.jpg)
Манай улсын олимп, дэлхийн хос медальтан тамирчид бараг бүгд МУГТ, Хөдөлмөрийн баатар болсон. Харин МУГТ Бат-Очирын Болортуяа, Цэнд-Очирын Цогтбаатар нар л Хөдөлмөрийн баатар цолыг хараахан хүртээгүй яваа. Монгол Улсын Үндсэн хуулинд хүнийг яс үндэс, нийгмийн гарал, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй гээд заачихсан байгаа. Гэтэл Г.Отгонцэцэг “Рио-2016” олимпын хүрэл, “Будапешт-2017”, “Баку-2018” ДАШТ-ий хүрэл, “Ташкент-2016“ Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, “Хонконг-2017” Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, , “Жакарта-2018“ Азийн наадмын хүрэл, “Тайпей-2017“ оюутны универсиад наадмын хүрэл медаль, 2016 онд оролцсон гранд слам, гран при тэмцээнээс таван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль авсан амжилтаар “IJF”-ийн дэлхийн “Шилдэг тамирчин” болсон амжилт гаргажээ.
.jpg)
Иргэншлээ сольж өөр улсын нэр дээр барилдсан гэж арай шийтгэсэн баймааргүй юм. Х.Цагаанбаатар аварга “Мандсан далбаа нь харийнх боловч, мандуулсан хүн нь Монгол шүү” гэж хэлснийг санах хэрэгтэй. Г.Отгонцэцэг 48 кг-ын жингийн Монгол Улсын хоёр номерын тамирчин байсан. Тийм учраас түүнд олимпын наадамд барилдах боломж гарахгүй байлаа. Монгол Улсын гавьяат, тамирчин, Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга М.Уранцэцэгийн амжилтад дарагдаад л дуусах байсан. Г.Отгонцэцэг үнэхээр азтай, одтой, хийморьтой байсан тулдаа түүнд боломж гарсан. Тэр боломжийг тэрбээр үнэхээр, өөрийн нөөцийг шавхаж, тултал нь сайн ашиглаж чадсан билээ.
.jpg)
Казах, Киргиз, Монгол гурав өнө эртний угсаа гарвал нэгтэй эсгий туургатан, холдож, мартагдсан ард түмэн. Хүннү гүрэн, Монголын эзэнт гүрэн, Алтан ордны улс, Ил хаант улс, Цагаадайн улс, Зүүн гарын хаант улсын үед бид нэг нэгдмэл улс байсан. Харин Манж Чин гүрэн, Оросын цагаан хааны үеэс эхлэн биднийг холдуулан салгах, хүчийг нь тарамдуулах бодлого явуулж ирсэн байдаг. Тийм ч учраас Уйгар Шинжаныг Хятад, Уулын Алтай, Тагна Урианхай буюу Туваг Оросууд салгаж нэгтгэн авсан юм. Оросууд Казахстан Улс тусгаар тогтнолоо зарлахад Монгол, Казахын хилийн шугамыг нийлэхгүй үлдээсэн байдаг билээ.
Тэр холдон, алсарч одсон эсгий туургатнуудын эв найрамдлыг спорт, энх тайвны аргаар ойртуулах үйлсэд Галбадрахын Отгонцэцэг онцгой гавьяа байгуулсан хүн мөнөөс мөн билээ. Түүнийг олимпоос хүрэл медалиа энгэртээ гялалзуулсаар очиход нь Казахстан Улс баатрын ёсоор угтан авч, баяр хүргэсэн юм. Казахстан Улсын гавьяат тамирчин цол олгож, “BMW” загварын машин, 75 мянган ам.доллар, нэг өрөө байраар шагнасан байдаг. Харин Монгол Улс иргэншлээ сольсон гээд огтхонч тоолгүй өнгөрсөн.
.jpg)
Г.Отгонцэцэг “Би Монгол Улсынхаа шигшээ багт, жиндээ хоёр номер нь байсан. 2016 оны олимпод оролцох боломж байгаагүй. Хэдий олимпын эрх авах тамирчны бүсэд байсан ч Монгол Улсын төлөөлж М.Уранцэцэг маань явах байсан учраас, миний хувьд олимпод орох том боломж нь Казахстан Улс байсан. Амжилт гаргахын тулд том золиос гаргах шаардлагатай байв. Тийм учраас тэр үед маш зоригтойгоор энэ шийдвэрийг гаргаад Казахстан Улсыг зорьсон. Эх орныхоо иргэншлийг солих хүртэл том золиос гаргасан. Хүмүүс эх орноосоо урвасан, мөнгөний төлөө явсан гээд янз янзын юм ярьдаг. Казахстаны нэр дээр би барилдсан ч Монгол охин энэ амжилтыг гаргалаа шүү гэж хүмүүс хэлдэг юм.
.jpg)
Би сайн явбал Монгол Улсын нэр дуудагдана. Муу явбал бас л, Монголын нэр яригдах учраас сэтгэл дотроо тэр бүхнийг бодож, их хичээсэн. Надаас хойш легионер тамирчин, охидууд нэлээн хэд гарсан. Легионер тамирчин гэдэг юм ер нь бол байх ёстой. Хамаг залуу насаа энэ спортод зориулаад дуусч байгаа хүмүүс цөөнгүй бий. Тийм учраас Монгол Улсаас эмэгтэй тамирчин авч болох юм байна шүү. Энэ тамирчдыг аваад бэлдвэл амжилт гаргах боломжтой юм байна шүү гэдгийг бусад оронд харуулах, үлгэрлэх зорилгоор их хичээсэн” гэж ярьсан нь бий. Мөн тэрбээр “Олимпоос медаль авах миний мөрөөдөл байсан. Үүндээ хүрсэндээ маш их баяртай байгаа. Намайг дэмжиж, тусалсан Казахстан Улсад маш их баярлалаа. Та бүхний дэмжлэгээр би энэ амжилтад хүрсэн” хэмээн баярын сэтгэгдлээсээ хуваалцаж байв.
.jpg)
Жүдо бол зүгээр нэг спорт биш. Энэ бол жинхэнэ философи. Жүдо бөхийн дэвжээ биднийг нэг удаа ч биш, харин насан туршид минь байлдан дагуулсан. Би олон найз нөхөдтэй болж, өрсөлдөгчидтэйгөө хүч үзэн, өөрийгөө үргэлж хурцалсаар ирсэн. Одоо спортыг хөгжүүлэх мэргэжилтэнээр ажиллах цаг болсон гэж бодож байна. Жүдо бөхөөс бүр мөсөн татгалзах боломжгүй юм. Спортын карьераа дуусгасны дараа би спортын сайн сайхны төлөө үргэлжлүүлэн ажиллах болно” гэж хэлсэн амандаа тэрбээр хүрсэн. Монгол Улсын ирээдүйн олимп, дэлхийн аваргуудыг төрүүлэн гаргах үйлсэд ханцуй шамлан эрч хүчтэйгээр орсон. Түүний байгуулсан жүдо бөхийн “WINNER” клубийн жүдочин хүүхдүүд амжилт гаргаад эхэлчихсэн. Харин Г.Отгонцэцэгийн спорт, энх тайваны үйлсэд оруулсан “Ардын дипломат”-ын арилашгүй гавьяа зүтгэлийг хэзээ үнэлэх юм бол.
| Олимп, дэлхийн медальтан Г.Отгонцэцэгийн гавьяаг үнэлэх цаг болсон |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |