Ховд аймгийн Засаг дарга асан Б.Дүгэржавыг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, тендер будилаантуулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа ажээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн өдрүүдэд Ховд аймагт ажиллаад ирсэн байдаг. Уулзалтын үеэр Ховд аймгийн иргэд Засаг дарга Э.Болормааг шиүүмжилж, огцруулах хүсэлт хүртэл өгсөн. Тухайлбал, иргэд “АНУ-д хамт сурсан найзаа аваад манай аймгаас яв. Таны томилсон Засаг дарга Э.Болормаа ажил хийж чаддаггүй. Уулзах гэхээр цаг ав гэж хэлдэг. Сумын Засаг дарга нар уулзах гэж хэдэн өдрөөр үүдэнд сууж, хүлээдэг. Доод шатны ажилтнуудаа хүн гэж үздэггүй. Намайг томилсон Ерөнхий сайд, ЗГХЭГ-аас асуу гэж томордог” хэмээсэн юм.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Э.Болормаагийн талаар иргэдийн саналыг сонслоо. Мэдээж аливаа асуудал хоёр талтай. Гэхдээ би ЗГХЭГ-ын даргатай ярьж байгаад асуудлыг маш нарийн судалж үзнэ. Мэдээж дэмжиж байгаа хүмүүс ч байгаа, эсэргүүцэж байгаа янз бүрийн хүмүүс ч байгаа. Тэгэхээр маш сайн нягтлаад үнэхээр хууль зөрчсөн асуудал байгаад, үнэхээр ажиллаж байгаа арга барил нь огт болохгүй байгаа бол үүнийг шийдэх шиг хялбар зүйл байхгүй. Харин сая манай Засгийн Газрын гишүүд яриад байсан зүйлд та бүхэн маань сайн ойлголцох хэрэгтэй. Анх удаа эмэгтэй хүн аймгийн Засаг даргаар томилогдсон зүйл болох шиг болсон.Үүнд иргэдийн байр суурь ямар байна, судалгаа хийгээд үзэх хэрэгтэй. Тийм учраас Д.Амарбаясгалан дарга нягтлаад, нарийвчилж үзэх ёстой. Ер нь бол Ховд аймгийн ИТХ Э.Болормааг аймгийн Засаг даргаар сонгоод, уг шийдвэрийг л би албажуулсан. ИТХ-ын шийдвэр бол ИТХ-ын шийдвэр байдаг" гэсэн хариу өгсөн билээ.
Тэгвэл Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагийн ажлыг шүүмжилж, тендерийн асуудалд гомдол мэдүүлсэн нь зохион байгуулалттай байж болзошгүй ажээ. Засаг дарга асан Б.Дүгэржавын үед хахууль өгч, тендер авдаг байсан иргэдийн эрх ашиг зөрчигдсөн учраас зохион байгуулалттайгаар Засаг дарга Э.Болормааг шүүмжилсэн байж болзошгүй гэнэ.
Бид тухайн үед Ховд аймгийн Засаг дарга асан Б.Дүгэржавтай холбогдож, энэ талаар тодруулахад “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн ажлыг удаашруулсан гэх үндэслэлд тайлбар өгмөөргүй байна. Харин би улс төрийн албан тушаалтан, намынхаа удирдах байгууллага өөрийнхөө хүсэлтийг өгчихсөн байгаа. Өөрөөр хэлбэл, өөр ажил хийх хүсэлтэй байгаагаа хэлж, чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэсэн үг. Өнөөдөр шийдвэр гарч байх шиг байна. Өөр тодорхой хэлэх мэдээлэл алга байна” гэсэн байдаг.
| ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АСАН Б.ДҮГЭРЖАВЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |