• Өнөөдөр 2025-04-29

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагч Э-ийн амийг хөнөөсөн хэрэгт ахлах ахлагч Л-ийг саатуулан шалгаж байна

2021-05-26,   1455

Зэвсэгт хүчний 032 дугаар алба хаагчид архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр буюу тавдугаар сарын 21-нд тус ангийн алба хаагчид зодолдож, ахлах ахлагч Р.Э амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тус хэрэгт Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Л-ийг сэжиглэн, саатуулан шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээлэв.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Талийгаач хэрэг гардаг ажлаасаа гардаг өдөр өргөдлөө өгч, тойрохоо зуруулсан байсан. Цагдаагийн байгууллагын тусгайд орохоор зэхэж, бэлтгэлээ хангаж байсан юм. Хяналтын камерын бичлэгт талийгаач Э, тус ангийн алба хаагч ахлах ахлагч Л нар зодолдож байгаа харагдсан гэсэн. Хэргийн газарт тэр хоёроос өөр хүн байгаагүй юм шиг байна лээ. Уг нь 7-8 алба хаагч хамт архи уусан ч тэр хоёр хамт үлдсэн гэсэн. Хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа Л нь мөн тус өдөр Зэвсэгт хүчний 032 дугаар ангиас гарах өргөдлөө өгсөн алба хаагчдын нэг. Тэрбээр талийгаачтай хамт цагдаагийн байгууллагын тусгайд орох гэж байсан гэсэн. Ахлах ахлагч Л, талийгаач Э нар нь 2009 онд тус ангид томилогдож байсан нэг оны он жав, найзууд” гэх мэдээллийг өглөө.

 

 


Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагч Э-ийн амийг хөнөөсөн хэрэгт ахлах ахлагч Л-ийг саатуулан шалгаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188