Ховд аймгийн Булган сумын Эрүүл мэндийн төвд эх, нярай эндсэн харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд 33 настай Э гэх эмэгтэй амаржихаар сумынхаа эмнэлэгт очоод, дөрвөн цаг эмнэлгийн орон дээр тарчилж, амиа алдсан байдаг. Тэрээр амаржиж, охинтой болсон ч нярай мөн хоёр хоногийн дараа сумын эмнэлэгт цахилгаан хоёр цаг тасарсны улмаас сормуус амьдаараа хатаж, амьсгал хураасан ноцтой хэрэг гарсан билээ.
Эх, хүүхдийг эх барьж авсан тус эмнэлгийн эмэгтэйчүүдийн их эмч н.Мөнхнаран одоог хүртэл хариуцлага үүрэхээс мултарч, эмнэлгийн дарга болох нөхөр нь хаацайлж, шүүх шинжилгээний дүгнэлт гарахгүй удаж байна гэх гомдлыг талийгаачийн ар гэрийнхэн манай сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан билээ. Талийгаачийн хадам ээж энэ талаар ярихдаа “Бэр минь гурван удаа төрөхдөө өөрөөрөө төрж байсан юм. Ингэхдээ бага зэргийн хүндрэлтэй төрдөг байсан гэсэн. Тийм учраас хийсвэр хагалгаагаар төрмөөр байна гэдгээ хяналтын эмчдээ хоёр ч удаа хэлсэн байдаг. Гэтэл эмч нь “Өмнө нь өөрөөрөө төрж байсан юм чинь энэ удаад ч бас өөрөөрөө төр” гэж хэлж, хийсвэр хагалгаа хийгээгүйгээс болж ийм аймшигт зүйл боллоо. Нярай нь 4.8 кг төрсөн. Охин минь маш их хэмжээний цус алдаж, цус сэлбэх гэсэн боловч сумын эмнэлэгт байгаа цус нь хөлдүү байсны улмаас яаж ч чадаагүй. Донор болох хүнийг нь манай хүүхдүүд гэрээс нь шөнө аваад ирэхэд охин минь хэдийн амьсгал хураасан байсан. Эмнэлгийн зургаан эмчийг манай хүү гэрээс нь шөнө дунд авчирсан. Ямар ч бэлэн байдал хангаж ажиллаагүйн улмаас ийм хэрэг болсон. Миний охиныг гардаж хариуцсан эмч н.Мөнхнаран нь Эрүүл мэндийн төвийн дарга н.Батбаатарын эхнэр юм. Өнөөдрийг хүртэл бидэнтэй уулзаж, эмгэнэл илэрхийлээгүй. Ийм л цэвдэг сэтгэлтэй хүмүүс байна. Хар нялхаараа ээжээсээ өнчирч үлдсэн гурван үрийг нь, залуугаараа ханиасаа хагацсан нөхрийг нь ч тэд хүн гэж үзсэнгүй. Биднээс ядаж уучлалт гуйвал тайвширна шүү дээ.
Булган суманд хоёр цаг цахилгаан тасарсны улмаас хүчилтөрөгч дутагдаад нярай минь хоёр хоногийн дараа эндчихсэн. Нүдний бүрхүүл гэдэг чинь сормуусаараа чийглэгдэж байдаг. Гэтэл нярайгийн маань нүдний бүрхүүл амьдаараа хатчихсан байсан. Нярайгаа амьдарсан хоёр хоногийн хугацаанд тийм байдалтай байгааг нь харах амьдын там юм билээ. Харахаас нүд хальтрам, хүн болох гэж ирсэн нялх ачийгаа тийм байдалтай байгааг харсаар байгаад явууллаа. Бурхан болсных нь дараа цогцос нь цогцос хадгалах өрөөнд муудчих гээд байхаар нь бид гэрээсээ хөргөгч авчирч, нярайгаа хийсэн. Ийм л гашуун, эвлэрч чадахгүй хэцүү юм боллоо. Шүүх шинжилгээний дүгнэлт үнэн зөв гараасай гэж бодож сууна” гэж байсан юм.
Талийгаач эмэгтэй айлын ганц охин байжээ. Тэрээр дөрөв дэх хүүхдээ төрүүлэхээр сумын эмнэлэгтээ очсон ч харамсалтайгаар амиа алдсан юм. Нөхөр, гурван хүүхэд нь сэтгэл санааны хямралтай, хүнд нөхцөлд байгаа талаар талийгаачийн ар гэрийнхэн хэлэв.
Энэ талаар талийгаачийн аав “Охин минь “Өөрөөрөө төрнө гэнэ, ааваа” гэж хэлсэн ч удахгүй нас барчихлаа. Би тухайн өдөр гэртээ байсан юм. Шөнө 05:00 цагийн үед эмнэлгээс яаралтай дуудагдаж, очсон ч охин минь хэдийн амьсгал хураасан байсан. Ганц охин минь үртэйгээ цуг бурхан болчихлоо. Дахиж энэ эмнэлэгт ийм хэрэг битгий болоосой гэж бодож сууна. Эх, үртэйгээ цуг эмнэлгийн орон дээр бурхан болчихсон гэхээр гомдолтой байна” гэлээ.
| ЭХ, НЯРАЙ ЭНДСЭН ХЭРЭГ: Эх цус алдсанаас болж амиа алдаж, нярай юунаас болж нас барсан нь тодорхойгүй байна |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |