Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Улиастайн гүүрний орчимд Тээврийн цагдаагийн албаны цагдаа машинд мөргүүлж, хүнд гэмтэл авсан ноцтой осол гарчээ. Хэргийн талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн ахмад цолтой нэгэн алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж явсан замын цагдааг автомашинаараа мөргөж, хүнд гэмтэл учруулсан гэнэ. Юунаас болж цагдаагийн алба хаагчид нэгнийгээ автомашинаар мөргөсөн бэ гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын харьяа Тусгай субъектийг шалгах хэлтэс шалгаж, тогтоохоор ажиллаж байгаа аж. Машинд мөргүүлсэн цагдаагийн алба хаагчийн биеийн байдал тааруу, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг эх сурвалж онцолж байна. Мөн Цагдаагийн ерөнхий газраас Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа энэ үед дээрх хэрэгтэй холбоотой ямар нэгэн мэдээлэл задруулж болохгүй. Хэргийг чандлан нууцалж шалгах үүрэг даалгавар өгсөн гэнэ.
| Цагдаа нар нэгнийгээ машинаар дайрч, хүнд гэмтэл учруулсныг нууцалж байна |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |