх саналыг бидэнд тавьсан. Санал тавьснаас хойш бараг хоёр сар бид ямар байдлаар чимэглэхээ бодсон. Бид ярилцаад зүгээр нэг үг бичихээс илүүтэйгээр үсгээ бичвэл хүнд хэрэгтэй юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Хүмүүс түгжрэлд зогсож байхдаа зүгээр зогсох, утсаа оролдохоос илүүтэйгээр монгол бичгийн үсэг хараад байвал илүү тогтоох юм шиг санагдсан.
-Өмнө нь ийм төрлийн ажил хийсэн туршлага байгаа юу. Хэрэв арилах, бүдгэрэх асуудал гарвал дахин засах уу?
-Бид өмнө нь автобусанд ингэж бичиж үзээгүй. Хулдаасан гадаргуун дээр бичиж үзэх томоохон туршлага боллоо. Аль болох арилгахгүй байх тал дээр анхаарч, тогтоц удаантай акрилкан будгаар бичсэн. Арилах үгүйг нь хэлж мэдэхгүй ч хэрэв арилах, сэвтэх асуудал гарвал бид дахин сэргээнэ.
.jpg)
-Нэг автобус чимэглэхэд хэдий хэр хугацаа шаардагдсан бэ. Дахин өөр автобус чимэглэх үү?
-Автобус чимэглэх ажил өглөө эхэлж, 23:00 цагт дууссан, бүтэн өдрийг зарцуулсан даа. Өөр автобус чимэглүүлэх санал ирсэн. Гэхдээ бид хоёр ажлынхаа хажуугаар олон автобус чимэглээд явах боломжгүй. Тиймээс өөрийнхөө мэддэг бийрэн бичээчдийг уриалж ажиллах бодолтой байгаа.
-Таны хувьд бийрэн бичлэгээр хичээллээд хэр удаж байгаа вэ?
-Б.Оюунчимэг бид хоёр бийрэн бичлэгээр хичээллээд дөрвөн жил болж байгаа.
-“Оюут урлан”-гаа хэзээ үүсгэн байгуулсан бэ. Гол зорилго нь юу вэ?
-Бийрэн бичгээр хичээллэдэг найзтайгаа хамтран энэ оны аравдугаар сарын 2-нд үүсгэн байгуулсан. Бид бийрэн бичгийн сургалт явуулдаг. Гэхдээ хамгийн гол нь залуусыг монгол бичиг сурах сэдэл өгөхийг хичээдэг.
-Залуусыг монгол бичгээ дээдлэн, сурахыг уриалдаг ч гадаад хэлийг илүү сонирхдог болсон. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
-Гадаад хэлийг сурах хэрэгтэй, шаардлага хэрэгцээ нь ч байгаа. Гэхдээ хүний бусдаас ялгарах онцлог гэж бий шүү дээ. Үүнтэй ижил монгол бичиг бол бидний бусад улсаас ялгарах томоохон онцлог. Монгол бичиг сурснаар бидний өөр тутамдаа ашигладаг үг хэлний гарал үүслийг мэдэх боломжтой. Монгол бичиг сурахад тийм ч их хугацаа шаардлагатай биш. Ерөнхий дүрмийг ойлголтын талаар мэдлэгтэй болоход 14 хоног байхад хангалттай байдаг.
(4).jpg)
-Автобусаа монгол бичгээр чимэглэх санаа гаргаж, хэрэгжүүлсэнд баярлалаа. Яагаад монгол бичгээр автобусаа чимэглэх болсон юм бэ?
-Би автобусаа гоёх дуртай. Гэхдээ элдэв төрлийн зүйл наахаас илүүтэй хүнд хэрэгтэй ажил хийхийг хүссэн, миний монгол бичигт дуртай ч нөлөөлсөн. Тэгээд “Оюут урлан”тай холбогдож санал тавьсан. Ингээд зүгээр үг бичих гэхээсээ илүү түгжрэлд үсгээ сураасай гэсэн утгаар уг бичихээр болсон. Одоохондоо бүрэн дуусаагүй байна. Автобусны гадна талд бичих хэдэн зүйл үлдсэн.
-Зорчигчид хэрхэн хүлээн авч байна?
-Үнэхээр эерэг хүлээж авч байна. Өчигдөр манай ээлжийн жолооч явж байхад нь арван жилийн сурагчид ирээд “Баярлалаа ахаа, ямар гоё юм бэ” гээд иштэй чихэр өгсөн гэсэн. Автобусныхаа гадна талын зургийн ажлаа бүрэн дуусгаад зургаа цахим орчинд тавьна гэж бодсон. Гэтэл надаас түрүүлээд зорчигчид зургийг нь дараад түгээчихсэн байна лээ. Тэгээд хүмүүсийн хандлага сайхан байгаа болохоор сэтгэл санаа ч сайхан байна. Хойд хаалгаар буух ёстой зорчигчид буухдаа урд хаалган дээр ирээд талархлын үг их хэлж байгаа.
-Таны хувьд хэдэн жил жолоо барьж байгаа вэ. Эмэгтэй хүн автобусны жолооч хийнэ гэдэг хэцүү юү?
-Автобусны жолооч болж, шугамд яваад гурван жил болж байна. "Эрдэмтранс" компанид 14 жил ажилласан. Эмэгтэй хүн автобус жолоодоход хүндрэлтэй үе бий. Өвлийн улирал халтиргаа, гулгаа ихтэй үед жаахан бэрх ажил. Өөрөө дуртай учраас тэгж их төвөгшөөгөөд байдаггүй ээ. Зорчигчдод эмэгтэй хүн автобус жолоодож байгааг харах их содон байдаг юм билээ.
(1).jpg)
(1).jpg)
.jpg)
| АВТОБУСАА МОНГОЛ БИЧГЭЭР ЧИМСЭН ЖОЛООЧ Б.АМАРЖАРГАЛ: ЗОРЧИГЧДЫГ ТҮГЖРЭЛД ЗОГСОХДОО МОНГОЛ БИЧИГ СУРААСАЙ ГЭЖ ХҮССЭН |
|
Л.Энхрийлэн Ази тивийн хошой аварга болов
2026-04-17 18:09:17
2026-04-17 18:03:11
Нас барсан 721 хүний тэтгэвэрт 2.6 тэрбум төгрөг үндэслэлгүйгээр олгожээ
2026-04-17 16:22:15
25 зүйлийн 669 амьтныг хууль бусаар агнасныг тогтоожээ
2026-04-17 16:16:57
2026-04-17 15:51:12
Л.Энхрийлэн Азийн аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ
2026-04-17 15:41:08
Т.Аруинзаяа Азийн аваргын алтан медалийн төлөө барилдана
2026-04-17 15:32:12
Т.Аруинзаяа хэсгийн аварга боллоо
2026-04-17 13:10:46
“ХҮННҮ ЭЙР” ХХК-тай олимпын түншлэлийн гэрээ байгуулав
2026-04-17 09:47:17
"365 эвдрээгүй ирээдүйг бүтээе" аянд Боксын холбоо нэгдлээ
2026-04-17 08:50:27
ӨРӨӨНД ОРЖ ИРСЭН ХҮН НАДТАЙ ГАЙХМААР ТӨСТЭЙ АЖЭЭ...
2026-04-17 08:15:29
ҮСХ-НЫ ДАРГА Б.БАТДАВААГИЙН ЭХНЭР Ц.АМГАЛАНГИЙН 551 АВТОМАШИНААР НҮҮРС ЗӨӨСӨН ХЭРЭГ ХААНА ЗАМХАРСАН БЭ
2026-04-17 07:27:34
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АТГАНД ОРСОН АН-ЫН АЙДАСТАЙ ГИШҮҮД
2026-04-17 07:00:00
ТАМИР НЬ ТАСРАХ ДӨХСӨН ТУУЛ ГОЛ ХИМИЙН БОДИС, БААС, ШЭЭСТЭЙ ХОЛИЛДОН УРСАНА
2026-04-17 07:00:00
ТАЛИЙГААЧИЙН ЭХНЭР: НӨХРИЙГ МИНЬ БУУД ЯАГААД ЭМНЭЛЭГ, ЦАГДАА ДУУДААГҮЙ ЮМ БЭ
2026-04-17 07:00:00
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
2026-04-17 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН “ЖААТАЙ ЭР” ЖААМАА СҮХЭЭ
2026-04-17 07:00:00
Т.Түмэнжаргал жүдо бөхийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-04-16 18:46:28
2026-04-16 18:41:24
2026-04-16 18:38:27
М.НАРАНТУЯА-НАРА: УИХ-ын дарга огцрох болзлоо бүрэн хангалаа
2026-04-16 12:16:44
М.ГАНХҮЛЭГ: Парламентынхаа эсрэг даргатай байгаадаа харамсаж байна
2026-04-16 11:52:50
Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн түр байгууламж байгуулна
2026-04-16 09:59:21
ЭСРЭГ ДҮР НЬ ИЛҮҮ ЗОХИДОГ Х.ЦАСЧИХЭР
2026-04-16 07:28:02
“ИЙМ НЭГЭН СЭТГЭЛ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.БАЛЧИНТУЯА: ЭГЧ НЬ ЗАЛУУДАА СУНАЛЗСАН ГЭЗЭГТЭЙ, АДУУНД ЭРМЭГ БҮСГҮЙ БАЙЛАА, ТЭР ҮЕД ЭНЭ ДУУГ НАДАД ЗОРИУЛСАН ЮМ БИЛЭЭ
2026-04-16 07:00:45
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БЭТ С.БАЯРЦОГТ АН-ЫГ АВРАХ УУ, ЭСВЭЛ...
2026-04-16 07:00:00
АМЬД БАЙХЫН УТГА УЧИР, АМЬДРАЛЫН ТЭМЦЭЛИЙГ ИЛЭРХИЙЛЭХ Ө.ОДХҮҮГИЙН “АМЬ” ҮЗЭСГЭЛЭНГЭЭС
2026-04-16 07:00:00
ӨВӨР МОНГОЛЫН ОРДОС ХОТОД ЖҮДОГИЙН АЗИЙН АВАРГА ЭХЭЛЛЭЭ
2026-04-16 07:00:00
ХУУЛЬЧИД: ЭМДЕГ-ЫН ДАРГА АСАН Л.БЯМБАСҮРЭНД ХАМГИЙН БАГА ЯЛ ОНООСОН, ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ГЭМ БУРУУТАЙ ГЭЖ ҮЗВЭЛ ОНООСОН ЯЛЫГ БАГАСГАХ БОЛОМЖГҮЙ
2026-04-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |