• Өнөөдөр 2024-05-09

ТАНИЛЦ: Х.НЯМБААТАРЫН ХАЙЖ БАЙГАА ТУУЛЫН ЭРЭГТ “АРАЛ” БАЙГУУЛЖ, ХАУС БАРЬЖ ТУХЛАГСАД

2024-03-02,   14130

     Засгийн газар, Хотын захиргаанаас “Газрын наймаачдын дунд бөмбөг тэслэнэ” гэж үе үе мэдэгдсээр буй. Тодруулбал, өнгөрсөн намар Х.Нямбаатар Хотын дарга болмогцоо өөрөөсөө өмнөх үе үеийн Хотын дарга нарын гарын үсэг зурсан газар олголтын захирамжуудыг нэгтгэж, АТГ-т аваачиж өгсөн. Араас нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ газрын наймаачдын нэрсийг нийтэд зарлаж, нээлттэй сонсгол явуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт үүрэгдсэн. Товчхондоо, энэ хаврын улс төрийн халуун сэдэв нь газрын наймаа байх нь тодорхой болчихоод буй. 
 
Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар өнгөрөгч баасан гарагт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Туул гол хоёрын зааг дээр хэнийх нь тодорхойгүй маш том эдлэн газар байна. Би дрон нисгэж үзлээ. Туул голын эрэг дээр арал бий болгочихсон, тэндээ амьдарцгааж байна. Энэ газрыг 2014 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар олгосон юм билээ. Гэвч тэр арал дээр амьдарч байгаа хүмүүс нэг ч удаа газрыг төлбөр төлж байгаагүй. Энэ мэт газрын наймааны асуудлуудыг баримттай гаргаж ирэхээр төлөвлөж байна” гэж мэдэгдсэн. Ингэхдээ Х.Нямбаатар “Хэнийх нь тодорхойгүй” гэж ёгтолсон. Иймд бид, Хотын дарга Х.Нямбаатарын хайж байгаа Туулын эрэгт арал эзэмшиж, хаус барьж тухлагсдыг танилцуулж байна. 

Э.БАТ-ҮҮЛ 2014 ОНД ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН УРД ХЭСГИЙН 3.3 ГА ГАЗРЫГ “ХАН ТАЛСТ” ХХК-Д ОЛГОСОН

   Сансрын зургаас хайлт хийж харвал, Х.Нямбаатарын хэлсэнчлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд, Туул голын эрэгт үнэхээр арал байгуулж, хаус барьж, хатуу хучилттай автозам тавьсан нь тодорхой харагдана.
 
Тайлбар: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд, Туул голын эрэгт барьсан хаус
Судлаад үзвэл, “Хан талст” ХХК 2014 оны зургадугаар сард Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд, Туул голын эрэгт “Наран шарлагын цогцолбор” байгуулахаар болжээ. Улмаар 2014 оны зургадугаар сарын 23-нд Хотын дарга Э.Бат-Үүл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 973 га газраас 3.3 га газрыг “Хан талст” ХХК-д ашиглуулахаар 01/2129 дугаартай “Газар ашиглуулах зөвшөөрөл”-ийг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-т хүргүүлжээ. Ингээд Э.Бат-Үүлийн зөвшөөрлийн дагуу, 2014 оны долдугаар сарын 18-нд тухайн үеийн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-ын захирал, одоогийн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Хан талст” ХХК-ийн захирал Ш.Бат-Энхтэй “Газар ашиглуулахаар гэрээ”-г байгуулсан байдаг аж. 
    Ийнхүү Э.Бат-Үүлээр зөвшөөрүүлж, Б.Саранчимэгтэй гэрээлж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсгийн 3.3 га газрыг ашиглах эрхтэй болсон “Хан талст” ХХК-ийнхан “Наран шарлагын цогцолбор” гэх гоё нэрийн доор зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлж, Туулын хөрсийг нь сэндийчиж, бургасыг нь хядаж, ёстой л дураараа дургицгааж эхэлсэн. Энэ газарт эзэн суугаад даруй 10 жил өнгөрч буй атал “наран шарлагын цогцолбор” баригдсангүй, эсрэгээрээ “Хан талст” ХХК-ийн эздийн хувийн эдлэн аятай болчихсон нь хувийн арал, хауснаас нь тодорхой харагдаж буй биз. 
Тайлбар: Туулын эрэг дэх арал дээрээ хаус барьж буй нь, 2022 он
 
Эргэн сануулвал, 2020 оны тавдугаар сард “Хан талст” ХХК-ийнхний энэхүү эдлэн газартаа ухаад орхисон хиймэл цүнхээлд 8-12 насны дөрвөн хүүхэд живж амиа алдсан ноцтой хэрэг гарч байв. Гэвч “Хан талст” ХХК-ийн барилгын ажлыг түр зогсоож, тухайн үеийн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр хэрэг бүр мөсөн мартагдсан байдаг.

Э.БАТ-ҮҮЛИЙН ХАДАМ ДҮҮ Б.БОЛДМӨР НЬ “ХАН ТАЛСТ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ш.БАТ-ЭНХТЭЙ “ТАЛСТ БИЧИГТ” ХХК-ИЙГ ХАМТРАН ЭЗЭМШДЭГ, ХАЛААС НЭГТЭЙ

   Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд, Туул голын эрэг арал байгуулж, хаус барьж, хувийн эдлэн болгосон “Хан талст” ХХК-ийг Шагдарсүрэнгийн Бат-Энх, Ишбадамын Нарантуяа гэх эхнэр нөхөр хоёр эзэмшдэг. 
Тэгвэл тэд Э.Бат-Үүлээс хэрхэн 3.3 га газар салгаж чадсаныг хоёрхон өнцгөөр тайлбарлъя. 
 
Нэгдүгээрт, эхнэр И.Нарантуяа Э.Бат-Үүлтэй хамт АН-д хүчин зүтгэж ирсэн хууччуулын нэг. Тухайлбал, И.Нарантуяа нь “Баянзүрх зах”-ын эзэн гэдгээрээ 2008, 2012 оны УИХ-ын сонгуульд АН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, өвдөг шороодож байв. Гэвч 2012 оны УИХ-ын сонгуулиар АН олонх болсон учраас И.Нарантуяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газрын даргаар томилогдож, 2016 он хүртэл ажилласан. Мөн АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажиллаж байв. 
 
Хоёрдугаарт, нөхөр Ш.Бат-Энх нь Э.Бат-Үүлийн хадам дүү Б.Болдмөртэй “Талст бичигт” ХХК-ийг 2006 оноос хойш хамтран эзэмшиж байгаа, халаас нэгтэй хамтрагчид аж. Ноцтой нь, Э.Бат-Үүлийг улс төрд ид байх үед нь эхнэр Б.Дэлгэртуяагийнх нь төрсөн дүү нар болох Б.Болдмөр, Б.Тодмөр нар нь уул уурхайн лицензний “наймаачид” болж, хөлжицгөөсөн. Ард нь хүргэн ах Э.Бат-Үүл нь байдаг гэж хардах хангалттай үндэслэлүүд бий. Жишээ нь, Б.Болдмөр, Б.Тодмөр хоёртой таван компани хамтран эзэмшдэг, “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ий эзэн Т.Мөнхбаяр Э.Бат-Үүлийн “Эрдэнийн төгөл” хотхон хотхонтой хаяа залгуулан “Ривер хиллс”, “Империал хаус”, “Агниста” гэх гурван хотхон барьж худалдсан байдаг. Цаашилбал, Б.Болдмөр, Б.Тодмөр хоёрын компаниуд Э.Бат-Үүлийн “Эрдэний төгөл” хотхоны хаусуудын хаяг дээр бүртгэлтэй байдаг. 
 
Эндээс харвал, Э.Бат-Үүл намынхаа хамтран зүтгэгч, хадам дүүгийнхээ бизнесийн хамтрагчид гэх шууд хамаарлаар И.Нарантуяа, Ш.Бат-Энх хоёрт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 3.3 га газрыг тасалж өгсөн байж болзошгүй ажээ. 

Х.НЯМБААТАР ТУУЛЫН ЭРЭГ ДЭХ АРЛЫН “ЭЗЭД”-ИЙГ ДЭРГЭДЭЭСЭЭ ХАЙХ ХЭРЭГТЭЙ

    “Хан талст” ХХК-ийн эзэн И.Нарантуяагийн төрсөн дүү И.Сүхбат гэж бий. И.Нарантуяаг 2008, 2012 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байх үед сонгуулийн штабыг нь И.Сүхбат нь хариуцаж байв. Тэгвэл эгч И.Нарантуяа нь АН-ын боловч дүү И.Сүхбат нь МАН-ын томчуудтай  уул уурхайн бизнесээр нэвт холбогддог. Тухайлбал, И.Сүхбат нь “УБТЗ” ХНН-ийн дарга, МАН-ын нөлөө бүхий томчуудын нэг Х.Хэрлэнгийн төрсөн дүү Х.Чингэстэй “Алтай эксплорэйшн” ХХК-ийг 2005 оноос хойш хамтран эзэмшиж ирсэн. 
 
Тэгвэл И.Сүхбатын бизнесийн хамаарлууд Х.Нямбаатарт тун ойрхон очих ажээ. Хоёр жишээ дурдъя. Нэгдүгээрт, И.Сүхбат нь “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн эзэн Т.Нямдаваатай “Түмэн айл инвест” ХХК-ийг хамтран эзэмшдэг ба Дорноговьд нүүрсний уурхайтай. Гэтэл “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн 51 хувийг Т.Нямдаваа, харин 49 хувийг нь Х.Нямбаатарын удирдаж буй Нийслэл эзэмшдэг. 
 
Хоёрдугаарт, И.Сүхбат нь Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхантай “Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо”-г 2012 оноос хойш хамтран эзэмшиж ирсэн, нэгдмэл ашиг сонирхолтой. Тэгэхээр Хотын дарга Х.Нямбаатар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урдах эдлэнгийн эздийг нийтэд илчилбэл, намынхаа томчуудтай, цаашлаад хамтран зүтгэгч Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхантайгаа “муудалцах” хэрэгтэй болох нь бололтой. Тиймдээ ч Х.Нямбаатар “Эзэн нь тодорхойгүй эдлэн” гэж ёгтолсон биз. 
 
Дурдахгүй өнгөрч болохгүй бас нэг өнцөг байна. “Нүүрний хулгай”-н хэрэгт МАН-ынхан голдуу холбогдсон ч ил цагаан хамгаалагдаж, харин АН-ынхан туг тахигдаад өнгөрсөн. Тэгвэл 1999 оноос хойш Нийслэлийн есөн Засаг дарга удирдсанаас Э.Бат-Үүл л ганцаараа АН-ынх, бусад нь МАН-ынх байсан гэхээр “Газрын хулгай”-н хэрэгт ч МАН-ынхан шууд холбогдоно. Гэтэл Х.Нямбаатар Э.Бат-Үүлийн олгосон 3.3 га газраар “Газрын наймаа”-ны дуулианыг эхлүүлж байна. Эндээс харвал, МАН-ынхан урьдын туршлагаараа “Газрын наймаа”-ны хэргээс намынхнаа хамгаалж үлдээд, Э.Бат-Үүлийг “золигт гаргах” төлөвлөгөөтэй байж болзошгүй харагдаж байна. 
 
 
 

ТАНИЛЦ: Х.НЯМБААТАРЫН ХАЙЖ БАЙГАА ТУУЛЫН ЭРЭГТ “АРАЛ” БАЙГУУЛЖ, ХАУС БАРЬЖ ТУХЛАГСАД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 88
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 18:32:39
    Зочин: Бат-Үүл, Элбэгдорж, Сосорбарам, Эрдэнэ, М.Энхболд, Бадамжунай гээд улайм цайм луйвар хулгайг сонгуулийн өмнө бие бие лүүгээ шиддэг бөмбөг болгож ашиглаад л байлгаад байх янзтай. Ард түмнээрээ мөн ч тоглоцгоох юм даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 13:29:27
    Цогт : Батүүлч хүүтэйгээ нийлээд их л авилгал авсан биз.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 04:38:35
    Зочин: Бат энх чинь МАН ДАРГА НАРЫН НЭГ БИЗ ДЭЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-03 11:12:13
    Зочин: Бат үүл чинь угаасаа аль хэдийнээ золигт гарчихсан шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-03 09:24:39
    S: DYRAA ANYSDN SEXSEER80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-03 09:23:55
    S: SEKSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 21:24:05
    Болд: Бат Үүлийн найз санхүүгийн дарга нь байсан Батаа Сэлбэ голын эрэг дээр 16 давхар байшин барьсан түүхийг дэлгэж өгөөч.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 17:51:47
    Зочин: Бямбаагийн дэгдээх ээлжит сенсаац. Гэвч хөл хэрэгтэй хүзүү холбоотой учир хэн ч хариуцлага хүлээхгүй. Тэр тусмаа МАН-хан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 13:12:02
    Зочин: Одоо ч бух зуйлийг терд тевлеруулж, хувийн хэвшлийг дээрэмдэж байна, шулуун шударга царайлахаа больмоор!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 09:05:26
    S: SEXSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 09:04:59
    Байдрөг: Схюалга чөтгөрийн гай хэдэн үеэрээ барагдашгүйеэ! Та нар ардчилалын анхдагч алтан хараацай баатар гээд байлаг билүү. Тэгвэл үгүй зүгээр л нэг НАХЯамны бууны нохой явсан юмшүү!!! Худал гэвэл та нар доктор нэргүй гуайгаас асуугаарай. Ёстой бнгөтөөр яриад бгнө.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-29 18:08:35
    ABCD-korea-gaas: Чааая МАН-ын тархи угаалт , сонгуулийн бэлтгэл ажил аймаар зохион байгуулалттай ! 2020 , 2022 онд хийгдсэн ажилуудыг яаж ийж байгаад АН-ын хэн нэгэнд тохох ажлыг ширэн нүүрлэж байгаад л тохно ! Үнэн аймшигтай юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-29 16:43:52
    Зоозо: Энэ мэт зүйлийг уншаад одооны төр засгийг хурдан тарааж энэ улсаа аврахгүй бол одооны дарга нар бүх болж ирсэн зүйлсээ устгаад өөрсдийн хүсэлд нийцээгүй хүмүүсээ намнаж дарлаж дээрэмдэж аваад Хятад эзэддээ улсаа өгхөд бэлэн болгочиж байгаан бн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-29 14:24:28
    Зочин : Монгол төр минь хулгайч, луйварчдын тороос бүрэн ангижирч, их эзэн Чингисийн "Засаг хууль" шиг хуулиа хэрэгжүүлдэг, шударга үнэнийг ард цэрэг, дарга даамал гэж ялгалгүй адил үйлчилдэг хууль ёсоо дээдэлж, улсаа, ард түмнээ гэх чин сэтгэлтэй, жинхэнэ төрт ёсоо дээдэлдэг төр засагтай болоосой, үүнийг ард түмний минь хурц хараа, мэргэн сонголт биелүүлэх болтугай гэж залбирмуй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-29 06:50:21
    Иргэн: Нямбаатараа Өөрсдийн Намын аран дүүс шүү - Өөр хүмүүс бүү хэлмэгдүүл - Танай намийнхан Эх үүсвэрүүд дарамтлагчид шүү??????????!!!!!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-29 06:50:11
    Иргэн: Нямбаатараа Өөрсдийн Намын аран дүүс шүү - Өөр хүмүүс бүү хэлмэгдүүл - Танай намийнхан Эх үүсвэрүүд дарамтлагчид шүү??????????!!!!!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-29 06:23:47
    Саруул: МАН хулгайч нарааааа хэлээчээээ Ард түмэн тэнэг биш шүү. Хэдэн троллуууууд нь даргааааач гэх шиг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-29 06:23:19
    БААТАР: НЯМБААТАРЫГ ЧӨТГӨР АВЧ ЯВАХ ӨДӨР ДӨХӨЖ БАЙНА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-29 06:22:02
    Эрхэм : АН төр барьсан үед бизнес эрхлэгч нар өндийж байсан шүү. Ба т-Үүл таньд баярладаг шүү. Эдэн нь байбал хэрэг байдаг. 1937 оны сүнс Нямбаатар бол хятадын гар хөл болгоомж хэрэгтэй шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-29 06:18:22
    Саруул: МАН хулгайч нарааааа хэлээчээээ Ард түмэн тэнэг биш шүү. Хэдэн троллуууууд нь даргааааач гэх шиг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-29 06:16:00
    ЗОЧИН : БАТ-ҮҮЛ ХИЙСЭН АЖИЛТАЙ ХЭЛЭХ ҮГТЭЙ ХҮН ДЭЭ. НИЙСЛЭЛИЙН ТҮҮХЭНД ХАМГИЙН САЙН ДАРГА.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-29 06:13:07
    Иргэн: Бат-Үүл нийслэлийн хамгийн сайн дарга ШҮҮ. ОДОО ХЭЛМЭГДҮҮЛЭХ НЬ ХУЖАА ЧИНЬ Н.ЭНХБАЯР М.ЭНХБОЛД МОНГОЛД ГАЙ БОЛСОН
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-28 15:50:14
    Бтр: Лусын хаан юм уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-28 11:05:46
    Батням: Дрон нисэгвэл 3жилийн ялтай гэжНямдорж гишүүн ярьж байсан гайгүй байгаа Нямбаатар мэрээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-28 10:31:46
    Зочин: МАНАН дундаас цухуйх МАН, АН-ын бизнесийн бүлэглэл, олигархиудын манантсан холбоог сайн мөрдөн илчилжээ. Бүтээнэ, сөнөөнө дуу зүгээрч нэг гараагүй бололтой. МАНАН сөнөтүгэй! Монгол хөгжтүгэй!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-28 08:03:35
    Иргэн: Ханталстын Бат-энх, Нарантуяа нар 4 хүүхдийн амиар тоглосон улсууд, үйлийн үрээ яаж даана даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-28 00:23:35
    Bolj bna: Nymbaatar mundag bna AA. Muu sn avilgalchdiig alj ug. Huis temtereed ug. Tegvel eh oron chamaig martahgue.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 18:20:27
    Иргнг: Бат Үүл гайгүй гэж бодсон Луйварчин байж...ИНарантуяа гэгч ч яахав луйварчин Сүхбат асар их өр хөрөнгө мөнгө хүмүүсд өглөгтэй Гэхдээ гол гаргаад л яваад байдаг арчаагүйинэгэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 16:06:44
    Зочин: Шинэ үеийн залуучууд гарч ирээдүй хойч үеийн боломжийг хулгайлж луйвардсан эдгээр хулгайч нарт хариуцлага тооцож төрийг хулгайч луйварчдаас цэвэрлэх хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 15:34:40
    Иргэн.: Нямбаатар ээлжит сенсациа тавиад яаж ч чадахгүй сүүлээ хавчаад алга болно хараарай. Аймхай туулайн зүрхтэй юм чинь.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 15:26:10
    данзан: батүүл одон хүний амьдрал тоглосон
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 13:44:11
    Долгор: Луйварчид хулгайчдаас газраа салгаж аваачээ..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 11:18:26
    Зочин: Газрын гайнуудаас болж 4 хүүхэд амиа алдаж байсан . Энэ гайнуудаас олж шоронд нь хатааж албал таарна. Нийслэлчүүдийн хамаг газрыг нь зарж идэж арал дээр тухалцгааж байхад ард нь ногоон байгууламж, сургууль цэцэрлэг, тоглоомын талбай, зогсоолын үгүй болсон нийслэлчүүдийн амьдралаар жаргал хийж байжэээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 11:08:37
    Эрдэнэ : Энхболдыг гүйцэх хүн алгаа ккк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 11:07:04
    Нийслэл хүү: Энэ мэт луйвардсан газруудыг буцааж чөлөөлөхгүй бол бухимдсан ардууд хөдөлж юутай хүүтэй нь тэгшилчихэж магадгүй л юм байна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 10:50:53
    Зочин: Захын эзэн хүүхдийн төлөө газрын дарга болоод эзэмшил газрын усанд нь хүүхдүүд живж үхээд. Энэ бүхнийг ойлгох ухаан хайрла
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 10:49:06
    Enebish: Ил тод баримтууд л илгээгээд ыайх юм.Ийм баримт нүдэн дээр байхад АРГА ХЭМЖЭЭ АВААД 6АЗРЫГ НЬ ХУРААХ Л ЁСТОЙ БИЗ ДЭЭ?????Хачин юм доо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 09:04:54
    О: Тэгээд энэ амьтадаас газрыг нь гялс аваа. Олон хууль зөрчсөн нь илт бна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 08:55:43
    Зочин: Бүх хөрөнгийг хураа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 08:33:53
    Алтансүх: Бүх байшинг нь нураагаад наранд шарлагын талбай болго амьд баыгаль сөгөөгчидтөй хатуу тэмц. Тастсан бургас болныг нь нөхөн сэргээлгэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 07:44:46
    Зочин: Газрыг нь хураа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 07:21:27
    Иргэн: Бүх газрыг хурааж зориулалтаар нь ашиглах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 06:32:05
    Зочин: Байгалийг доройтуулж бга хүмүүсээс байгаль дэлхий хариугаа авдаг энэ бол хорвоогийн бичигдээгүй хууль болой . Малаа тооны хойноос хөөцөлдөж хэт өсгөж бэлчээр доройтоод ирхээр байгаль өөрөө шалгаад цэвэрлээд байгаа шиг л гомдлоо барагдуулах бх да . Хөдөө хот гэж ялгах юмгүй бүгд шуналын дэв туссан хүмүүс болж дэ яана вэ .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 06:30:18
    Зочин: Байгалийг доройтуулж бга хүмүүсээс байгаль дэлхий хариугаа авдаг энэ бол хорвоогийн бичигдээгүй хууль болой . Малаа тооны хойноос хөөцөлдөж хэт өсгөж бэлчээр доройтоод ирхээр байгаль өөрөө шалгаад цэвэрлээд байгаа шиг л гомдлоо барагдуулах бх да . Хөдөө хот гэж ялгах юмгүй бүгд шуналын дэв туссан хүмүүс болж дэ яана вэ .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 22:49:06
    123: ЮМЖИРДУЛАМДАА хэлээд үер буулга тэгээд л болоо ш дээ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 21:02:34
    S: TSAGN ZYGAATSX80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 20:45:55
    Зочин: Баянзшрх захын эзэн Нарантуяагийн барилга. Нэг хэсэг их шуугисан даа. Хүүхдүүд нас барсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 20:43:05
    Иргэн: Голын эрэг дээр хаус бариад тансаг амьдардаг гэж юу бхав дээ. Энэ хэсэг орон зайд чинь хүн амьдрахад тохь тух муутай. Чийг ихтэй, үер ус, ялаа шумуул гээд усанд ойр бдаг загас, шавж амьтдын орших орон зай. Үүнийг нь хүртэл булаагаад яах нь вэ. Энэ хаусны эзэд жид цөөхөн тохиодог нарлаг дулаан өдрүүдэд тэнд бна уу гэхээс бусад үед бол онцгүй бмаар. Хүнээс бусад мод бургас ургамал амьтдад амьдрах орчныг нь үлдээчихгүй дээ. Ядаж тэд чинь байгалдаа ээлтэй шд.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 17:32:10
    Г: Шаадаг сда бэ миеэгээ шалгаач УБ ын бүх газрыг зарсан хулгайчаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 17:32:08
    Г: Шаадаг сда бэ миеэгээ шалгаач УБ ын бүх газрыг зарсан хулгайчаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 17:24:24
    Таана: Ер нь л тэгнэ ш дээ. Нямбаатар бол тийм шударга нөхөр биш. Муухай намчирхсан нөхөр олон зүйл дээр харагдаад бгаа. Хотын газрыг АН гэхээс илүү МАН-хан холбогдож жин дарна шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 17:11:26
    Зочтн: За ийм л юмнууд ажил хийж байгаа хүмүүсийг дарамталж байдаг юм бн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 16:56:12
    З: Энэ Мөнх-эрдэнэ эдэнтэй холбоотой байхаа. Газрын сонсголын сургаар Нямбаатараа гээд хараал урсгаад орилоод уналаа. Мөнхэрдэнэ гэдэг нөхөр нилээд но- той болоод явчихлаа. Сайн ажиглах л хэрэгтэй дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 16:44:20
    Зочин: Эдний сэтгүүлчид хуулийнханаас илүү ухаад гаргаад ирдэг сайн ажиллаад байгаа. Даанч сэжүүр гарангуут шалгах ёстой хуулийнхан таг чиг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 16:29:04
    S: SEXSEER XANGALTAI DYRN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 16:17:20
    Зочин: Нам дагасан боловсролгүй хүмүүс төрд шургалж идэж ууж явцгаадаг нийгмийг бид байгуулсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 15:01:54
    S: ANYSN SEKSEER XNGNA80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 14:57:31
    S: AX NART UILCHLI XUSNEER80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 14:54:46
    Баку: Эрхэм хүндэт Няамбаатар дарга таныг ардчилалын анхдагч миний бйe бүрэн дүүрэн дэмжиж баина энэ олон хулгаич нараас яаж салах уу монгол сөнж баина одоо Монголд тэтгэврийн хөгшнөөс өөр хүн үлдэхгүй намайг гадагшаа яавамар байна туслаач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 14:46:22
    Газрын наймаачдыг үзэн ядаж байна: Газрын наймаачидтай хариуцлага тооцож адаглаад авлигатай холбоотой хөрөнгийг нь бүрэн улсын орлогод авах ёстой. Наранхүү, М. Энхболд мэтийн улсын хөгжлийг хэдэн арван жилээр хойш татсан луйварчидтай хатуу тооцооо хийх цаг болсон.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 14:46:02
    Баатар бадраа.: Хөөрхийсдөө бүгд хоорондоо гинжлээстэй нэг. Нь унахад бүгд бие биенээ татаад чирээд унах юм шив дээ шуналаа гэж иймэрхүү болгох юм байна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 14:22:23
    S: SHAALGN80955877ZYGAATSI
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 14:12:53
    Болдоо: Амжилт хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 13:57:38
    S: SEKSEER TAICHI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 13:57:32
    Хөөрхий хүний нялх үрс: Хүний нялх үрсийг живүүлсэн нүгэлтнүүд тэнгэр бурханы гэсгээл хүртэг...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 13:52:33
    Уншигч: Ямар муухай хүмүүс вэ? Үнэн бол бүгдийг шоронд хийж цаазал. Цаазын ялыг сэргээх хэрэгтэй. Тэхгүй бол Монголчууд давраад байна. Хятадын хууль шиг бай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 13:44:14
    Зочин: Udahgui jivj uhej Mongolchuudiig bayrluulah ni.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 12:26:13
    S: DYYDLGR TACHAANGUI SEXSEER80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 11:51:25
    Өвөө: Орон байрны хулгайч улсын баатар араасаа олон хулгайч дүү нартай болсон бна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 11:28:42
    Батцэцэг.: Тэр наран шарлагын газраа сэргээх ёстой шүү. Бат *Үүл үүн дээр анхаарч хийх хэрэгтэй. Улсын баатар улаан шуналтан бх муухай шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 11:25:01
    Батцэцэг.: Улсын баатар Бат -Үүл, Дорлигжав, Жонхуу ...... мэт нь опоо ардчилал, ер нь улс төр ярихаа больчих хэрэгтэй. Алам хязгааргүй шуналууд юм. Чааваас, хамгийн эмгэнэлтэй нь ардчилал шударга ёсны бэлэг тэмдэг болж байсан Бат -Үүл, улсын баатар шүүдээ, хөөрхий. Хамгийн гол нь Улсын баатар Эрдэнийн Бат -Үүл улаан шуналтан байж болмооргүй санагдах юм даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 11:24:00
    S: JARGAAN SEKSYGEER80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 11:04:10
    АН: Энэ батүүл гэж ханаж цадах чгүй,төр хууль ч яахч үгүй юм.одоо бүр гэр бүл ах дүү нартайгаа луйвар хсэн нь ил болло.үүнииг яаж шиидэх нь МАНын нэр хүнд шууд нөлөөлнө.шударга нам мөн үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 10:34:19
    шаабар: Хулгайлсан нь үнэн бол аль нэм эвсэл байх нь хамаагүй адилхан л хариуцлага тооцох ёстой биз дээ. Хэрээ хэрээнийхээ харыг гайхах хэрэггүй. Хулгайч л бол хулгайч. Олон жил төр барьсан нь илүү олон хулгай хийсэн гэдэг нь хэнд ч тодорхой шүү дээ. Цаг хугацааны шалгуурт бүгдээрээ л шүүлгүүлэх нь тодорхой. Булавч бултайна даравч дардайна. Хэрэг хуучирдаггүй юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 10:34:13
    S: DYRAA TAWILTSI80955877SEXSEER
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 10:28:38
    МОНГОЛ: БАТҮҮЛ ГЭЖ МУУХАЙ АМЬТАН . НӨГӨӨ ХҮҮ НЬ ШҮҮХЭЭР ОРООД БАСАН ЯАСАН БЭ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 10:26:10
    S: SADAR SEKSEER80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 10:21:53
    Эмээ: 1990 оноос хойш нэг ч цахилгаан станц бАоиагүй атлаа АН ынхан ах дүүсээрээ хотхон арал эзэмшдэг болжээ. Төлөвлөгөөт эдийн засгаа зах зээлээр сольсны гай. Өөртөө харамсч байна,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 10:14:50
    S: XALYYTSMR SHAALGN80955877SEKSEER
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 10:07:58
    Иргэн : АНамыг агнах зуулт л бж. Хотын 90 хувийг МАН зарсан бдаг юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 10:04:20
    S: AX NARN XUSNG MERGJLN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 09:56:33
    S: DYYDLGAAR UILCHLEED80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 09:46:39
    S: SEKSEER UILCHLI AX NRT80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 08:38:54
    С: БАТ-ҮҮЛ ГЭЖ ЛУЙВАРЧИН ЗАЛИЛАГЧ Л ХИЙСЭН БАЙНА ШҮҮ. УГИЙН ЛАЛРЫН ПИЗДА Л ДАА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 08:38:53
    С: БАТ-ҮҮЛ ГЭЖ ЛУЙВАРЧИН ЗАЛИЛАГЧ Л ХИЙСЭН БАЙНА ШҮҮ. УГИЙН ЛАЛРЫН ПИЗДА Л ДАА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 08:14:27
    55: Хар нь хараараа цагаан нь цагаанаараа ялгарнаа Нянгар аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 07:50:06
    Би: Батүүл гэгч луйварчин дээлээ толгой дээгүүрээ нөмрөх цаг нь аль дээр болсондоо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 07:38:46
    Bat: Үнэндээ Туулын бургас нь Улаанбаатарын эко систем асар их ач холбогдолтой . Гэвч Хан Талст ХХК ны эзэмшил Маршаллын гүүрнээс зүүн тийш болон Стандарт ХХК ны Хан Хиллс хотхоноос баруун тийш Зайсангийн гүүрэн хүртэл бургас бүрийг хядаж дуусгаж байна Яана даа Хотын захирагч минь ээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188