“Дорноговь симба” хамтлагийнхантай уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. Гэхдээ тэд хамтлагийнхаа нэрийг “Соёмбо” болгон өөрчилж, уран бүтээлээ туурвиж эхэлжээ.
-Хамтлаг болж нэгдэхээс өмнө бие биеэ таньдаг байв уу?
Ц.Лхамжав: Тийм ээ, бид багын найзууд. Арван жилдээ нэг сургуульд сурч, хамтдаа урлагийн үзлэгт оролцдог байлаа. 2007 оноос Дорноговь аймгийнхаа Данзанравжаагийн нэрэмжит “Саран хөхөө” театрт нэг дуучнаар ажилласан юм. Харин 2008 онд “Хос тэнгэр” нэртэй анхны хамтлагаа байгуулсан. Хамтлагийнхаа анхны нэрийг ингэж нэрлэх болсон шалтгаан нь их сонин. Тухайн үед БНХАУ-ын Эрээн хотод Монгол туургатны дууны их наадам болсон юм. Энэ уралдаанд бид оролцохдоо хамтлагийнхаа нэрийг “Хос тэнгэр” гэж нэрийдээд, үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэж байлаа.
-Соёмбо хамтлагийг “Дорноговь симба” нэрээр нь хүмүүс андахгүй шүү дээ. Хамтлагаа яагаад ингэж нэрлэх болсон юм бэ?
Б.Ууганбаяр: Хамтлагийнхаа нэрийг “Дорноговь симба” гэж нэрлэх болсон түүх 2009 оноос эхлэлтэй. Тухайн үед “Гурван бүдүүн” хамтлагийн уран бүтээл олон нийтэд түгж, хит болж байлаа. Бид ч бас хамтлагийнхаа нэрийг ийм содон байдлаар өгч, уран бүтээлээ бусдад таниулахаар шийдсэн нь энэ. Хамтлагийн минь нэрэнд гэр бүл, найз нөхөд минь дуртай байсан. Учир нь, тэр үед хошин урлагийн нэгэн продакшн “Дорноговь симба” гэх хамтлагийн тухай хөгжилтэй үзүүлбэр үзүүлж, олонд нэлээд танигдаад байсан үе. Тийм ч учраас бид энэ нэрээр нэрлэх нь зөв юм байна гэж бодсон л доо.
Хэдий хошин байдлаар “Дорноговь симба” хэмээн нийгэмд танигдсан ч бид үүнийг уран бүтээлээрээ дамжуулан илүү өөрөөр харуулах гэж зорьсон. Ер нь бол хошин шогийн тэр продакшн манай хамтлагийн сурталчилгаа, менежментийг эрт хийчихсэн гэсэн үг. Тиймдээ ч бид 2019 он хүртэл нийтдээ 10 жил “Дорноговь симба” нэрээрээ олон хит уран бүтээл туурвижээ.
-Албан ёсоор хамтлагаа байгуулсны дараах уран бүтээлээс дурдахгүй юу?
Ц.Лхамжав: Бидний анхны уран бүтээл Н.Данзандоржийн үг, Ч.Цэцэгмаагийн аялгуу “Хадамд гарсан бүсгүй” хэмээх дуугаар эхэлж байлаа. Нутгийн уран бүтээлчид ая, үгийг нь зохиож, бид дүрсжүүлэн цацсан юм. Энэ уран бүтээл минь цацагдсан даруй Монгол орон даяар хит болж, “Дорноговь симба” гэх нэрийг улам ч таниулж эхэлсэн дээ.
-“Хадамд гарсан бүсгүй” дуу санамсаргүйгээр олон нийтэд цацагдаж байсан тухай сонссон. Энэ тухай хуваалцвал?
Б.Ууганбаяр: Тухайн үед Дорноговь аймагт дууны мэргэжлийн студи гэж байгаагүй. Тийм болохоор бид “Хадамд гарсан бүсгүй” дуугаа ширээний ард микрофон барьж суугаад дуулчихсан. Ингэж бичигдсэн дуугаа компьютер дээр хадгалаад орхитол Дорноговь аймгийн FM-д ажилладаг найз минь хуулж аваад цацчихсан. Түүнээс хойш хүн бүрийн сэтгэлд хоногштолоо FМ-ээр цацагдаж, захиалгын дууны тоонд багтах болсон. Түүнээс хойш бид албан ёсны уран бүтээл болгохоор “F” студийг зорин, дуугаа дүрсжүүлэн, албан ёсны уран бүтээл болгож байлаа.
-Анхны уран бүтээлээс бусад уран бүтээлийнхээ тухай ярьж өгөөч?
Ц.Лхамжав: “Хадамд гарсан бүсгүй” дуунаас хойш цөөнгүй дуу олон нийтэд хүргэсэн байна. Тухайлбал, “Миний майгахан Думаа”, “Миний амьдралын бэлэг” зэрэг хит дуу бий. Тиймдээ ч нийт уран бүтээлээрээ 2018 онд “Хадамд гарсан бүсгүй” нэртэй анхны дуун цомгоо сонсогчдодоо хүргэсэн.
-Олонд танигдаад байсан хамтлагийнхаа нэрийг “Соёмбо” хэмээн өөрчлөх болсон шалтгаан нь юу юм бэ?
Б.Ууганбаяр: 2019 онд Дорноговь аймгийн хүргэн “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн ах айлын найранд бидэнтэй таарч, хамтлагийнхаа нэрийг солих санал дэвшүүлсэн. Тэр 10 гаруй жилийн түүхтэй хамтлагийнхаа нэрийг өөрчилж, илүү олон уран бүтээл туурвиж, үзэгч түмэнд хүрэх ёстой гэж зөвлөсөн юм. Нэрний утга учир мөн л сонин. “Харанга” хамтлаг анх байгуулагдахдаа цахилгаан хөгжмийн “Соёмбо чуулга” нэртэйгээр байгуулагдсан юм билээ. Тийм ч учраас Лхагвасүрэн ах “Хоёр дүү минь цаашид илүү сайхан дуун уран бүтээл туурвиарай гэж ерөөгөөд анхны нэрээ хайрлая” гэсэн. Ингээд бид 2019 онд хамтлагаа “Соёмбо” гэж албан ёсоор нэрлэсэн.
-“Соёмбо” хамтлагийн анхны уран бүтээлээс дурдахгүй юу?
Ц.Лхамжав: Хамтлагаа “Соёмбо” гэж нэрлэсний дараа “Хар сарнай” хамтлагийн С.Амармандах ахтай хамтран “Миний Монгол” хэмээх уран бүтээлийг сонсогч олондоо дүрсжүүлэн хүргэсэн. Энэ нь цэвэр Монгол үндэсний урлаг буюу хөөмий, морин хуурын аялгуугаар бүтсэн. Түүнчлэн гучин гурван говийн магтаал зэрэг уран бүтээлийг цэвэр хөөмийн аялгуугаар дуулсан.
-Хамтлаг бүрд өөрийн гэсэн онцлог, донж гэж бий. “Соёмбо” хамтлагийн онцлог юу вэ?
Б.Ууганбаяр: Манай хамтлаг Үндэсний соёл урлагыг дамжуулан орчин үеийн хэв маягтай нийцүүлж, цоглог, хурдтай хэмнэлд тохируулан уран бүтээлээ хийдэг. Тийм ч учраас үзэгчид бидний уран бүтээлд сэтгэл хангалуун байдаг байх. Бидний олонх уран бүтээл нутгийн ая зохиогч, яруу найрагчидтай холбоотой. Учир нь, Дорноговийн уран бүтээлчдийнхээ бүтээлийг олонд хүргэхийн төлөө зорьдог. Өөрөөр хэлбэл, бидний уран бүтээлтэй нутаг минь салшгүй холбоотой байдаг.
-Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа.
-Баярлалаа.
| “СОЁМБО” ХАМТЛАГ: “ДОРНОГОВЬ СИМБА” НЭР МААНЬ БИДНИЙГ ОЛОНД ИЛҮҮТЭЙ ТАНИУЛЖ БАЙСАН |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |