Долуулаа бүлэглэн шөнийн цагаар бод малыг галт зэвсэг ашиглан буудаж, төхөөрөөд хамсаатнаараа дамжуулан малын гарал үүслийн бичиг авч, “Хүчит шонхор" захад худалдан, борлуулдаг байсан этгээдийг эрэн хайж байна. Тодруулбал, Төв аймгийн Зуунмод сумын иргэн 47 настай эрэгтэй Б.Одонбямба тус аймгийн Батсүмбэр, Алтанбулаг зэрэг сумын зургаан хүнтэй хамтарч, 13 удаагийн үйлдлээр 41 бод мал хулгайлж, иргэдэд 85.3 сая төгрөгийн хохирол учруулжээ. Б.Одонбямба нь яллагдагчаар татагдаад байхдаа оргон зайлсан бөгөөд эл хэргийг Төв аймаг дахь Цагдаагийн газар мөрдөн шалгаж байна. Уг хэргийн мөрөөр дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Малын хулгайн гэмт хэрэгт яллагдагчаар татагдаад байхдаа оргон зайлсан Б.Одонбямба нь зургаан хүнтэй бүлэглэн хулгай хийдэг байсан бөгөөд малын гарал үүслийн бичиг гаргаж өгдөг хамсаатантай байжээ. Уг бичгийг ченжүүдэд харуулан, борлуулдаг байсан аж. Энэ талаар уг хэргийг мөрдөн шалгаж байгаа Төв аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Лхагвабаяр “Яллагдагч Б.Одонбямба нь орон байр, малын хулгай, танхай зэрэг гэмт хэрэгт нэр холбогддог. Анх 2016 онд хагархай аяганы хэлтэрхийгээр хүний биед санаатайгаар гэмтэл учруулсан. Нийтдээ 26 удаагийн гэмт хэргийн үйлдэлтэй бөгөөд өмнө нь ял шийтгэгдэж байсан. Одоогоор түүнд холбогдох малын хулгайн гэмт хэрэг шалгагдаж байна.
Эрэн сурвалжлах ажиллагааны явцад олон хүн тухайн этгээдийг энд тэнд байна гэсэн мэдээллийг өгч байгаа. Дорнод аймагт туслах малчин хийж буй гэх мэдээлэл байгаа боловч яг аль сум, хаана гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Яллагдагч Б.Одонбямба нь 2018 онд хорьж, мөрдөх хугацаа дуусангуут оргон зайлсан байдаг.
Яллагдагч Б.Одонбямба нь Дорнод аймагт малчин айлд туслах малчин хийж байгаа гэх мэдээлэл байгаа ч аль сум гэдэг нь тодорхойгүй байна
Хулгайлсан малынхаа махыг “Хүчит шонхор гэх мэт томоохон зах дээр зарж, ченжүүдэд борлуулдаг байсан. Ченж нарт зарахдаа малын гарал үүсэлтэйгээр худалдан борлуулсан байдаг. Гарал үүслийн бичиг гаргаж өгдөг хамсаатан байсан гэсэн үг. Б.Одонбямбаас гадна зургаан хүн бий. Нийт долоон хүн бүлэглэн малын хулгай хийдэг байсан гэсэн үг. Хамсаатан болох О.Мөнхбаатар буюу Мөөдөр нь Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, зарим нь Улаанбаатар хот болон бусад сум,, орон нутагт харьяалагддаг” гэлээ.

Яллагдагч Б.Одонбямба нь дээр хэлсэнчлэн 41 бод малыг хулгайлсан бөгөөд ингэхдээ хурдтай, чансаатай, аль сайн гэснийг нь сонгон бууджээ. Уг хэргийн хохирогч болох Төв аймгийн Борнуур сумын Бичигт багийн малчин Л.Батбаяр хээлтэй хоёр гүү, хурдан азаргаа гурван жилийн өмнө тухайн этгээдэд алдсан бөгөөд одоог хүртэл хохирлоо барагдуулж чадаагүй, хэрэг нь шийдэгдээгүй байна. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Та хэзээ, хэдэн морио хулгайд алдсан бэ?
-Морьдоо хулгайд алдаад гурван жил болж байна. Энэ хугацаанд хэрэг шийдэгдэх нь бүү хэл хулгайч нар ч баригдсангүй. Нэг удаа баригдлаа гэтэл шалгагдаж байхдаа оргон зайлсан.
2017 оны арваннэгдүгээр сарын 18-н, баасан гараг байсан юм. Тэр өдөр би хөдөө гэртээ очсон. Маргааш нь азаргаа барьж, тэжээх тухай бодож байсан юм. Тэгээд маргааш өглөө нь буюу арваннэгдүгээр сарын 19-нд адуун дээрээ очтол хээлтэй хоёр гүү, нэг байдас, хурдан азаргыг маань буудаад алчихсан, гэдэс, хээл зэрэг хамаг юмыг нь гаргаад хачихсан байсан. Тэгээд хулгайчын араас өчнөөн явсан. Цас ихтэй ч байсан. Хоёр сар орчмын дараа хулгайч нар нь баригдсан. Тухайн үед би цагдаад мэдүүлэг өгч байсан.
-Таныг хэргийн газарт очиход ямар байдалтай байсан бэ?
-Дөрвөн морийг маань буудаж алсан байна лээ. Энэ дөрвөөс гадна их биендээ шархтай гүү хотонд ирээд удалгүй үхсэн. Тэр гүүг хулгайч нар авч яваагүй болохоор нь хохирлынхоо хэмжээнд тооцоогүй. Авч явсныг нь л “хохирол” гэж үзэж байгаа болохоос шархтай морьдынхоо талаар юм ярихгүй байгаа. Түүнээс биш унага, гүү гэх зэрэг хэд хэдэн морьд маань нуль цус нөж болсон байна лээ. Хэргийн газарт очиход тэр хулгайчид нэрээ бичихээс бусдыг нь үлдээсэн байна лээ. Би ул мөрийнх нь дагуу араас нь их явсан.
-Нутгийнх хүмүүст тухайн үед буу дуугарах чимээ сонсогдоогүй юу?
-Модон дунд байсан адууг 20 орчим км зайтай газарт тууж, аваачсан. Тэр газарт ойр орчим нь айл байдаггүй. Хамгийн ойр байдаг айл гэхэд л төхөөрсөн газраас 10 орчим км-ын зайд бий. Тэгэхээр хүмүүст сонсогдоогүй юм билээ.
-Эзэнгүй, зэлүүд газарт тууж аваачаад төхөөрхснийг бодоход тэр газрыг сайн мэдэж байсан байх нь ээ?
-Мэдэж байсан. Эсвэл эндээс өөр хүн холбоо барьж, зааж өгсөн байх магадлалтай. Адуу бэлчиж байсан газарт шууд явж очсон мөр үлдсэн. Тэгэхээр өөр нэг хүн холбоо барьж мэдээлэл өгсөн гэж бодоод байгаа.
Морьдын маань үнэлгээ өндөр гармагц Б.Одонбямба тэргүүтэй дөрвөн этгээд “зүс”-ээр нь будилуулах гэж оролдсон
-Хулгайд алдагдсан морьдынх нь үнэлгээ хэд болсон бэ?
-Хурдан азарганыхаа уралдаанд орж байсан бичлэгийг телевизийн байгууллагаас нэг минутыг нь 900 төгрөгөөр аваад, үнэлгээний комисст өгсөн. Тэр үед үнэлгээ хийлгэсний төлбөр гэж 350 мянган төгрөг өгч байсан. Тухайн үед 60 сая төгрөгөөр үнэлэгддэг хурдан азарга маань 48 сая төгрөг гэж тогтоогдсон. Нөгөө гурав нь зах зээлийн үнээр буюу 800 мянган төгрөгөөр тус бүр үнэлэгдэж, нийт 50.4 сая төгрөгийн хохирол учраад байгаа. Тэгээд хэрэг нь шийдэгдэх байх гэтэл өнөөх хулгайч оргон зайлсан. Түүнээс хойш Б.Одонбямба гэдэг сэжигтэн, хулгайч баригдалгүй гурван жил гаруй хугацаа боллоо. Хулгайч нар гадуур чөлөөтэй явж байдаг юм билээ.
-Зохион байгуулалттайгаар бүлэглэн хулгайлсан юм билээ. Тэр хүмүүсийн талаар танд ямар нэгэн мэдээлэл байгаа юу?
-Дөрвөн хүн бүлэглэн үйлдсэн. Тэр дөрвийн нэг болох О.Мөнхбаатар гэж хүн Төв аймгийн Батсүмбэр сумынх. Тус сумын иргэд Мөөдөр гэж дууддаг юм билээ. Надад таньж, мэддэг хүн их олон болохоор бүгд л “Мөөдөр хулгай хийгээд явж байдаг юм” гэж ярьдаг. Миний сонссоноор Эхнэр нь автомашин угаалга, засвар зэрэг газруудыг ажиллуулдаг. Малын хулгай хийхдээ унаж явсан Старекс машин нь Мөөдөр гэдэг хүнийх юм билээ. Гэхдээ би тэр хүнийг харлаа гээд танихгүй. Харин н.Баяндэлгэр гэх хамсаатныг нь Төв аймгийн Цагдаагийн газар мэдүүлэг өгөхөө очихдоо харсан. Өөр мэдэж байгаа юм надад байхгүй. Азарга маань олон наадамд түрүүлж, айрагдсан, хурдтай, өндөр үнэлгээтэй байсан. Одоог хүртэл нэг төгрөгийн ч хохирол барагдуулаагүй байна. Энэ хэргийн араас би маш их хөөцөлдсөн. Би хохирлоо л барагдуулмаар байна.
-Борнуур сумаас гадна таван сумын нутаг дэвсгэрээс бод мал хулгайлсан. Таны таньж мэддэг хүнээс энэ хэргийн хохирогч болсон хүн бий юү?
-Алтанбулаг сумын нэг малчин морьдоо хулгайд алдсан. Хулгайд алдсан бод мал их бий. Тэр хүнийн мөн үү, биш үү гэдэг нь харин тогтоогдоогүй байгаа. Миний дөрвөн морийг “Б.Одонбямба тэргүүтэй дөрвөн хүн хулгайлсан” гэдэг нь тогтоогдсон. Тэр хулгайчид морьдын маань үнэлгээ өндөр гармагц “зүс”-ээр нь будилуулах гэж оролдсон. Энэ арга нь бүтээгүй, яалт ч үгүй миний морьдийг хулгайлж, төхөөрсөн болох нь нотлогдсон.
-Цагдаагийн байгууллагаас уг гэмт хэргийн сэжигтэн Б.Одонбямба гэх этгээдийг айлд туслах малчин хийж байх магадлалтай гэж хэлсэн. Энэ талаарх мэдээллийг та сонссон уу?
-Энэ талаар цагдаагийн байгууллагаас сонссон. Дорнод аймагт байгаа гэх сураг бий.
-Хулгайд алдагдсан морьдоо та хэчнээн жил малласан бэ?
-Хурдан азарганаас бусад гурван морь бол бага адуу. Харин хурдан адууны угшлыг бий болгохын тулд би 20 гаруй жил зарцуулсан. 20 жилийн хөдөлмөр маань ганцхан шөнийн дотор байхгүй болчихсон.
.jpg)
| Хурдтай, чансаатай, сайхан гэсэн морьдыг буудаж, төхөөрөөд “Хүчит шонхор” захад борлуулдаг байжээ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |