“Орос зохиолчдын бүтээл Монголын тайзнаа” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 12:00 цагт Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв (Русский дом)-д нээлтээ хийнэ.
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож буй. Түүхт ойн хүрээнд Монгол Улсын Соёлын яам санаачлан “Орос зохиолчдын бүтээл монголын тайзнаа” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж буй бөгөөд хамтран зохион байгуулагчаар Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо (МГЗНХ), Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв (Русский дом) ажиллажээ.
Тус үзэсгэлэнд Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Монгол Улсын Хүүхэлдэйн театр, Монгол Улсын Консерватори, Монголын Театрын музей зэрэг соёл урлагийн байгууллагуудын архивын сан хөмрөгт хадгалагдаж буй 350 гаруй түүхэн ховор гэрэл зургуудыг дэлгэн үзүүлэх юм.
Монгол Улсад мэргэжлийн театр үүсгэн байгуулах, уран бүтээлчдийг бэлтгэх, сурган хүмүүжүүлэх үйлсэд анхнаас нь зөвлөлтийн сургагч-мэргэжилтэн багш нар оройлон зүтгэж, Орос-Зөвлөлтийн нэрт зохиолчдын сор болсон бүтээлүүдийг Монголын тайзнаа амилуулж байсан түүхтэй.
1930 онд манай улсад уригдан ирсэн Оросын театрын мэргэжилтэн багш А.А.Ефремов нь К.Станиславскийн жүжиглэхүйн ухааны сургаалыг Монголд нэвтрүүлж, мэргэжлийн театр байгуулахад үлэмж их хувь нэмэр оруулсан бол түүний дараа уригдан ирсэн В.А.Борейшо, Г.А.Уварова нар манай жүжигчдийг жинхэнэ мэргэжлийн жүжигчин болох, өсөж бойжиход гар бие оролцон хөдөлмөрлөсөн ачтанууд билээ.
1930-1940-өөд оны үеэр БНМАУ-д уригдан ирж ажиллаж байсан зөвлөлтийн бусад сургагч-мэргэжилтэн багш нар нь манай театрын урлагт К.Станиславскийн сургаалыг дэлгэрүүлэх, бэхжүүлэх, театрын урлагийн хөгжилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн ачийг яахан мартах билээ.
Театр судлаач С.Дашдондогийн бичсэнээр “Монголын театрын уран бүтээлчдийг зөвлөлтийн мэргэжилтэн А.А.Ефремов хэлд оруулсан бол В.А.Борейшо хөлд оруулж, А.Р.Рабинович дэг журам, сахилга батад сургаж, И.Я.Испольнев ухааруулж, Б.Ф.Смирнов хөгжимдүүлж, Ф.И.Клешко дуулуулж, Н.В.Кузнецова, Я.В.Романовский нар бүжиглүүлж сургасан” юм.
Анх 1934 онд Оросын зохиолч С.Третьяковын “Хятад орноос хүрхрэх дуун” жүжгийг өөрийн тайзнаа тавьж байсан монголын театр хөгжлийнхөө 90 жилийн хугацаанд Орос, Зөвлөлтийн нэрт зохиолч Н.Гоголь “Байцаагч түшмэл”, К.Симонов “Орос хүмүүс”, “Намайг хүлээ”, “Оросын асуудал”, А.Попов “Лениний гэр бүл”, А.Островский “Аянга”, “Инжгүй хүүхэн”, Н.Погодин “Кремлийн цаг”, М.Шолохов “Сэтгэлийг шинэтгэсэн нь”, А.Чехов “Интоорын цэцэрлэг”, “Хурим”, “Цахлай”, К.Тренев “Любовь Яровая”, М.Горький “Егор Булычевынхан”, В.Вишневский “Үхэвч үнэн ялна”, Н.Мирошниченко “Сэргэлт”, В.Ежов “Гургалдайн дуут шөнө”, С.Михалков “Бардам туулай”, А.Грин “Аранзал дарвуулт хөлөг”, А.Вампилов “Хэрээт төгөл”, Л.Толстой “Адууны түүх”, “Анна Каренина” зэрэг олон арван жүжгийг монгол хэлнээ хөрвүүлэн тавьж, үзэгчдийн талархлыг хүлээсэн билээ.
УДБЭТ нь байгуулагдсан цагаасаа эхлэн Орос-Зөвлөлтийн хөгжмийн зохиолчдын туурвисан олон арван дуурь, балетыг өөрийн тайзнаа тавьж ирсэн агаад П.И.Чайковский “Евгений Онегин”, А.Даргомыжеский “Лусын дагина”, В.Мурадели “Октябрь”, С.Рахманинов “Алеко”, А.Бородин “Игорь ван”, М.Коваль “Чоно ба долоон ишиг”, Т.Хренников “Шуурганаар” зэрэг дуурь болон Б.Асафьев “Бахчисарайн оргилолт булаг”, Р.Ярулин “Шурале”, П.И.Чайковский “Франческа да Римини”, С.Прокофьев “Золушка”, “Ромео Жульетта”, А.Морозов “Ай ёо доктор”, П.И.Чайковский “Хунт нуур”, “Шелкунчик”, А.Хачатурян “Спартак”, Д.Шостакович “Энхийн тойрог” зэрэг бүжгэн жүжгүүд тус театрын урын санд хүндтэй байр эзэлдэг юм.
Монгол Улсын Хүүхэлдэйн театр нь байгуулагдсан цагаасаа эхлэн Орос-Зөвлөлтийн зохиолчдын туурвисан олон арван хүүхэлдэйн жүжгийг өөрийн тайзнаа амилуулан хүүхэд багачуудын хүртээл болгож ирсэн билээ. Тухайлбал, А.Гайдар “Чук, Гек хоёр”, А.Чехов “Каштанка”, С.Сперанский “Ер бусын уралдаан”, Н.Гернет “Алладины шидэт дэнлүү”, М.Полякова “Хоёр нойлын хожил”, М.Тараковский “Цурхай загасны тушаалаар”, А.Пушкин “Алтан загасны үлгэр”, С.Маршак “Муурын байшин”, С.Михалков “Гахайн гурван тоорой”, Н.Носов “Үлмэдэх хөглөсөн нь”, С.Образцов “Их Иван”, С.Прокофьева “Хөхөөтэй цаг”, С.Маршак “Арванхоёр сар”, А.Толстой “Алтан залаат азарган тахиа” зэрэг олон жүжиг тус театрын урын санд хүндтэй байр эзэлдэг юм.
Улсын Хүүхэд, Залуучуудын театр нь 1950 онд В.Любимовын “Цасан хүү” жүжгээр хөшгөө нээж байсан бол хөгжлийнхөө хагас зуун жилийн хугацаанд Орос, Зөвлөлтийн хүүхдийн нэрт зохиолч В.Розов “Санасан ёсоор бүтэх болтугай”, С.Михалков “Улаан бүч”, М.Шатров “Хувьсгалын нэрээр”, Р.Панова “Гэнэн залуу нас”, А.Фадеев “Залуу гварди”, А.Арбузов “Таня”, Н.Островский “Болд хэрхэн хатаагдсан нь”, С.Маршак “Арванхоёр сар”, Б.Васильев “Үүрэг хүлээсэн цагт”, А.Гайдар “Кибальчиш хүү”, С.Михалков “Хульчаахай”, А.Островский “Авьяастанд бишрэгчид”, А.Вампилов “Чулимскт болсон явдал” зэрэг олон арван жүжгийг монгол хэлнээ хөрвүүлэн тавьж, үзэгчдийн талархлыг хүлээжээ.
“Уран сайхны сургууль” нь анх байгуулагдсан цагаасаа эхлэн Зөвлөлтийн сургагч-мэргэжилтэн нарын туслалцаа дэмжлэгтэй сургалтаа явуулж ирсэн бөгөөд 1940-өөд онд хөгжмийн багш Б.Смирнов, бүжгийн багш Н.Кузнецова, Я.Романовский, найрал дууны багш Ф.Клешко зэрэг мэргэжилтнүүд ажиллаж байсан бол 1980-аад онд дундуур ЗХУ-аас уригдан ирсэн 30 шахам мэргэжилтэн багш нар Хөгжим бүжгийн дунд сургуульд нарийн мэргэжлийн хичээл зааж байсан түүхтэй.
Тус үзэсгэлэн сар гаруйн хугацаанд үргэлжлэх аж.
Холбоо барих утас:
Д.Эрдэнэцэцэг (МГЗНХ)-9010 9300
Н.Ариунтунгалаг (Соёлын яам)-9930 8899
ОРОСЫН УРЛАГ МОНГОЛ ТАЙЗНАА |
|
2025-02-05 17:34:18
2025-02-05 16:13:14
2025-02-05 14:51:17
2025-02-05 14:44:05
2025-02-05 14:12:33
2025-02-05 12:58:45
2025-02-05 12:05:52
2025-02-05 10:42:29
2025-02-05 10:41:42
2025-02-05 10:36:02
2025-02-05 10:00:00
2025-02-05 09:53:41
2025-02-05 09:35:59
2025-02-05 09:13:00
2025-02-05 08:36:36
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 06:00:00
2025-02-04 16:37:18
2025-02-04 16:05:43
2025-02-04 15:49:12
2025-02-04 15:44:23
2025-02-04 15:40:52
2025-02-04 15:27:54
2025-02-04 14:05:37
2025-02-04 13:47:16
2025-02-04 13:29:04
2025-02-04 12:27:23
2025-02-04 12:17:34
2025-02-04 11:48:11
2025-02-04 11:36:26
2025-02-04 11:17:30
2025-02-04 11:16:42
2025-02-04 10:28:30
2025-02-04 10:18:23
2025-02-04 09:44:30
2025-02-04 09:37:51
2025-02-04 08:48:33
2025-02-04 08:40:53
2025-02-04 07:20:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |