Дорнод аймагт байрлах Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч өнөөдөр амиа алджээ. Талийгаач 19 настай бөгөөд өнгөрсөн аравдугаар сард цэргийн албанд татагдан очоод байсан аж.
Энэ хэргийн талаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагч Н.ЦЭЦЭНХҮҮГЭЭС тодруулахад “Байлдагч амиа алдсан хэрэг гарсан нь үнэн. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Бид байлдагч нас барсан талаар Жанжин штабын шуурхай утсанд мэдэгдсэн байгаа. Хэрэг юунаас болж байгааг албаныхан шалгаж байгаа учир мэдээлэл өгөхгүй. Манай ангид дэглэлт, яргалалт байхгүй” гэв.
Харин ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяраас хэргийн талаар тодруулахад “Би энэ талаар мэдээлэл аваагүй байна. Маргааш өглөө мэдээлэл өгнө” гэлээ.
Бид энэ хэргийн талаар эргэн мэдээллэх болно.
| Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагч Н.ЦЭЦЭНХҮҮ: Байлдагч нас барсан нь үнэн |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |