Нөхрийнхөө хоолонд зүү хийж, идүүлэхийг завдсан гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, эхнэрт нь 2.6 жилийн хорих ял оноосон билээ. Тодруулбал, Увс аймгийн цагдаагийн газарт тус аймгийн Сагил сумын харьяат иргэн А хандсан байдаг. Тэрбээр “Хоолноосоо найман ширхэг зүү олсон. Дээрх хэргийг шалгаж өгнө үү” хэмээн албаныханд хандсан юм. Тухайн иргэний хүсэлтийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, хохирогчийн эхнэр гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэн нөхөртөө дургүй болсон учраас түүнийг хорлох зорилгоор хоолонд нь олон тооны зүү хийж, идүүлэхийг завдсан гэж мэдүүлсэн билээ. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр хэргийг хэлэлцээд шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах”-ыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр жил зургаан сар хорих ял оногдуулан шийдвэрлэсэн юм.
| Хохирогч А-ийн дүү: Ах зүү залгисан эсэхийг эмч нар л сайн мэдэж байгаа |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |