Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Хангай хотхоны есдүгээр давхраас эрэгтэй хүн унаж, нас барсан хэрэг энэ сарын 6-нд гарсан. Тэрээр тус хотхоны 502 дугаар байрны I орц, есдүгээр давхрын орцны цонхоор үсэрсэн бөгөөд гэрээслэл бичиж үлдээсэн нь өөрийн төрсөн ахыгаа энэ сарын 5-нд хөнөөсөн тухай байсан. Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчид энэ сарын 5-нд тус дүүргийн II хороонд юу болж өрнөсөн, гэмт хэрэг юунаас болсон бэ гэдгийг мөрдөн шалгаж байгаа. Бид хүн амины ноцтой хэрэг гарсан орон сууцанд тавдугаар сарын 5-нд юу өрнөсөн талаар нэхэн сурвалжилснаа дэлгэрэнгүй хүргэж байна.
Талийгаач нар Баянгол дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт байрлах 7-1 дүгээр байрны ** тоотод оршин суудаг байжээ. Хөрш айлынх нь оршин суугчийн хэлж буйгаар талийгаачид өнгөрсөн зунаас эхлэн тус байранд түрээсийн гэрээгээр амьдрах болсон байна. Мөн “Ах дүү хоёр хоёулахнаа л амьдардаг. Хэргийн талаар би сайн мэдэхгүй. Ямартай ч өчигдөр (2021.05.06) намайг 22:00 цагийн үед гэртээ ирэхэд орцонд цагдаа нар ирчихсэн, хажуу айлыг хамгаалалтад авсан байсан. Цагдаа нар эндхийн айлуудаас талийгаач нарыг танидаг эсэх, чимээ шуугиан гаргадаг байсан уу, үг солилцож байсан уу гэх мэт асуулт асуусан.
Энэ айлын хүмүүс тийм ч их чимээ шуугиан гаргаад байдаггүй. Гэхдээ хэрэг гардаг өдөр буюу тавдугаар сарын 5-нд 17:00 цагийн үед хажуу айлын хүмүүс хашхиралдаад, хана нүдээд байгаа чимээ гарсан тухай дүү маань надад хэлсэн.
Тэр үед манай дүү нэг их тоолгүй орхичихсон юм билээ” хэмээн хөрш айлын эмэгтэй ярилаа. Бас нэгэн хөрш айлын эмэгтэйн хэлж буйгаар “Ахыг нь олон удаа харж байсан. Таарах бүрт хувцас нь тоос шороо болчихсон байдаг учир барилгад ажилладаг юм болов уу гэж харсан” гэв.
Өөр нэгэн хөрш айлын эрэгтэй “Ах дүү хоёр өнгөрсөн зун энэ байранд нүүж ирсэн юм. Тэд Өмнөговь аймгийнх гэсэн. Ах нь урт өмд өмсчихсөн, жижиг биетэй залуу байсан. Тэд **** ӨМ* гэсэн дугаартай приус 20 маркийн автомашин унаж яваа харагддаг. Өмнө нь энэ байранд 80 гаруй настай хөгшин амьдардаг байсан. Тэр хөгшин хүүхдүүд дээрээ очих гээд байраа хүнд түрээслүүлсэн юм билээ” хэмээн ярилаа.
Дээр хэлсэнчлэн тавдугаар сарын 5-ны 17:00 цагийн үед талийгаач нар хоорондоо муудалцаж, улмаар чанга хашхиралдан, хана нүдэх чимээ гаргасан байна. Энэ өдөр талийгаач А.Т төрсөн ахынхаа аминд хүрчээ. Ингэхдээ онц хэрцгийгээр хөнөөсөн байна.
Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар “Хангай хотхон”-ы есдүгээр давхраас үсэрч, амиа алдсан 32 настай А.Т нь төрсөн ах болох А.М-ийн толгой, цээж, хэвлий, гуя, өгзөг хэсэгт 76 удаа хутгалсан байжээ. Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар хэрэг гардаг өдөр талийгаач нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй байна.
Өөрөөр хэлбэл, хүн амины ноцтой хэрэг үйлдэх үедээ талийгаач А.Т согтуурсан байсан гэсэн үг юм. Улмаар хэргийн газарт буюу гэртээ ахынхаа цогцостой хамт тэр шөнөдөө хонож, маргааш нь нүүр гараа угаан, хувцсаа солиод гэрээсээ гарчээ. Учир нь “Хангай хотхон”-ы хяналтын камерт бичигдсэнээр талийгаач А.Т-гийн хувцас болон нүүр, гар цусны толбогүй байжээ. Өөрөөр хэлбэл, бусдыг 76 удаа хутгалсан хүний хувцас цусаар будагдах магадлал өндөр юм.
Төрсөн ахыгаа онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн сэжигтэн, талийгаач А.Т хүн амины хэрэг үйлдсэн өдрийнхөө маргааш Сүхбаатар дүүргийн XI дүгээр хороонд байрлах “Хангай хотхон”-ы 502 дугаар байр, I орцны есдүгээр давхраас үсэрч, амиа алдсан. Түүний дүрс бичлэг тус хотхоны хяналтын камерт үлджээ. “Тохилог хангай” СӨХ-ны дарга Г.Гантулга 501-506 дугаар байрыг хариуцдаг бөгөөд талийгаач А.Т-г өндрөөс үсэрсний дараа хэргийн газарт очсон байна. Тэрбээр “Манай СӨХ долоо хоногт хоёр удаа хогоо ачуулдаг. Хэрэг гардаг өдөр буюу тавдугаар сарын 6-нд хуваарийн дагуу хогны машинд хогоо ачуулж байсан юм. Гэтэл үйлчлэгч “Хогны машин дээр хүн уначихлаа” гэж надад хэлсэн. Би ч яаруу сандруу гүйж очсон.
Ингээд хяналтын камерийг шүүж үзтэл талийгаач эрэгтэй 15:30 цагийн үед Р.Гандигийн нэрэмжит коллеж, Шинэ зам талаас хотхоны урд зам дагуу алхаж, хяналтын өрөөний зүүнтэйгүүр дээш өгсөөд 502 дугаар байрны нэгдүгээр орцноос хүн гарах үед хаалгыг нь барьж аваад орсон байна лээ. Улмаар есдүгээр давхар руу шатаар алхаж, тус давхрын орцонд суугаад нэг тамхи татчихаад орцны цонхыг онгойлгож, үсэрсэн.
Орцны цонхнуудыг агаар сэлгэлт хийх зорилгоор бага зэрэг онгойлгосон байсан. Унахдаа хогны машинд нуруугаараа цохигдон, газарт унаж тэр дороо нас барсан. Унасан газарт болон хогны машин дээр цус харагдаагүй. Гар хөл нь хугарах юмуу, их хэмжээгээр цус алдсан зүйл байгаагүй. Нэг гар нь гэдсэн доороо дарагдаж, доошоо харсан байдалтай унасан байсан” гэв.
Мөн “Талийгаач эрэгтэй манай хотхоны оршин суугч биш. Хаана, ямар ажил хийдгийг мэдэхгүй. Хэрэг гарах үед манай хотхоны оршин суугч болон харуул Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм билээ. Цагдаагийн болон яаралтай тусламжийн тэрэг 16:00 цагийн үед бараг зэрэгцээд хүрч ирсэн. Түргэн тусламжийнхан талийгаач эрэгтэйг нас барсан учир авч яваагүй. Харин шүүх шинжилгээнийхэн ирж, аваад явсан. Цагдаагийн алба хаагчид тэр өдөр орой 22:00 цаг хүртэл хэргийн газарт ажилласан” гэв. Цагдаагийн алба хаагчид өндрөөс үсэрч, амиа алдсан А.Т-гийн гэрээслэл дээрээс түүний ахын цогцсыг олж, хэрэг бүртгэл нээсэн бололтой. Учир нь А.Т-гийн гэрээслэл олддог өдөр цагдаагийн алба хаагчид БГД-ийн II хороонд очиж, түүний ах А.М-гийн цогцсыг гаргаж, тэндхийн оршин суугчдаас мэдээлэл авсан байгаа юм.
| Төрсөн ахыгаа 76 удаа хутгалж хөнөөгөөд, гэрээслэл бичин амиа хорлосон ХЭРГИЙН МӨРӨӨР |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |