Хамгаалалтад гарах үедээ Дарвийн нуруунаас алт олборлосон Говь-Алтай аймгийн цагдаагийн албан хаагчдыг шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, эх сурвалжийн мэдээлснээр “Говь-Алтай аймгийн цагдаагийн албан хаагчид Дарвийн нурууг хамгаалж байхдаа ухсан хэрэгт орсон. Нинжа нар Дарвийн нурууны гол хэсэгт ухсан юм билээ. Алт илэрсэн газарт нь дахиж ухуулахгүй гээд хяналтын постны гэрийг нүхэн дээр нь барьчихсан гэсэн. Өөрөөр хэлбэл, цагдаа нар хууль бус алт олборлогчдын ухсан нүхэн дээр гэрээ барьсан гэсэн үг. Долоо хоног тэндээ байрлаж, хамгаалж байсан ч харамсалтай нь өөрсдөө энэ хэрэгт орооцолдсон. Өөрсдийнхөө ээлжин дээр хүн оруулсан юм уу, өөрсдөө ухсан юм уу бүү мэд. Ямартай ч гэр дотроосоо доошоо ухаад, цооног үүсгэчихсэн байсан гэнэ лээ. Нутгийн хүмүүс янз бүрээр л ярьж байна. Цагдаагийн албан хаагчдыг хамгаалж байхдаа техниктэй хүмүүсийг оруулсан л гэнэ. Цагдаагийн албан хаагчдад тэтгэвэртээ гарсан хурандаа, генералууд чиглэл өгсөн л гэнэ. Тэгээд ухуулсан л гэнэ. Ямартай ч цагдаа нарыг 7-8 кг алт олборлосон. Тэгээд баригдсан л гэх юм билээ” гэсэн юм.

Говь-Алтай аймгийн Дарив сумын нутагт орших алдарт Дарвийн нуруунд алт илэрч, хууль бусаар алт олборлогчид сүйтгэж байгаа асуудлыг аймаг, сумын удирдлагууд хэлэлцэж, хамгаалалтын пост байрлуулан ажиллаж байгаа билээ. Тодруулбал, хууль бус алт олборлогчдыг Дарвийн нуруу руу нэвтрүүлэхгүй, алт олборлуулахгүй байх ажиллагааг авч хэрэгжүүлж байгаа гэсэн үг. Гэвч харамсалтай нь, Дарвийн нурууг хамгаалж байсан цагдаа нар хууль бус алт олборлогчдын гар, хөл болж, алт олборлосон нь тогтоогдож, хуулийн байгууллага шалгаж байна. Энэ талаар Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатараас тодрууллаа.
Тэрбээр “Дарвийн нурууг хууль бус алт олборлогчдоос хамгаалахын тулд аймгаас төсөв гаргаж, цагдаагийн байгууллагын албан хаагчид хамгаалан ажиллаж байгаа. Гэвч хамгаалалтад гарч байсан цагдаа нар өөрсдөө олборлосон хэрэгт орооцолдсон. Хоёр, гурван ээлжинд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчид ажлаасаа халагдсан. Хуулийн байгууллага шалгаж байгаа” гэлээ.
Тэгвэл хаваржин хамгаалах нэрээр иргэдээ талцуулж, төрийн албан хаагчдаа дайчилж, аймаг, сумын төсвөөс баахан хөрөнгө гаргасан Дарви сумын удирдлагууд Дарвийн нуруунд бичил уурхай байгуулах шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ аймгийн Ерөө, Бугант, Орхон голын эмгэнэл Дарвийн нуруунд давтагдах нь. Аймгийн цагдаагийн албан хаагчид нь хамгаалах нэрээр ухаж, эцэст нь сумын удирдлагууд бичил уурхай байгуулах болсон талаар сумын хэд хэдэн иргэнтэй холбогдож, тодрууллаа.
.jpeg)
Дарви сумын иргэн Н “Өдийгөөс 10 гаруй жилийн өмнө Говь-Алтай аймгийн Шарга, Бигэр, Дарви сумд алт илэрч нинжа дайрч орж ирж байлаа. Хууль бус алт олборлогчдоос нутгаа хамгаалахын тулд иргэд бөөн л юм болж байсан. Бүр хүний амь эрсдэж байсан гашуун түүх бий. Нинжа нар нутгийн иргэд рүү чулуу нүүлгэж, алт олборлохоор улайрч, дайрсны гороор хүний амь эрсдсэн байдаг. Тодруулбал, малчид, нинжа нарын зөрчил сүүлдээ мөргөлдөөн болсон. Нутгийн малчин залуу нинжа нарыг ахалж явсан 30 орчим насны залууг буудаж, амийг нь хөнөөсөн байдаг. Тухайн үедээ олон хүнийг дайчлан баривчилж, сум орон нутгаараа чичлүүлж байсан. Энэ гашуун түүх давтагдахгүй байсан баталгаа огт алга. Бичил уурхай байгуулах саналыг сумын удирдлагууд л гаргасан бололтой. Нутгийн иргэд энэ саналыг дэмжихгүй байгаа. Бичил уурхай байгуулаад хэнд ч ашиггүй. Ядарсан иргэн нь биш, задарсан техникжсэн нинжа нар нь ухаад дуусна. Хариуцлага гэж зүйл тэдэнд огтоосоо байхгүй шүү дээ. Хэдхэн жилийн дараа Дарвийн нуруу сэглэгдээд хаягдах байх даа. Харамсалтай байна” гэлээ.
Дарви сумын иргэн Б “Малчид бидэнд мэдээлэл алга. Гэхдээ бичил уурхайгаар ажиллуулах саналыг сумын ИТХ-аар шийдсэн гэж сонссон. Хэрэв бичил уурхайгаар ажиллуулах байсан бол яах гэж бүтэн жил хамгаалах нэрээр мөнгө идэж, ухаж сэндийчих хэрэггүй байсан. Алдарт Сутай хайрхны энгэр бэл, Дарвийн нурууг тийм амархан ухчихаж чадахгүй байх” гэлээ.
ДАРВИ СУМЫН ИТХ-ЫН ДАРГА: ДАРВИЙН НУРУУНД БИЧИЛ УУРХАЙ БАЙГУУЛАХ САНАЛ ХҮРГҮҮЛСЭН
Харин бид уг шийдвэрээр сумын ИТХ-аараа хэлэлцэж, шийдвэрлэсэн гэх Дарви сумын ИТХ-ын даргатай холбогдож, тодрууллаа.
Тэрбээр “Дарвийн нуруунд бичил уурхай ажиллуулах санал гаргаж, сумын ИТХ-аараа дэмжсэн. Энэ хүсэлтээ Говь-Алтай аймгийн ИТХ руу явуулсан. Уг саналыг явуулаад удаж байна. Удахгүй шийдэх байх” гэлээ.
| ДАРВИ СУМЫН УДИРДЛАГУУД ДАРВИЙН НУРУУНД БИЧИЛ УУРХАЙ БАЙГУУЛЖ, АЛТ ОЛБОРЛОНО |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |