/BNE Intellinews/ Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камерон энэ сарын сүүлчээр Төв Азийн таван оронд албан ёсны айлчлал хийлээ. Тухайлбал, Тажикистан, Киргизстан, Казахстан, Узбекистан, Туркменистан, Монгол Улсад сүүлийн 10-20 жилд Британийн томоохон албан тушаалтан айлчлаагүй байсан бөгөөд Дэвид Камероны уг айлчлал Европын холбоо, Их Британи харилцаагаа Төв Ази руу чиглүүлэн тэлж буй эхний алхмуудын нэг болж байна.
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэргийн яамнаас өнгөрсөн арваннэгдүгээр сард олон улсын анхаарлыг татсан нэгэн тайлан гаргасан нь тус улсын гадаад харилцааны үзүүлэлт унасан явдал байв. Харин Британийн Засгийн газар 2024 он гарснаас хойш гадаад харилцаагаа сэргээж, тэлэх ажил зохин байгуулж байгаа бөгөөд олон жилийн турш Засгийн газартай нь “сайнгүй” харилцаатай байсан Төв Азийн орнуудыг сонгож, харилцаагаа тэлэх ажлуудыг хийж байна. Уг ажиллагааны эхлэл Дэвид Камероны Тазахстан, Тажикистан, Киргизстан, Узбекистан, Туркменистан, Монгол Улсад хийсэн айлчлал болж байгаа юм. Нөгөөтээгүүр сүүлийн 10 гаруй жил Английн томоохон дипломатч албан ёсны айлчлал хийгээгүй Төв Азийн орнууд Дэвид Камероныг баяртай гэгч нь угтан авсан нь Их Британийн нүүдэл байгаа оносон явдал болж байх шиг...

Олон улс геополитикийн хурцадмал байдалд байгаа энэ үед барууны хориг арга хэмжээнээс зайлсхийж, дэлхийн анхаарлыг татаж буй хэд хэдэн дайн болж байгаа цагт эдийн засгаа хамгаалахын тулд бүс нутагтай далд худалдаа явуулах оролдлогууд хийж байгаа. Гэсэн ч яг энэ цагт Дэвид Камероны Төв Ази руу айлчилсан нь шийдвэрлэх ёстой асуудлаасаа буцсан эргэж бодох ёстой нүүдлүүдийн нэг ч байж болох. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сард “BNE Intellinews”-ийн мэдээллээр Их Британийн пүүсүүд Оросын дайн, тулааны техникийг тоноглож, тусалж байгаа, ЗХУ-ын үед ч Британи тус улс руухэдэн зуун сая ам.долларын тоног төхөөрөмж, машин техник экспортолж байсан аж. Тэгвэл өнөөдрийн байдлаар ч Их Британийн ОХУ руу чиглэж буй экспорт зогсоогүй бөгөөд дайны үед ч Армен, Азербайжан зэрэг Төв Азийн орноор дамжин Москва руу экспортолж байгаа гэнэ. Тиймээс ч Их Британийн Төв Азиар дамжуулан ОХУ руу чиглэж экспортын тухай мэдээлэл цацагдсан энэ эмзэг үед Дэвид Камерон Төв Азийн орнуудаар албан ёсны айлчлал хийсэн нь хачирхалтай.
Их Британидаа төдийгүй дэлхийн нөлөө бүхий улстөрчдийн нэг гэж тооцогддог Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Дэвид Камерон Төв Азийн орнуудад хийсэн айлчлалаа Киргизээс эхлүүлсэн. Тухайлбал, нийслэл Бишкек хотоос эхэлсэн айлчлалынхаа үеэр тэрбээр Зөвлөлтийн хэлмэгдүүлэлтийн үеийн хэлмэгсдэд зориулсан Ата-Бейитийн дурсгалд очиж хүндэтгэл үзүүлжээ. Түүнчлэн Д.Камерон Киргизийн албан төлөөлөгчидтэй “Их Британи Төв Азийн орнуудтай хамтран экспортын хориг арга хэмжээг тойрон гарахыг зорьж байгаа” тухайгаа мэдэгдсэн байна. Мөн Дэвид Камерон Оросын зэвсгийн систем чухал ач холбогдолтой барууны бараа, бүтээгдэхүүний жагсаалтын талаар ч Төв Азийн орнуудтай ярилцаж, санал солилцсон байж болно.
Тэрбээр айлчлалынхаа хүрээнд “ITV”-д өгсөн ярилцлагадаа “Мэдээж хэрэг, бид Киргиз, ОХУ хоорондын худалдаа наймааны эсрэг талд зогсоогүй. Харин Их Британийн Киргизийн давуу талыг илүү сайжруулж, сөрөг талыг нь таслан зогсоохын тулд Засгийн газартай нь хамтран ажиллаж байна” гэж хэлжээ.

Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камерон айлчлалынхаа хүрээнд бүс нутгийн удирдагчидтай уулзалдаа барууны хориг арга хэмжээ, хүний эрх, шинэчлэлийн талаар хэлэлцэж байгаа тухай Британийн Гадаад хэргийн яамнаас мэдээлж буй. Гэхдээ түүний Төв Азийн орнуудад айлчилж, харилцаж буй явдал нь Хятад, Персийн булан дахь Арабын орнуудад АНУ, Турк, Франц, Герман, Европын холбоо зэрэг орны бүс нутаг дахь нөлөөлөл, эдийн засгийн харилцаагаа нэмэгдүүлэх “өнгөцхөн амбицтай”. Нөгөөтээгүүр өөрсдийн аюулгүй байдлаа эрмэлзсэн, терроризмээс зайлсхийсэн хэд хэдэн үйлдэл хийсэн.
Жишээ нь, Дэвид Камерон Тажикистанд хийсэн айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч Эмомали Рахмонтой уулзахдаа худалдаа, уур амьсгалын өөрчлөлт, терроризмын эсрэг хамтран ажиллах талаар ярилцсан байдаг. Их Британийн Гадаад хэргийн яамны “терроризм” гэж дүгнэж буй зүйл нь радизал үзэлтэй тажикистанчууд Исламын террорист бүлэглэлд элсэж болзошгүй гэсэн дохио өгч байгаа бөгөөд энэ асуудлыг онцолж ярьснаараа ч өөрсдийн аюулгүй байдлаа бэлдэж байгаа гэсэн үг. Мөн тэрбээр энэ талаар ч “Дэлхийн хяналтын салбар урьд өмнөхөөсөө илүү улаанаар анивчиж байна” хэмээн айлчлалынхаа үеэр хэлснийг жишээ болгон Дэвид Камерон Их Британийн Ерөнхий сайд байсан үеэс ч илүү олон улсын нөхцөл байдал хурцадмал түвшинд шилжсэн гэж болохоор байна.
Дэвид Камерон Төв Азийн орнуудад хийсэн айлчлалынхаа хүрээнд Их Британийн “Chevening” тэтгэлгийн санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлэхээ мэдэгдсэн. Тухайлбал, Их Британийн их, дээд сургуульд суралцах гаднын оюутнуудыг дэмжих зорилготой уг тэтгэлгийг ирэх гурван жилийн хугацаанд Төв Ази руу чиглүүлэх бөгөөд энэ хугацаанд 50 сая фунт стерлинг буюу нийт 61.8 сая ам.долларын санхүүжилт гаргах төлөвтэй байгааг эх сурвалж мэдээллээ.

Түүнчлэн Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камерон айлчлалаараа ногоон эрчим хүчийг ихэд чухалчилж авч үзэж буйгаа харуулсан бөгөөд Тажикистан зэрэг улсад байгуулагдаж буй усан цахилгаан станцын төсөлтэй танилцжээ. Ингэхдээ тэрбээр “Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор тулгарч буй асуудал одоо төгсгөлдөө ирж байна. Олон улс цэвэр, ногоон эрчим хүчийг сонгох замаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг томоохон шийдэлд хүрнэ” хэмээн мэдээлсэн юм. Магад “амбиц” нь Төв Ази руу чиглэж буйг Дэвид Камероны айчлалаар харуулсан Европын холбоо, Их Британи Төв Азийн олон оронд санхүүжилт нь олдохгүй гацаанд ороод байгаа цэвэр эрчим хүч үйлдвэрлэх станц, байгууламжийн мега төслүүдэд хөрөнгө оруулагчаар ч орохыг үгүйсгэхгүй.
| ТОЙМ: ЕВРОПЫН ХОЛБОО, ИХ БРИТАНИЙН ТӨВ АЗИ РУУ ЧИГЛЭЖ БУЙ ТЭЛЭЛТ БУЮУ ДЭВИД КАМЕРОНЫ ТАЖИКИСТАН, КИРГИЗСТАН, УЗБЕКИСТАН, ТУРКМЕНИСТАН, КАЗАХСТАН, МОНГОЛД ХИЙСЭН АЙЛЧЛАЛ |
|
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |