...Тэсийн гол гал шарын
Тэнгэрлэг хүлгүүд уяан дээр минь байна
Алтан дарь ганга говь шанхын
Арагмагийн тоос дээлэнд минь байна.. гэх мөртүүдийг уншихад яахын аргагүй дуучин Э.Төрмандахын төрх нүдэнд харагдаж, дуу нь аялагддаг.
Бид “Уран бүтээлчийн цаг” булангийнхаа энэ удаагийн дугаарт СТА Э.Төрмандахыг онцолж байна. Тэр “Үгүйлэн санах нутаг”, “Зүүдний шувуу шиг бүсгүй”, “Есөн эрдэнийн орон”, “Энх улирал” зэрэг уран бүтээлүүдээрээ монголчуудын зүрх сэтгэлд хоногшиж, нийтийн дуучдын тэргүүнд эгнээнд алхаж буй.
Түүнийг урлагийн “тогоо”-ны эрхмүүд энэ цагийн хоолойны чадал сайтай дуучдын нэг гэдэг. Түүний урын санд 200 гаруй уран бүтээл бий. СТА Э.Төрмандах дуу хуурын өлгий нутаг болох Дундговь аймагт төрж өссөн. Дөрвөн хүү, нэг охинтой айлын бага нь. Түүний өвөө үйзэн Чимид гэж сум, орон нутагтаа алдартай уртын дууч байжээ. Мөн аав Ч.Эрдэнэсүрэн нь урдын дууг тунчиг эвлэгхэн дуулдаг гэнэ.
Дэлгэрхангай сумаас урлаг, соёлын олон гавьяатан, утга зохиолын нэрт мастерууд төрсөн байдаг. Тухайлбал зохиолч С.Буяннэмэх, Д.Батбаяр, С.Дашдооров гээд алдарт зохиолчид. Мөн хөдөлмөрийн баатар дуучин Г.Хайдав, зууны манлай дуурийн дуучин гавьяат П.Цэвэлсүрэн, УГЖ Ж.Нансалмаа, МУГЖ Ц.Цэнд-Аюуш зэрэг алдартнууд төрсөн.
 (13)(5).jpg)
Түүний урлагийн замнал бага наснаас нь эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Энэ талаараа тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр “Ер нь манай өвөг дээдсүүд найранд гурван дуутай хүмүүс байсан гэдэг. Би сургуульд орсон цагаасаа бүхий л урлагийн тэмцээнд оролцдог байсан. Наймдугаар ангидаа анх удаа сургуулийн аварга болж байсан. Мөн хүүхэд байхдаа хэд хэдэн томоохон тэмцээнд байр эзэлж явлаа” гэжээ.
СТА Э.Төрмандах тэр цагаас хойш урлагийн хүн болохоор шийдэж, 2005 онд СУИС-ийн дуурийн дуулаачийн анги Ц.Ерөө багшийн удирдлага дор суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд хоёр жилийн дараа Монгол үндэстний дууны их наадамд түрүүлж, чамгүй их авьяастай нэгэн гэдгээ богино хугацаанд батлан харуулж байв.
Мөн Э.Төрмандах хүүхэд байхдаа үндэсний бөхөд сонирхолтой байжээ. Түүний ээж Цэцгээ улсын заан Д.Эрдэнэбаттай ойрын хамаатан аж. Ээжийн талаасаа бөхийн удамтай болоод ч юм уу. Үеийн хүүхдүүдээс бие бялдрын хувьд өсгөлүүн, бяр тэнхээтэй шаггүй сайн барилддаг байсан гэнэ.
 (14)(5).jpg)
Э.Төрмандах оюутан ахуй цагтаа эхнэртэйгээ танилцаж, одоо хамт хамтран дуулж, дуунд хайртай ард түмнээ баясгасаар явна. Тэдний хамтран дуулсан “Хүн цэцэг”, “Дүүрэн жаргалтай хорвоо”, “Минийлээ хөөрөн үрс”, “Амьдрал хайр дээр тогтдог” зэрэг дууг уншигч та бүхэн андахгүй байх.
Түүний эхнэр О.Гансувд мөн л удам дуучин дамжсан аж. Ардын дууч Д.Бурмаа түүний авга эгч бол түүний аав Олзод Увс аймагтаа нэртэй дуучдын нэг гэнэ. Тэд Э.Төрмандахын сум руу тоглолтоор явахдаа танилцсан гэдэг. Тэгээд удалгүй хамт амьдрахаар шийдэж, Э.Төрмандах гэрээсээ СУИС-ийн оюутны дотуур байранд нүүн ирснээр тэдний хамтын амьдрал эхэлжээ.Тэд өдгөө гурван хүүхдийн аав, ээж болж, өнөр өтгөн сайхан амьдарч байна.
| ДУУ ХУУРЫН ӨЛГИЙ НУТАГ ДУНДГОВИЙН ХҮҮ Э.ТӨРМАНДАХ |
|
Засгийн газар Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх тухай тогтоолыг хэлэлцэж байна
2026-05-06 11:23:03
Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь
2026-05-06 11:22:40
Хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргасны улмаас 25 хүн хохирчээ
2026-05-06 11:19:47
Гадаад харилцааны сайд, ССАЖЗ-ын сайд нарын уулзалт боллоо
2026-05-06 11:10:23
Оросын холимог тулаанчдын тэмцээний эрх сэргэлээ
2026-05-06 10:58:55
ЧОЙМБОЛЫН БОЛДЫН ЧАСХИЙСЭН ДҮРҮҮД
2026-05-06 08:48:54
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-05-06 08:00:04
Дарханы тамирчид спортын цол, үнэмлэх, тэмдгээ гардан авлаа
2026-05-06 07:10:00
Ж.ЭНХБАЯР “НУУВЧИНДАА” ОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ХҮЧ ҮЗЭХЭЭР БЭЛДЭЖ ЭХЛЭВ ҮҮ
2026-05-06 07:00:00
SOS:ЧАНАРГҮЙ ГЕЛЭН БУДАГ БА ГЭРЛЭЭС ҮҮДЭЖ ХУМСНЫ ХАВДРААР ӨВЧЛӨГСӨД ХУВИЙН ЭМНЭЛЭГТ ДУГААРЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-05-06 07:00:00
ХУУРАМЧ ДИПЛОМЫН АСУУДЛААС БОЛЖ АМИА ЕГҮҮТГЭСЭН БАГШ Т-ИЙН ЭХНЭР Д.ЛХАМСҮРЭН: ХАНЬ МИНЬ ТӨРИЙН 120 САЯ ТӨГРӨГИЙГ АМИАРАА ТӨЛСӨН ДӨӨ
2026-05-06 07:00:00
ТӨРИЙН ЦАГДАА ЧҮЛТЭМ “ПАНЗ”
2026-05-06 07:00:00
Д.Цэрэнтогтох аваргын нэрэмжит үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аваргууд тодорлоо
2026-05-05 17:29:52
ЦЕГ: Эдгээр QR код, цахим холбоос нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой байх магадлалтай
2026-05-05 15:44:13
Дэлхийн цэргийн спортын холбооны 81 дэх удаагийн чуулга уулзалт эхэллээ
2026-05-05 08:36:24
АН-ЫНХАН СЭХЭЛ АВАХААРАА Л АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨӨД ЭХЭЛДЭГ
2026-05-05 08:18:23
Г.БАТЗОРИГ: 2026 ОНЫ УЛСЫН ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ
2026-05-05 07:34:44
2026-05-05 07:20:00
Спортын “СОЁЛЫН БОЛОВСРОЛ-НЭГ МОНГОЛ” нээлттэй өдөрлөг боллоо
2026-05-05 07:10:00
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ-II
2026-05-05 07:00:20
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-05 07:00:00
ДЭЛХИЙН АВАРГУУДЫН БАГШ “АЛДАР”-ЫН Ц.ХОСБАЯР
2026-05-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |