Зургаан настай охин эмээтэйгээ цуг алга болсон тухай мэдээлэл цахим орчинд тархаад байна. Тодруулбал, тавдугаар сарын 17-нд Баянзүрх дүүрэг, Офицер орчмоос зургаан настай М, 60 настай О нар салхилахаар гараад алга болжээ. Охин алга болсон өдрийнхөө 13:50 цагийн үед аав руугаа “Сансарт явж байна” хэмээн утсаар яриад, одоог хүртэл холбоогүй байгаа аж. Энэ талаар М охины аав Г.Гансүхээс тодрууллаа.
-Охин тань одоо хүртэл холбоо бариагүй байна уу. Гар утас нь холбогдож байгаа юу?
-Тиймээ, одоо хүртэл холбоогүй байна. Өдөрт 2-3 удаа аавтайгаа утсаар ярьдаг охин минь холбоогүй хоёр хонож байна. Бид үнэхээр их айж, сандарч байна. Муу зүйл тохиолдоогүй байгаасай гэж залбирч, хайсаар л явна. Гар утас нь холбогдоод байгаа хэрнэ огтоосоо авахгүй байгаа. Цэнэг нь дуусаад, унтарчихаар хэсэг хугацааны дараа асаагаад байгаа юм. Тэгэхээр ямар ч гэсэн амьд байгаа гэж итгэж байна. Очиж болох айлуудаар хайж, сурагласан ч очоогүй байна лээ.
-Гар утасны дугаарыг нь шүүлгэж үзсэн үү?
-Үгүй ээ. Цагдаагийн байгууллагад тэмдэглүүлсэн ч долоо хоногийн дараа утасны дугаар шүүх зөвшөөрөл олгоно гэнэ. Охин хүүхэд минь алга болчихоод байхад цагдаа нар хурдан, шуурхай ажиллаж чадахгүй байна. Цагдаагийн зөвшөөрөл байхгүй болохоор хяналтын камер ч шүүх боломжгүй байгаа. Ядаж охины минь гар утаснаас хамгийн сүүлд хэн рүү залгасан бэ гэдгийг нь шүүгээд өгвөл олдох болов уу гэж бодож байгаа.
-Тухайн өдөр гэрээсээ салхилна гэж гарсан юм уу?
-Өдөр 11:00 цагийн үед байрны гадна талбайд байрлах тоглоомын талбай руу гарсан. Гэтэл Сансар руу явчихсан байгаа юм. Тэндээсээ хаашаа явсан нь тодорхойгүй байгаа. Эмээгийнх нь таньдаг ганц, хоёр айл Сансарт байдаг юм. Гэтэл тэр айлуудад очоогүй байна лээ. Би хамаатан, садан очиж болох бүх айлаар асууж, сурагласан.
-Эмээ нь өмнө нь гэрээсээ сураггүй алга болж байсан тохиолдол бий юү?
-Өмнө нь ганц, хоёр удаа айлд очиж хонож байсан. Ингэхдээ бидэнд заавал эргээд мэдэгддэг байсан юм. Эмээ нь сэтгэцийн бага зэрэг өөрчлөлттэй. Гэхдээ оюун санаанд нөлөөхөөр биш. Төөрч, гэрээ олохгүй байна гэсэн ойлголт байхгүй.
-Охиныг эмээ нь хардаг байсан уу?
-Миний охиныг багаас нь харсан. Байнга эмээтэйгээ цуг байдаг юм. Охиныг минь надтай утсаар яриулахгүй байна гэж би бодож байгаа. Миний охин ямар ч үед аав руу залгадаг. Миний утасны дугаарыг цээжээр мэддэг. Охиныг минь харсан хүн байвал 91641221, 88057386 дугаар руу холбогдож тус болоорой гэж гуйж байна.
| Г.ГАНСҮХ: Зургаан настай охин минь эмээтэйгээ цуг алга болчихлоо |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |