Баян-Өлгий аймгийнхан гэж тусдаа Вант улс байгуулчихсан бололтой. Газрын наймаа, тендерийн будилаан тэнгэрт хадчихсан. Ердөөсөө л цөөн албан тушаалтан иргэдийн боломжийг хулгайлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрсдөө болон хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал олгодог. Хууль бус ажиллагаа, хахуулийг дээд зэргээр хөгжүүлсэн аймаг нь Баян-Өлгий бололтой. Үүний нэг нь Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын асан Б.Зархум гэнэ.
Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан яруу найрагч, СГЗ Б.Зархум гэх эрхэм эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өлгийчүүдийн бахархал болсон Залуучуудын паркыг хувьчилж, орон сууцны хороолол барьсан талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, тэрбээр “Баян-Өлгий аймагт 1973 оноо хойш мод тарьж, цэцэрлэгт хүрээлэн болгосон Залуучуудын парк байлаа. Харамсалтай нь, аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Б.Зархум эрх мэдлээ ашиглаад, хувьчлаад авчихсан. Тэгээд парк тойруулж үйлчилгээний газар, хувийн орон сууц, авто угаалгын газар барьж байгаад орон сууцны хороолол болгочихсон. Энэ асуудлаар нь хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж, шалгуулж байгаа. АТГ-аас албан тушаалтантай холбоотой хэргийг шалгаж байгаа гэсэн хариу өгсөн. Хуулийн байгууллага үнэн шударгаар ажиллаж, хууль бус ажиллагааг нь зогсоож, барилга байгууламжийг нь нураах хэрэгтэй. Баян-Өлгий аймгийн залуучуудад амрах талбай, зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх парк хэрэгтэй. Түүнээс биш шавар орон сууцны хороолол хэрэггүй” гэлээ.
Хамгийн ноцтой нь, Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын дарга асан Б.Зархум нь орон сууцны хороолол барихын тулд 500 мод булгалсан гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр “Б.Зархум гуай Саяажы нэртэй амралтын хүрээлэнг хувьдаа завшсан. Баян-Өлгий аймагт байдаг ганцхан ногоон байгууламж шүү дээ. Гэтэл энэ хүн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувьчилж авсан. Тэгээд бүүр зогсохгүй амралтын хүрээлэнгийн хашаанд байсан 500 гаруй модыг булгалж, орон сууцны хороолол барьсан. Монгол Улсын Ерөнхийлөгч тэрбум мод тарина гээд байдаг. Гэтэл доод албан тушаалтнууд нь энэ мэт дураараа авирлаж, улсын хөрөнгийг хувьдаа завшаад, албан тушаалаасаа бууж байна. Тэгээд бүүр энэ хүнийг СГЗ цолоор шагнасан гээд бод. Байгаль орчны эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдчихээд байхад шалгах нь битгий хэл шагнаж урамшуулаад байгаа нь гажуудал. Баян-Өлгий аймгийнхан энэ хүнээс ногоон байгууламжаа буцаагаад авахын тулд хатуу тэмцэнэ. 50 биш, 500 мод булгалж байна гэдэг гэмт хэрэг” гэлээ.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Баян-Өлгий аймгийн залуучуудын амралтын хүрээлэнг булааж, хувьчилж, ногоон байгууламж сүйтгэж орон сууцны хороолол барьсан гэх Б.Зархум гэж хэн бэ. Тэрбээр Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын даргаар олон жил ажилласан. Өнгөрсөн 2021 оноос МЗЭ-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарыг хариуцаж ажиллаж байгаа. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхийлөгчийн зарлигаар СГЗ цол тэмдгээр шагнуулсан. Б.Зархум нь “Үүлс болж нүүнэ”, “Нэгэн үг ч эрдэнэ” “Тэнгэрийн хаяа”, “Өгөөжтэй нутаг өлзийтэй газар”,“Бүхий л юм сонирхолтой” зэрэг номоороо танигдсан яруу найрагч ажээ.
| БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗДТГ-ЫН ДАРГА АСАН, СГЗ Б.ЗАРХУМ ЗАЛУУЧУУДЫН ПАРКЫГ ХУВЬЧИЛЖ, 500 МОД СУГАЛЖ, БУЛГАЛААД ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БАРЬЖЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |