Хууль хяналтын байгууллагаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийг шалгаж эхэлж байгаа гэнэ. Тодруулбал, Б.Бат-Эрдэнэ сайдтай холбоотой хэд хэдэн өргөдөл, гомдол, баримт АТГ-ын мөрдөгчдөд очжээ. Иргэдээс ирсэн гомдол, мэдээллийн дагуу хууль хяналтын байгууллагынхан шалгалтын ажиллагааг эхлүүлж байгаа талаар эх сурвалж онцоллоо.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийг хэд хэдэн үндэслэлээр шалгах бололтой. Нэгдүгээрт, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй. Хоёрдугаарт, Богдхан уулын дархан цаазат газарт хэд хэдэн аж ахуйн нэгжид хууль бусаар газар эзэмших гэрчилгээ олгосон гэх. Мөн үүнээс гадна газрын наймаа, албан тушаалын хэрэг ч байж болзошгүй ажээ. Гэхдээ үүнийг хууль хяналтын байгууллагынхан нарийвчлан шалгаж, тогтооно гэнэ.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ гэдгийг нь танилцуулах нь илүүц биз. Харин хөрөнгө орлогын мэдүүлгийг нь сонирхуулъя. Б.Бат-Эрдэнэ 2020 оны ХОМ-тээ өөрөө жилд 12 сая төгрөг, гэр бүлийн гишүүд нь 10 сая сая төгрөгийн орлоготой, 450 сая төгрөгийн нэг орон сууцтай, 50 сая төгрөгийн Chrysler автомашинтай, 100 сая төгрөгөөр үнэлэгдэх 400 м2 газартай, 10 сая төгрөгийн хадгаламжтай, “Монгол Тулгат финан” ХХК, “Монмарт трэйд” ХХК-иудыг эзэмшдэг гэж мэдүүлжээ. Гэхдээ энэ түүний үнэн ХОМ биш гэхэд хилсдүүлсэн болохгүй. Тухайлбал, Б.Бат-Эрдэнэ 2003 онд “Силк роуд” ХХК-ийг үүсгэн байгуулж, Ерөнхий захирлаар нь ажиллаж байсныг дээр намтарт нь дурдсан. Тэгвэл одоо Б.Бат-Эрдэнийн нэр дээр “Силк роуд иенмедиа” ХХК бүртгэлтэй байдаг. Тус компанийн захирлаар Б.Бат-Эрдэнэ өөрөө, харин хувьцаа эзэмшигчээр нь БНСУ-ын “Еинмедиа” болон “Силкроуд нетворк” ХХК бүртгэлтэй байна. “Силкроуд нетворк” ХХК нь өөр хүний нэр дээр боловч, үүсгэн байгуулагч нь Б.Бат-Эрдэнэ өөрөө.
Цаашлаад Б.Бат-Эрдэнэ төрийн алба хашиж эхлэхээсээ өмнө “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн” ТББ, “Силк роуд трэвел” ХХК, “Силк роуд констракшн” ХХК, “Эйрзоне” ХХК зэрэг компаниуд эзэмшиж байсан. Гэхдээ төрийн албанд ормогцоо энэ компаниудаа зарсан гэж хэд хэдэн ярилцлагадаа дурдаж байжээ. Хачирхалтай нь, түүний зарсан гэх компаниуд нь өөрөөс нь тийм ч их холдоогүй байна. Тухайлбал, “Эйрзоне” ХХК гэх нислэгийн тийз борлуулалтын компанийг түүний төрсөн дүү Б.Баттогтох удирддаг ажээ. Харин “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн” ТББ, “Силк роуд трэвел” ХХК-иудыг нь Б.Номин гэх эмэгтэй удирддаг. Гэтэл Б.Номин нь Б.Бат-Эрдэнийн өөрийнхөө нэрээр байгуулсан “Бат-Өлзийн Бат-Эрдэнэ” сангийн гүйцэтгэх захирлаар ажилладаг ажээ. Харин Б.Бат-Эрдэнэ өөрөө тус сангийнхаа тэргүүн нь юм. Зарсан компаниудынхаа захирлаар өөрийнхөө санг удирдуулж байгааг юу гэж ойлгох нь уншигч таны мэдэх хэрэг.
Ямартай ч дархан цаазат газарт газар олгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үндэслэлээр Б.Бат-Эрдэнэ сайдыг хууль хяналтын байгууллагыхан ээрээд эхэлсэн нь өөр нэг зүйл дуулгаж мэдэх юм.
| БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНИЙГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |