Ховд аймгийн Булган сумын Эрүүл мэндийн төвд эх, нярай эндсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд 33 настай Э гэх эмэгтэй амаржихаар сумынхаа эмнэлэгт очоод, амиа алджээ. Тэрээр амаржиж, охинтой болсон ч нярай мөн хоёр хоногийн дараа амьсгал хураасан байна. Энэ талаар талийгаачийн хадам ээжтэй ярилцлаа. Тэрбээр бэрийгээ төрөх үед эмнэлэгт хамт байсан аж.
-Талийгаач бэр тань эмчийн хяналтад байсан уу. Тухайн үед юу болсон талаар та мэдээлэл өгөөч?
-Манай хүүгийнх 5-9 насны гурван хүүхэдтэй. Бэр минь гурван удаа төрөхдөө өөрөөрөө төрж байсан юм. Ингэхдээ бага зэргийн хүндрэлтэй төрдөг байсан гэсэн. Тийм учраас хийсвэр хагалгаагаар төрмөөр байна гэдгээ хяналтын эмчдээ хоёр ч удаа хэлсэн байдаг. Гэтэл эмч нь “Өмнө нь өөрөөрөө төрж байсан юм чинь энэ удаад ч бас өөрөөрөө төр” гэж хэлсэн байна лээ. Уг нь төрөх сүүлийн хугацаа нь дөрөвдүгээр сарын 19-нд гэж эмч нь хэлсэн. Тэр өдөр нь үзүүлэхэд “Дөрөвдүгээр сарын 30-нд юм байна шүү” гэсэн юм. Тэгээд л тэр өдөртөө ус нь гараад, эмнэлэгт төрөхөөр очоод охинтойгоо цуг эндчихлээ. Бид эрүүл байсан хүнээ эмнэлэг рүү оруулаад хоёр цогцос хүлээж авлаа. Үнэхээр их гомдолтой байна. Бэр минь 4.8 кг охин төрүүлсэн.
-Эмнэлэгт ороод хэдэн цаг болсон юм бэ?
-Дөрөвдүгээр сарын 29-ны 00:20 цагт эмнэлэг рүү ороод, 04:20 цагт амьсгал хураасан. Эрүүл мэндийн төвийн эмэгтэйчүүдийн их эмч н.Мөнхнарангийн хяналтад байсан юм. Тэр эмч нь төрүүлсэн. Бид эмнэлгийн хонгил дотор юу болж байгааг мэдэхгүй хэдэн цаг суусан. Эмч, сувилагч, асрагч нар наашаа, цаашаа гүйгээд байхаар нь “Юу болсон бэ. Зүгээр үү” гэж олон арван удаа асуусан. Тэд “Зүгээрээ, санаа зоволтгүй” гээд байсан. Тэгээд нэг эмч гарч ирээд “Хүүхдийн эмч Батдэлгэрийг аваад ир” гэхээр нь миний хүү яваад аваад ирсэн. Хэсэг хугацааны дараа дахиад “Эм зүйч утсаа авахгүй байна. Очоод аваад ир” гэж эмч хэлсэн. Эмчийг аваад ирсний дараа “Оюунбулган эмчийг аваад ир” гэж дахин явуулсан. Тухайн үед талийгаач бэрийн минь нөхөр, миний том хүү хоёр хамт байсан юм. Тэр хоёр хэлсэн эмч нарыг нь авч ирээд, эмнэлгийн хаалгаар орох гэж байхад дахиад “Лаборантыг аваад ир” гээд явуулсан. Эмч нь дахиад л залгаснаа “Цусны бүлэг тогтоодог казак эмч бий. Тэрийг очоод яаралтай аваад ир” гэж хэлсэн юм. Хоёр хүү минь түргэний эмч шиг айл болгоны хаалга тогших нь холгүй явсаар олохгүй ирсэн. Эмнэлгийн хаалгаар нэг асрагч гарч ирээд машинд цуг суугаад нөгөө эмчийг нь авахаар явсан. Тэднийг эмчээ авахаар явсан хойгуур Эрүүл мэндийн төвийн эрхлэгч н.Батбаатар, Түмэнбаяр эмч хоёр ирсэн. “Дотор юу болж байна, эх амаржсан уу, хүүхэд төрсөн үү” гэж асуугаад байхад хэн ч хариулаагүй. Төд удалгүй нэг сувилагч гарч ирээд “Төрсөн, санаа зоволтгүй” гэж бидэнд хэлэхээр нь тухайн үедээ тайвширсан. Гэтэл дахиад нэг эмч гарч ирээд “Хагалгаанд орох хэрэгтэй байна. Донор болдог хүн аваад ир” гээд хоёр хүүг минь явуулсан. Эмнэлэгт цусаа өгдөг донор нь 5-6 км зайтай амьдардаг юм билээ. Донор болох хүнийг нь аваад ирэхэд бүх зүйл хожимдсон байсан...Бид эмчийн хэлсэн зургаан хүнийг өөрсдөө гэрээс нь эмнэлэгт авчирсан гэсэн үг. Эмнэлэгт ядаж яаралтай үед сэлбэх цус ч байхгүй байна шүү дээ. Ямар ч эрсдэл гарахад тэд бэлэн байх ёстой.
-Бэрийгээ эмнэлэг рүү орсноос хойш ганц ч удаа хараагүй юү?
-Нас барсных нь дараа төрөх өрөө рүү орсон уу. Нөхцөл байдал ямар байсан бэ?
-Хүүг минь төрөхийн өрөө рүү хүчээр ороход шал нь энд тэндгүй цус болчихсон байсан гэсэн. Мөн Эрүүл мэндийн төвийн дарга н.Батбаатарын гар цус болчихсон байсан гэнэ лээ. Бэрээ өнгөрсний дараа бид төрөх өрөө рүү орсон. Шалыг нь цэвэрлэчихсэн, хогийн сав нь цус болчихсон байсан. Бэр минь биенийхээ цусыг юүлж дуустал эмнэлгийн орон дээр дөрвөн цаг тарчилсан байгаа юм. Бүтэн дөрвөн цагийн хугацаанд эмнэлэг дотор юу болсныг хэн ч бидэнд хэлээгүй. Тухайн өдөр Эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч жижүүрт гарч байсан юм билээ. Маргааш нь бид тэр эмчтэй уулзаж, “Ядаж хагалгаагаар төрүүлж болсонгүй юу” гэж асуухад “Эмэгтэйчүүдийн эмчээс өмнө шийдвэр гаргах эрх бидэнд байхгүй. Би н.Мөнхнаран эмчид “Энэ хүн эвгүйтэж байна” гэж хэлсэн. Тэгэхэд “Зүгээрээ, сав нь агшаад цус гарч байгаа юм. Та нар наад хүүхдээ хар” гэж хэлсэн” гэж бидэнд ярьсан. Миний бэрийг ядаж хагалгаагаар төрүүлчихгүй гээд зүхэж сууна. Ядаж чадахгүй байсан бол цаг алдалгүй багаа дуудахгүй яав даа. Бэр минь “Ам цангаад байна” гэж олон удаа хэлсэн байна лээ. Хэн ч үгийг нь сонсоогүй.
-Нярай эсэн мэнд төрсөн юм уу. Яагаад нас барсан юм бэ?
-Талийгаач маань хоёр хүү, нэг охинтой байсан. Сүүлд төрсөн нь охин байсан болохоор бид хэдийгээр хүнээ алдсан ч эгчтэй нь хамт өсгөчих юм сан гэж тайвширч байлаа. Манай хоёр охин нялх хүүхэдтэй учраас болох байх гэж найдаж байсан юм. Гэтэл нярай маань хоёр хоногийн дараа нас барчихсан.Биеийн байдал нь муу байсан учраас инкубаторт байсан юм. Булган суманд хоёр цаг цахилгаан тасарсны улмаас хүчилтөрөгч дутагдаад эндчихсэн. Нүдний бүрхүүл гэдэг чинь сормуусаараа чийглэгдэж байдаг. Гэтэл нярайгийн маань нүдний бүрхүүл амьдаараа хатчихсан байсан. Нярайгаа амьдарсан хоёр хоногийн хугацаанд тийм байдалтай байгааг нь харах амьдын там юм билээ. Харахаас нүд хальтрам, хүн болох гэж ирсэн нялх ачийгаа тийм байдалтай байгааг харсаар байгаад явууллаа. Цахилгаан тасрахад залгах мотор ч байхгүй байсан шүү дээ. Бүхэл бүтэн хүн авардаг эмнэлэг ийм харгис байгаад гомдож байна.
-Шүүх шинжилгээний хариу гарсан уу?
-Бид өнөөдрийг хүртэл эх, нярай хоёрыг юунаас болж эндсэн гэдгийг албаны хүнээс сонсоогүй байна. Нярайг өнгөрсний дараа эмнэлгийн удирдлагууд цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй байсан. Шууд Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас задлангийн эмч нар дуудсан байна лээ. Гэтэл сумын цагдаа “Эмнэлэгт нас барсан бол задланд оруулна. Задланд Эрүүл мэндийн газрын эмч нар ордоггүй. Заавал Шүүх шинжилгээний албанаас задлангийн эмч дуудна” гэж хэлсэн. Ингээд нярай маань халуун моорог дотор хоёр хоносон. Эмнэлгээс “Нярайг хадгалах хөргөгч аваад ир” гэж хэлсэн шүү дээ. Бид өөрсдөө хөргөгч авч, нярайгаа хоёр хоног хадгалаад хөдөөлүүлсэн.
-Моорог нь хөргүүргүй юм уу?
-Гаднаасаа л сайхан байшин болохоос дотор талд нь хүн байхын эцэсгүй халуун. Цогц хадгалах өрөө байж хөргүүр байхгүй. Ийм л эмгэнэлтэй байна шүү дээ.
-Тухайн үед байсан эмч нар хариуцлага хүлээгээгүй байгаа гэж ойлголоо?
-Тиймээ, тэд ажлаа хийсээр л байгаа. Талийгаач бэр минь айлын ганц охин байсан юм. Нас барсных нь маргааш манай худууд эмнэлэгт эмэгтэйчүүдийн их эмч н.Мөнхнарантай уулзахаар очсон юм билээ. Эмнэлгийн хонгилд таараад “Хэн эмч хаана байна уу” гээд өөр хүмүүстэй яриад, дээгүүр хараад инээгээд явчихсан гэсэн. Ийм л ёс суртахуунгүй байна шүү дээ. Эмнэлгийн даргын эхнэр болохоор ингээд нуугаад, дараад үлдэж болно гэж бодож байх шиг байна. Бид бэрийнхээ төлөө эцсээ хүртэл тэмцэнэ. Шүүх шинжилгээний хариу зөв гарна гэж найдаж байна.
-Танд нэмж хэлэх юм байгаа болов уу?
-Гурван үр нь, хүү минь хар залуугаараа ханиасаа өнчирч хоцорлоо. Тэд минь сумандаа ямар сайхан амьдарч байсан гэж санана. Айлын амьдралыг нэг л шөнө үгүй хийсэн хүмүүс хариуцлагаа хүлээгээсэй гэж бодож байна. Дахиж ийм зүйл битгий хэн нэгэнд тохиолдоосой. Амьд явахдаа ийм юм үздэг, үр хүүхдийн ард үлддэг би ямар азгүй хүн бэ (уйлав). Эмэгтэйчүүдийн эмч н.Мөнхнаран өмнө нь хоёр удаа ийм алдаа гаргаж байсан. Тэр эмчийн эх барьж авсан хоёр эх эндэж байлаа. Гэтэл тэр өнөөдрийг хүртэл зүгээр ажлаа хийгээд явж байна.
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Булган аймгийн Эрүүл мэндийн төвийн дарга н.Батбаатартай холбогдох гэсэн болов ч мэдээлэл өгөхөөс татгалзлаа.
Харин Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэнгээс энэ талаар тодруулахад “Шүүх эмнэлгээс эх, нярайгийн хариу ирээгүй байгаа учраас шалгалтын ажил эхлээгүй байна. Шүүх шинжилгээний хариу ирсний дараа аймгийн Эрүүл мэндийн газраас Булган суманд очиж ажиллана. Хурал болоогүй байгаа учраас эмч нарт хариуцлага хүлээлгээгүй байгаа” гэлээ.
| Талийгаач Э-ийн хадам ээж: Бэр минь эмнэлгийн орон дээр дөрвөн цаг тарчилж, цахилгаан хоёр цаг тасарсны улмаас хүүхдийнх нь сормуус амьдаараа хатаж, амьсгал хураалаа |
|
Я.СОДБААТАР: МАН-ЫН БҮЛГИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧААР Ч.ХҮРЭЛБААТАР АЖИЛЛАЖ БАЙГАА
2025-10-28 17:18:02
Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо
2025-10-28 17:03:21
Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай
2025-10-28 16:22:32
"Гэм зэм" жүжгийг тайзнаа дахин тоглоно
2025-10-28 15:20:43
Гурван чиглэлд шөнийн автобус үйлчилж байна
2025-10-28 15:16:49
Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа
2025-10-28 13:20:09
Н.Эрдэнэхүү: ХСҮТ-ийн захирлаар буцаж очих эсэхээ бодож байгаа, гэхдээ залуучууд ажилласан дээр биз дээ
2025-10-28 12:46:29
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ
2025-10-28 12:37:21
С.ЦЭНГҮҮН: Төсвийг 1.2 их наядаар танах боломж байна
2025-10-28 12:34:17
Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзэж, “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдэв
2025-10-28 12:17:25
"Гайжин: Монгол самурай" жүжгийг ирэх сарын 6-наас тоглоно
2025-10-28 10:50:59
ЦЕГ-ЫН ДАРГААР ДАХИН ТОМИЛОГДСОН Ж.БОЛД ГЭЖ ХЭН БЭ
2025-10-28 10:23:46
“Шатахуун зарна” гэх хуурамч зард итгэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа
2025-10-28 10:17:10
МАН-д ойрын өдрүүдэд ЮУ БОЛОХ ВЭ?
2025-10-28 09:27:28
Азийн “Бахрейн-2025” наадамд сагсан бөмбөгийн баг IV байрт шалгарав
2025-10-28 08:20:28
Азийн “Бахрейн-2025” наадмын тэмээний уралдаан боллоо
2025-10-28 08:09:08
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-10-28 08:03:00
ҮНЭ ХАНШ: Хонины цул мах кг нь 14500, үхрийн цул мах кг нь 20000 төгрөг болж өсжээ
2025-10-28 07:36:27
Сагсан бөмбөгийн “Холбооны цомын тэмцээн”-ийг зохион байгуулна
2025-10-28 07:20:49
Азийн залуучуудын наадмын усанд сэлэлт болон бадмитоны тэмцээн эхэллээ
2025-10-28 07:10:38
БҮГДИЙНХ НЬ ЦАЛИНГ НЭМ, ЕРӨНХИЙ САЙД АА
2025-10-28 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД АСАН Ё.ОТГОНБАЯРЫН ШАДАР ТУСЛАХУУД ШАТАХУУНЫ ХОМСДЛЫГ ЦЭГЦЭЛЖ ЧАДАХ УУ
2025-10-28 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-10-28 07:00:00
Г.НЯМЦЭРЭН: ТАЙЗАН ДЭЭР ГАРЧ, ӨӨРИЙГӨӨ ДАВАН ТУУЛНА ГЭДЭГ ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ МЭДРЭМЖ
2025-10-28 07:00:00
Ж.ЦЭРЭНЛХАМ: Дэлхийд нэрээ гаргах шавьтай болох мөрөөдөл бий
2025-10-28 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2025-10-28 07:00:00
Манай сагсан бөмбөгийн баг, Узбекистаны багийг 21:14-өөр хожлоо
2025-10-27 17:27:22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хоригоо татан авлаа
2025-10-27 17:15:00
Ч.Төгсдэлгэр: Иргэд барилгын архитектур төлөвлөлт, загвар зургийн хүсэлтийн явцыг цахимаар хянадаг болно
2025-10-27 16:45:14
“Импортын хүнсний худалдаа-хяналт” аян Дорноговь аймагт үргэлжилж байна
2025-10-27 16:38:05
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 104 гомдол, мэдээллийг хянан шалгалаа
2025-10-27 15:08:27
Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарын цалинг 15 хувь нэмэх саналыг УИХ-д өргөн барьсан
2025-10-27 13:21:43
НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ
2025-10-27 13:11:45
Б. Нямцэцэг Азийн оюутны цувралын “Шилдэг тамирчин” болжээ
2025-10-27 13:03:12
“Сахал” Эрдэнэбилэг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн буцааж авах шүүх хурал үргэлжилж байна
2025-10-27 12:59:21
Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор болжээ
2025-10-27 12:44:41
"Про" театрынхан "Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2025-10-27 12:33:19
УДБЭТ-ын уран бүтээлчид П.И.Чайковскийн "Хунт нуур" балетын 2025 оны сүүлийн тоглолтоо толилууллаа
2025-10-27 12:20:16
Ж.БАТСУУРЬ: Б.Энхбаяр гишүүн танд итгэж байна, та харин итгэл эвдсэн дараагийн бүлэглэлийн толгойлогч болчихов
2025-10-27 12:01:57
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 44 дуудлага бүртгэгджээ
2025-10-27 11:53:08
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13541 болжээ
2025-10-27 11:49:17
Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ
2025-10-27 11:12:52
Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хоёр хожилтойгоор тэмцээнээ өндөрлүүллээ
2025-10-27 09:30:44
2025-10-27 09:15:23
Дархан хотын ЖБХ-ны М.Төмөртогоо, Г.Батбилэг, БТСГ-ын дарга А.Амараа нар Солонгост айлчиллаа
2025-10-27 08:31:23
Азийн залуучуудын наадмын хөнгөн атлетикийн төрөл өндөрлөв
2025-10-27 08:21:46
ИРГЭД: САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ЧАНАР УЛАМ МУУДАЖ, ҮНЭ НЭМЭГДЭЖ, ОЛДОЦ ХОВОР БАЙНА
2025-10-27 07:37:53
А.Алтанзул, А.Амина нар Азийн залуучуудын наадмын боксын финалд шалгарлаа
2025-10-27 07:20:00
МОНГОЛ УЛСЫН БААТАР Л.АЮУШИЙН ДҮҮ Г.ДОРЖЖАНЦАН: АХ МИНЬ 23 НАСТАЙДАА ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНД БАЙЛДАЖ, ДАЙСНЫ ЦЭРГҮҮДТЭЙ ТУЛГАРАХДАА 11 УДАА ШАРХАДСАН Ч БААТАРЛАГААР ТУЛАЛДСААР АМЬ ҮРЭГДСЭН ДЭЭ
2025-10-27 07:13:33
ТАНИЛЦ: ТӨРӨӨС ХАМГИЙН ОЛОН УДАА ТЕНДЕР АВСАН ТАВАН КОМПАНИЙН ЭЗЭД
2025-10-27 07:00:38
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНХИМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАСАН САЙД НАРААС САЛЖ, ЗАСАГТ ЗАСВАР ОРУУЛНА
2025-10-27 07:00:00
“АЛСЫН ХАРАА-2050”-ЫН АВТОРУУД ТӨРИЙН ТЕНДЕРИЙГ ИНГЭЖ ТҮҮДЭГ
2025-10-27 07:00:00
АЯЛАЛЫН ЗАМД ҮЛДСЭН БИЙРИЙН МӨР
2025-10-27 07:00:00
УЛААНБААТАР ХОТООС ГАРДАГ ХОГНЫ 35-40 ХУВИЙГ НЬ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО
2025-10-27 07:00:00
2025-10-27 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨНГӨ ЗҮС САЙЖИРНА
2025-10-27 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 4 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-10-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |