Монгол Улсын хил халдашгүй дархан байх ёстой. Сүүлийн өдрүүдэд цахим орчинд Дорнод аймгийн Халхгол сумын газар нутгаас БНХАУ-ын талд зарсан байж болзошгүй гэх мэдээлэл гараад байгаа. Тодруулбал, Халхголын Нөмрөгийн тусгай хамгаалалттай газрын тал нь газрын зургаас алга болж, Монгол Улсын газар нутаг багасаж байна гэх мэдээлэл юм. Үүнтэй холбоотойгоор бид дараах албаны хүмүүсээс тодруулга, мэдээллийг авлаа.
"Нөмрөгийн газар нутгийн тал нь алга болсон гэх мэдээлэл, зураг 2014 онд анх гарч байсан. Сүүлийн үед гарч байгаа зураг ч бас 2014 оны мэдээллийг сэргээн тавьсан байна лээ. Хэн, ямар учраас ийм худал мэдээлэл гаргаж байгааг мэдэхгүй юм. Улсын хил халдашгүй дархан байх ёстой. Манай улс урд хилээ 1978-1980 онд газар, нутгийг нь баталгаажуулсан байдаг. Үүнээс хойш улсын хилийг хөдөлгөөгүй. Улам баталгаажиж, техник технологи хөгжиж, хамгаалалт сайжирсан. Нөмрөгийн газар нутгийг БНХАУ-д зарсан гэдэг ор үндэслэлгүй худал мэдээлэл. Нөмрөгийн дархан цаазат газар руу машин очиход хүндрэлтэй. Манай хамгаалалтын газраас Хилийн ангитай хамтран морьтой хяналт, шалгалтыг хийдэг. Хяналт, шалгалтын үеэр гадны хөл хөдөлгөөн нэвтрээгүй, сүүлийн жилүүдэд зөрчил илрээгүй. 1970, 1980 оны үед өвс, ургамлаас болж хил зөрчиж байсан асуудал байдаг юм билээ. Манайхаас байнгын эргүүл посттой, байгаль хамгаалагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Нөмрөгийн дархан цаазат 583 мянган га талбайд ганц ч газар ашиглаж байгаа айл өрх, аж ахуйн нэгж байхгүй. Зөвхөн хилийн тусгай албадын цөөн тооны мал, анги салбар л бий. Бид сонор сэрэмжээ сайжруулж, ажиллаж байна" гэв.
Улсын тусгай хамгаалалтын газарт аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас шалгалт хийдэггүй. Дархан хамгаалалтын захиргаанууд нь хариуцаж, хяналт, шалгалт, өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулдаг. Бид ажилд нь хөндлөнгөөс оролцох боломжгүй. Манай газраас орон нутагт хэрэгжүүлэх бодлогыг улсын бодлоготой уялдуулж, зохицуулах чиг үүрэгтэй. Хуулийн зохицуулалт нь ийм байдаг юм. Улсын тусгай хамгаалалттай газарт хэн нэгэн албан тушаалтан газар олгох, зарах эрх зүйн үндэс, эрх боломж байхгүй. Тусгай хамгаалалтын газарт хувь хүнд газар эзэмшүүлэхийг хүртэл хориглодог гэсэн үг.
Манай хилийн анги Нөмрөгийн дархан цаазат газартай хамтран Халх, Нөмрөгийн сав газрыг хянаж, хамгаалдаг. Одоогийн байдлаар зөрчил илрээгүй, улсын хил тайван байна. Ойрын өдрүүдэд ямар ч хөдөлгөөн үйлдэгдээгүй. Нөмрөгийн газрын тал нь алга болох, БНХАУ-ын талд худалдах боломж, үндэслэл байхгүй. Монгол Улсын газар нутаг бүрэн бүтнээрээ байгаа. Улсын хилийг баталгаажуулж, португал үйлдэж, цэг, таслал, градус, өргөрөг, уртраг зэргийг нарийн нягт нямбай зааж өгсөн байгаа. Үүний дагуу босгосон хилийн багана байдаг шүү дээ. Босгосон баганыг татах, нааш, цааш зөөвөрлөх ямар ч боломж байхгүй.
2019 оны УИХ-ын тогтоолоор Нөмрөгийн дархан цаазат газрыг тэлж, 200 гаруй га талбай нэмэгдсэн. Өмнө нь 310 гаруй га талбай дархан цаазат бүсэд хамаардаг байсан бол одоо 583 га талбай болсон байгаа. Манай сум улсын хэмжээнд хамгийн том газар нутагтайд тооцогддог. Хэн нэгэн дураараа газар нутгаас зарах, бусдад эзэмшүүлэх боломжгүй. Нөмрөгийн ойролцоо ганц ч малчин айл байхгүй, эзгүй тайга газар байдаг юм. Хамгийн ойрхон амьдардаг малчин нь 100 гаруй километрийн зайтай нутагладаг. “Нөмрөгийн газар нутгаас багасгаж, БНХАУ-ын талд зарсан байна” гэх мэдээллийг би харсан. Энэ худал мэдээлэл гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн ийм үйлдлийг хэн ч гаргахгүй шүү дээ. Манай сумын хэмжээнд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай газар том олборлолтын ганцхан компани бий. Уг компани нь Нөмрөгийн дархан цаазат газраас 200 гаруй километрийн зайтай” гэх мэдээллийг өглөө.
| “Халхгол сумын газар нутгаас БНХАУ-ын талд зараагүй” |
|
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
М.Нямжаргал “Европын өсвөрийн лиг”-т уригдан очиж шүүж эхэллээ
2025-12-17 17:11:35
ШИНЭ ЖИЛИЙН ОРОЙН СОШИАЛД ТАВЬСАН БИЧЛЭГЭЭС БОЛЖ ГЭР БҮЛ САЛАХ ДЭЭРЭЭ ТУЛЖ БАЙНА
2025-12-17 15:00:00
ӨВЛИЙН АМРАЛТАА ҮР ДҮНТЭЙ ӨНГӨРӨӨХ АРГУУД
2025-12-17 14:18:25
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-12-17 12:05:17
“Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн гэрээг байгуулжээ
2025-12-17 10:12:17
“ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТЫН ГЭРТ АМИА АЛДСАН ҮЙЛЧЛЭГЧ ТЕРРИЛ АТИЕНЗАГИЙН ХЭРГИЙГ СЭРГЭЭВЭЛ ГЭРЧҮҮДЭЭС МЭДҮҮЛЭГ АВЧ, НОТЛОХ БАРИМТ ХАЙЖ ЭХЭЛНЭ
2025-12-17 09:26:40
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-17 07:50:32
Допингийн хориглох 2026 оны заалтыг (WADA)-аас зарлалаа
2025-12-17 07:21:00
Залуучуудын “ДАКАР-2026” олимпын медалийн загварын ялагч тодров
2025-12-17 07:10:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-17 07:00:00
ДЭД САЙД НАРЫН МАРАФОН ЭХЭЛЛЭЭ
2025-12-17 07:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-17 07:00:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ЦӨМӨӨХЭЙ
2025-12-17 07:00:00
2025-12-17 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |