• Өнөөдөр 2025-04-20

БШУ-Ы САЙД Л.ЭНХ-АМГАЛАН БОГД УУЛЫН АМАНД ХУВИЙН 11 КОМПАНИДАА ГАЗАР АВЧЭЭ

2023-09-02,   7812

-УИХ-ЫН ГИШҮҮН, БШУ-Ы САЙД Л.ЭНХ-АМГАЛАН БАГЫН НАЙЗ Ч.БАТСАНСАРЫГАА БОАЖЯ-НЫ ТХНУГ-ЫН ДАРГААР ТОМИЛУУЛЖ, Ч.БАТСАНСАР НЬ Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ХАМААТНЫ ДҮҮ НАРЫН НЭР ДЭЭРХ 11 КОМПАНИД БОГД УУЛЫН АМАНД ГАЗАР ОЛГОЖЭЭ-
 
     УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн төрсөн дүү, хурандаа Л.Ганбаатар ахынхаа чихийг хоёр дахиа халууцуулав. Өнгөрсөн хавар БЗС-гийн зээлээр ОХУ-д сурч цагдаа болсон нь илчлэгдэж, хэвлэлээр бичигдэхэд Л.Энх-Амгалан айхавтар унтууцсан. Гэтэл өчигдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөж, бүр баларлаа. Ахын хувиар дүүгээ алсдаа ЦЕГ-ын дарга болгохоор битүүхэндээ бэлдэж байснаас зайлахгүй. Тиймдээ ч, Чингис хаан нисэх буудал дахь цагдаагийн хэлтсийн дарга төдий байснаа 2020 оны сонгуулийн дараахан Булган аймгийн Цагдаагийн дарга болоод дэвшсэн биз. Наанадаж л, төрсөн дүү нь ЦЕГ-ын дарга байвал ахад нь хууль арай хөнгөн бууна. Ер нь ч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хань, хамсаатнуудаасаа төрд томилгоо хийхдээ айхтар алсыг хардаг, ашгийг тооцоолдог нэгэн аж. 
 
       УИХ-ын гишүүн, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан найз нөхөд, нэг тогооныхноо төрд яаж томилж, тэднээрээ дамжуулан яаж халаасаа дүүргэдгийг харуулах маш ноцтой нэг баримтыг одоо дэлгэе. Л.Энх-Амгалан 2012 онд УИХ-ын гишүүн болж, дараа жил нь буюу 2013 онд багийн найз Ч.Батсансартай “Хөвсгөл аймгийн малчин тариаланчдын холбоо” ТББ-ыг хамтран үүсгэн байгуулсан. Ингээд Ч.Батсансар нь “Хөвсгөл аймгийн малчид тариаланчдын холбоо” ТББ-ын ТУЗ-ийн гишүүн, байгаль орчны судлаач гэж малчид, тариаланчдад өөрийгөө танилцуулан жил тойрон Хөвсгөлөөр, хөдөөгөөр “тэнэсэн”. Улмаар жилийн дараа, 2014 оны арванхоёрдугаар сард УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Ч.Батсансарыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга болгож томилуулсан. Үнэн хэрэгтээ, Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн болмогцоо л Ч.Батсансарыг БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга болгохоор тооцоолж, төлөвлөсөн. Гэтэл Ч.Батсансарт байгаль орчны салбарт ажилласан туршлага, мэдлэг, намтар “А” ч байгаагүй. Иймд, Л.Энх-Амгалан Ч.Батсансартай хамт төрсөн нутгаа түшиглэн “Хөвсгөл аймгийн малчин тариаланчдын холбоо” ТББ-ыг байгуулж, “байгаль орчны судлаач” гэх ганц мөр намтартай болгосон. Ингээд жилийн дараа Ч.Батсансарыг БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга болгож, төрийн тусгай хамгаалалттай газар нутагт эзэн суух эхлэлээ тавьсан байгаа юм. 
 
Санасандаа хүрсэн Л.Энх-амгалан Ч.Батсансарыг БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалаа авснаас зургаан сарын дараа буюу 2015 оны тавдугаар сарын 14-ний өдөр “Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Вива Сити, 3/23, 5-5 тоот” гэх нэг хаяг дээр “Эм Зэт санрайс тур” ХХК, “Амирлан тур” ХХК, “Мандах нар тур” ХХК, “Үйлст тур” ХХК гэсэн дөрөн компанийг нэгэн зэрэг байгуулсан.
Энэ компаниудыг Л.Энх-Амгалан нийтээс нууцлахын тулд өөрийнхөө төрсөн эгчийнхээ хүү В.Баяржаргал, аавынхаа төрсөн дүүгийн хүүхдийн хүүхэд Г.Тэгшбаяр болон хамаатны дүү нар болох Д.Ган-Очир, Ч.Хишигжаргал нарын нэр дээр бүртгүүлж, захирлаар нь томилсон байгаа юм. 
Тайлбар: Л.Энх-Амгалангийн аавынх нь төрсөн дүүгийн хүүхдийн хүүхэд Г.Тэгшбаяр, төрсөн эгчийнх нь хүү В.Баяржаргал нар
Тайлбар: Л.Энх-Амгалангийн үеэл дүү Г.Тэгшбаяр 2020 оны сонгуулиар аав Л.Ганбаатар, ээж П.Ариунгэрэл нарын хамт хандивч өгч байсан баримт 
Ингээд, 
 
- “Амирлан тур” ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн аманд "Аялал жуулчлалын бааз" зориулалтаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны арванхоёрдугаар сарын 22-ний өдрийн А/433 дугаар тушаалаар 0.3 га, 2016 оны долдугаар сарын 7-ний өдрийн А/220 дугаартай тушаалаар 0.2 га, нийт 0.5 га газар,
 
- “Мандах нар тур” ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн аманд "Аялал жуулчлалын бааз" зориулалтаар Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2015 оны наймдугаар сарын 6-ны өдрийн тушаалаар 1181м2 газар, 
 
- “Эм зэт санрайс тур” ХХК-ийн нэр дээр "Аялал жуулчлалын бааз" зориулалтаар Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны зургадугаар сарын 9-ний өдрийн тушаалаар Хан-Уул дүүргийн 4-р хороо, Зайсангийн аманд 3344м2 газар, 
 
“Үйлст зул тур” ХХК-ийн нэр дээр “Аялал жуулчлалын бааз” зориулалтаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Хөвсгөл аймгийн Чандмань-өндөр сумын 3-р баг, Улаан асга хэмээх газарт 10.1 га газар тус тус авсан байна. 
 
     Багийн найз Ч.Батсансарыг БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар томилуулж, дараа нь хамаатныхаа дүү нарын нэр дээр дөрвөн компани нэг өдөр, нэг хаяг дээр байгуулж, улмаар Ч.Батсансараар дөрвүүлэнд нь Тусгай хамгаалалттай газарт буюу Богдхан уулын аманд газар олгуулжээ. Л.Энх-амгалан Ч.Батсансарыг зориуд Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга болгосны алсын хараа, цаад шалтгаан нь тусгай хамгаалалтай Богдхан уулын амууд байжээ гэсэн үг. 
 
Цааш хөөвөл, Л.Энх-Амгалан, Ч.Батсансар нарын тусгай хамгаалалттай газрын тонуул илүү өргөн хүрээтэй үргэлжилсэн нь харагдана. Тодруулбал, 
 
      Дээрх дөрвөн компанийн “Амирлан тур” ХХК нь Л.Энх-Амгалангийн үеэл дүү болох Г.Тэгшбаярын нэр дээр бүртгэлтэй байдаг. Тэгвэл Л.Энх-Амгалан Г.Тэгшбаярын нэр дээр “Жи Эн саншайн скуэр” ХХК, “Интер нутришн импорт” ХХК-иудыг мөн бүртгүүлж, захирлаар нь томилсон. Улмаар,
 
- “Жи Эн саншайн скуэр” ХХК-ийн нэр дээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тушаалаар Налайх дүүргийн 6-р хороо, Горхи тэрэлжийн цогцолбор газарт “Аялал жуулчлалын бааз” зориулалтаар 5.2 га газар авсан.  
- “Интер нутришн импорт” ХХК-ийн нэр дээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны аравдугаар сарын 3-ний өдрийн тушаалаар Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцатын аманд “Аялал жуулчлалын бааз” зориулалтаар 5.0 га газар авсан. Энэ газрыг өөр компани эзэмшиж байхад нь БОАЖЯ-наас “Газрын төлбөрөө төлөөгүй” гэх шалтгаанаар цуцалж, улмаар “Интер нутришн импорт” ХХК-д олгосон. Гэвч хуучин эзэмшигч нь шүүхдээд ялсан тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны долдугаар сарын 18-ний өдрийн А/241 дугаартай тушаалаар “Интер нутришн импорт” ХХК-ийн газар эзэмших эрх цуцлагдсан. 
     Дээрх дөрвөн компанийн “Үйлст зул тур” ХХК нь Л.Энх-Амгалангийн төрсөн эгчийн хүү В.Баяржаргалын нэр дээр бүртгэлтэй байдаг. Тэгвэл Л.Энх-Амгалан В.Баяржаргалын нэр дээр “Монгол фармасютикал корпораци” ХХК,  “Ногоон байшин” ХХК-иудыг мөн бүртгүүлж, захирлаар нь томилсон. Улмаар, 
 
- “Монгол фармасютикал корпораци” ХХК-ийн нэр дээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн тушаалаар Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн аманд “Аялал жуулчлалын бааз” зориулалтаар 4140м2 газар авсан. Энэ газар дээр “Монгол фармасютикал корпораци” ХХК-ийн захиалгаар “Нутгийн буян групп” ХХК “River palace” нэртэй тансаг зэрэглэлийн орон сууцны хотхон барьж байгаа. 
 
- “Ногоон байшин” ХХК-ийн нэр дээр Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2015 оны наймдугаар сарын 5-ны өдрийн тушаалаар Баянзүрх дүүргийн 11-р хороо, Залаатын аманд “Аялал жуулчлалын бааз” зориулалтаар  6.5 га газар авсан. 
       Дээрх дөрвөн компанийн “Эм зэт санрайс тур” ХХК-ийг Л.Энх-Амгалан Ч.Хишигжаргалын нэр дээр бүртгүүлсэн. Тэгвэл Ч.Хишигжаргалын нэр дээр “Талст ширээт” ХХК гэх бас нэг компани бий. “Талст ширээт” ХХК нь мөн л Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны зургадугаар сарын 14-ний өдрийн А/167 дугаартай тушаалаар Арцатын аманд 5.0 га газар газар авсан. Энэ газар дээрээ “Сedar city resudence” нэртэй 600 айлын орон сууцны хотхон барьсан. 
Тайлбар: Арцатын аманд буюу Яармагийн зам дагуу "Талст ширээт" ХХК-ийн газар дээр баригдсан "Cedar city" хотхон
      Дээрх дөрвөн компанийн “Мандах нар тур” ХХК нь Л.Энх-Амгалангийн хамаатны дүү Д.Ган-Очирын нэр дээр бүртгэлтэй байдаг. Тэгвэл Д.Ган-Очирын нэр дээр дахиад “Мүүн стрийт” ХХК гэх компани бий. “Мүүн стрийт” ХХК нь мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Баянзүрх дүүргийн 11-р хороо, Хүрэлтогоотын аманд газар авсан. Гэхдээ 2020 онд цуцлагдаж, мэдээлэл нь устсан. 
 
Ингэж хамаатныхаа дүү нарыг тусгай хамгаалалттай газрын тонуулдаа татан оролцуулсан Л.Энх-Амгаланг эхнэрийнхээ компаниудын нэр дээр ч газар авчээ. Түүний эхнэр М.Сэржмядаг нь “Интергрупп интернэйшнл” ХХК, “Интерпресс” ХХК, “Мед импекс натурал” ХХК, “Мед импекс интернэшнл” ХХК-уудыг эзэмшдэг. Энэ компаниуд нь мөн л бүгд газар авсан. Тодруулбал, 
 
“Мед импекс интернэшнл” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн тушаалаар Баянзүрх дүүргийн 11-р хороо, Залаатын аманд “Аялал жуулчлалын бааз” зориулалтаар 4.2 га газар авсан. 
    Харин “Мед импекс натурал” ХХК нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын захирамжаар тус сумын 3-р баг, Номгон гэх газарт “Газар тариалан” зориулалтаар 45.3 га газар, “Интерпресс” ХХК нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хан-Уул дүүргийн 20-р хороонд “Үйлдвэрлэл, үйлчилгээ” зориулалтаар 1266м2 газар тус тус авчээ. 
 
Ийнхүү Л.Энх-Амгалан багийн найз Ч.Батсансарыгаа 2014-2019 онд БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар ажилуулахдаа бүх компаниа Тусгай хамгаалалттай газарт газартай болгож амжжээ. Нэгэнт, Богдхан уулын тусгай хамгаалалттай газруудыг Л.Энх-Амгалангийн компаниудад хуваарилж өгөөд дууссан Ч.Батсансар 2020 оноос БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирлаар шилжин томилогдсон байдаг. Хоржноонтой нэг баримт эргэн сануулахад, Ч.Батсансарыг БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалаа өгсний дараахан буюу 2020 онд газрын асуудал сөхөгдөхөд тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-эрдэнэ “Байгаль орчны яамны Ч.Батсансар гэж хүн хаана байна. Гурван үсэгтэй компанийн гар хөл, утсан хүүхэлдэй болсон нөхдүүд аятайхан байна шүү. Би бүгдийг нь мэдэж байгаа шүү. Хатуу сануулъя, төр гэж байгаа шүү. Энэ Ч.Батсансар гэх хүнийг төрөөс зайлуулах хэрэгтэй” гэж байсан удаатай. “Гурван үсэгтэй компани” гэдэг нь “МCS” буюу Л.Энх-Амгаланг онилж хэлсэн хэрэг. Гэтэл Ерөнхий сайд болсныхоо дараа Ч.Батсансарын ардах “эзэн” болох Л.Энх-Амгаланг Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилж, өдгөө нэг танхимд тохой нийлүүлэн сууж байна. 
 

БШУ-Ы САЙД Л.ЭНХ-АМГАЛАН БОГД УУЛЫН АМАНД ХУВИЙН 11 КОМПАНИДАА ГАЗАР АВЧЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 38
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-14 08:56:39
    Зочин: Энийг шалгадаг газар байдаггүй юм уу?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-24 12:02:19
    быбыб: Супер хулгайчууд нэг өдөр жангаа хүртнээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-04 05:22:07
    Нандинцэцэг: Л.Энх-Амгалан, Оюунхорол нар үнэхээр газрын наймаагаар суга баяжсан даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-03 10:04:53
    Зочин : Энх-Амгалан чинь АПУ- ийн Батсайхантай хамт Шүгдэнд мөргөөд явж байгаа бичлэг You Tube- дээр байсан. ЭМДГ.-ын дарга Бямбасүрэн чинь Энх-Амгалангийн эхнэртэй эгч дүүс.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-03 10:04:40
    Зочин : Энх-Амгалан чинь АПУ- ийн Батсайхантай хамт Шүгдэнд мөргөөд явж байгаа бичлэг You Tube- дээр байсан. ЭМДГ.-ын дарга Бямбасүрэн чинь Энх-Амгалангийн эхнэртэй эгч дүүс.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-03 07:14:27
    Зочин : Энэ бүх алдааг 24 оны сонгуулиас өмнө засах цаг хугацаа ба олгогдсон боломж шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-02 10:06:12
    Зочтн: Манайд их гарын баячууд хулгай хийж л баяжина ш дээ .Ямар үйлвэр ажиллуулах биш гайгүй хүн гэсэн чинь гашилсан хоол шиг бохир эр бн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-02 07:08:34
    Зочин: Батсансар Хөвсгөлийг бол ёстой холиосон. Хөвсгөл нуураар жинхэнээр тоглосон. Энд тэр хоёрын хамаарал юу бна. Сайн шалгах хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-01 11:37:41
    Irgen: Uu huurhiiduu arai gaigui hun yum bolov uu gej bodson chini bas hanaj tsadahaa medehee bsan luivarchin bsan bna sh dee. Yanaa ene uls ornoo hudaldaj idsen hulgaichtai turiig. Bugdiig ni tebger nergeesei. Tumur zam. ИНЕГ. ТЕГ- geed bugdiig ni shalgah heregtei bugd iim bga. Dandaa medleggui ah duu hamaatan sadnaaraa turiin ajiliig hiisen bolj ard tumnii umchiig hulgailan avch idetsgeej bna.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-01 07:48:36
    Бб: Ямар аймшиг вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-01 07:22:37
    Nandinerdene: Batsansar ni ene buh aylal juulchlaliin baaz tusliinhuu baigali orchnii unelgeeg ooriin duu Nandinerdeniig bojyamand avch hiilgesen bdg.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-31 23:39:17
    Гайхагч: Хууль бус үйлдэл хийснийг нь нотлоод хууль байдаг юм бол нэг тийш нь болгооч өөх ч биш булчирхайч биш юм бичээд бичсэн нөхөр нь авилга аваад таг чиг үнэхээр дамбуу төр гээч бий болоод байгаа юм биш үү. Eр монгол хууль дүрэм журам гэж зүйл байна уу?Үнэн худал мэдэгдэхгүй баахан сeнсацлаад таг чиг болчихдог балай юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-31 21:30:26
    Зочин: Наад муу Л.Энх-Амгалан чинь МУБИС ийн санхүүгийн захирлаар өөрийн хүн болон тогтохбаяр гэх залууг хөрөнгийн биржээс авчраад тавьсан. Сонгуулийн мөнгөө босгох даалгавөртай. Бас хувьчилж авах санаатай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-31 19:54:46
    Зочин: Боловсролын сайд Энх -Амгаланг шалгуулахаар Авилгатай тэмцэх газар өгөх хэрэгтээ !!! Эдгээр эрх мэдэлтэнгүүдээр энх замбараагүй идүүлсээр байх юм уу арай хэтэрч байна. Улс оронд толгой алгаа !!!! Оюун Эрдэнэ минээ мануухаа болж Засгийн Газар толгоолж чадахгүй байж , Чадах хүнд нь ажлаа өгөөч өөрийнхөө ухамсараар ажлаа өг !!!!!!!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-31 11:43:09
    Зочин: Энэ сайдыг чинь Хөвсгөл аймгийн Их-Уул суманд байдаг Улаан эрэгийн Хятад суурингаас гаралтай гэж Хөвсгөлийнхөн ярьдаг юм билээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-31 11:39:49
    Зочин: Энэ Л.Энх-Амаглан Сайд чинь Ардчилсан намын хүн , Ардчилалын патизан биз дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-31 09:25:42
    Дорж: Арай л юмаа, Монголоос өөр газар ингэх боломжгүйлдээ, ийм хэрэг ил болсон бол юун албан тушаалдаа үлдэх, бүх газрын эрхийг хүчингүй болгож ял өгөх нь тодорхой баймаар юмдаа. Шударга төр гэж байдаг л юм бол тэгнэ гэж найдъя. Иймэрхүү төрд шургалсан шуналын тулам, ард түмнийг доромжилж, нийтийн өмчийг хувьдаа завшин дангаар баяжин хөрөнгөжиж болохгүй ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-31 07:56:14
    Иргэн: Бүх газар хөрөнгийг нь хураагаад шоронд нь суулгаач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-30 22:52:40
    Зочин: Дандаа хэрэгт оролцох ийм хун Боловсролын сайд байхдаа яадаг байнаа!!’ Дунхуу тер!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-30 22:39:51
    Хөвсгөл: БАТСАНСРЫГ БАРЬЖ ХОРИОЧЭЭ ҮҮНЭЭС ОЛОН ГАЗРЫН НАЙМАА ХИЙСЭН ХҮН БИШҮҮ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-30 21:36:16
    Zochin: Өө за за энэ Батсансар ч даргын албан тушаалаа богинохон хугцаанд маш ашигтайгаар ажилсан бгаан биш үү тэгээд шалгадаг хяндаг авилгатай тэмцэх газар нь харж шалгадаггүйн бх даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-30 20:53:00
    Gongor: Mafi yum bishuu ene khun chin kkk
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-30 19:33:48
    Зочин: Энэ нэг хөгшин тэмээ шиг уруулаа унжуулсан, завьжаараа цагаан хөөс цахруулсан зальтай, шуналтай, хоёр нүүртэй, мэдлэггүй мэргэн тоть шиг хулгайч наанаа шударга дүр эсгээд цаанаа дандаа хулгай хийж явдаг муу хужаагийн шээсийг шууд ажлаас нь халж, шорон руу ачих хэрэгтэй. Дараа нь хөрөнгийг нь хурааж улсыг хохиролгүй болгоё.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-30 18:31:05
    Жадамба: ХАРАГДСАН БОЛГОНЫГ ХАМТАРЧ ХУЛГАЙЛДАГ ЮМ БАЙНА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-30 17:45:07
    Зочин: Гэр бүлээрээ хам хулгайч нар ичих улаан нүүр гээч чинь хайчиваа шуналын бузар гэж үйл лай бдагшүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-30 17:23:11
    zochin: olon mongol reekt hong kong boomtig tuibele agsan tabial geel budah alaha jalig ogson. odoo gomdood yaadin negemt imel bolson bol hohine.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-30 17:22:06
    irgen: reeket hong kong boomt haasan shatasan gej ******** jal ogson teee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-30 15:49:49
    Irgen: 2024 onii songuulch ehelsen bn shuu hehe odoo tegeed jaahan mongol orond heregtei oyunlaga medee tavij baimaar bn aaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-30 15:44:44
    зочин : Адгийн луйварчин ийм л байдаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-30 14:26:43
    Эр хүн : Ямар дуусдаггүй шунал гээч вэ энэ МАН-н хулгайчдыг яамаар юм бэ энэ хорвоогоос алтаа тэврээд зайлцгаа хүний адаг шааруудаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-30 14:09:08
    Ганаа : МАН ын хулгайчидаа та нарын хонгогтйн тоо гүйцэж байгаа. Шорон руу чмнь илгээгээд өгнөм биз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-30 13:15:35
    ИНЕГ: ИНЕГ-т тэр тэгшбаярын ээж бас нэг дарга хийдэг байсан хүүхэд нь бас улсын зардлаар гадаадад сурсан. түүний эхнэр бас сонгуулийн царцаа болж байсан. Түүний хамаатны хүүхэд бас инегт хор найруулдаг Ганэрдэнэ гэж байдаг. бүгд хамсаатууд. төрсөн дүү нь инег-н цагдаагын дарга хийж байсиим бна инегч хулгайчдын орогнох газар байжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-30 12:56:21
    зачин: поп сайдын үнэн төрх гарч бн да
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-30 12:37:34
    Зочин: Ерөнхий сайд худал хэлэх хүн биш,АТГ д шалгуулах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-30 12:29:54
    Рлз: Энхамгалан гэж поп гар мэдээжшдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-30 11:35:03
    новш: хужаа царайлсан новшийн шунал барагдахгүй юм даа рүн томилохдоо ашиг мөнгө царай хардаг нь үнэн өөрөө царай муутын туйл байж хаха дургүй хүнтэйгээ ашиггүй гэж үзсэн хүнтэйгээ ярвайгаад муухай гэдэг нь царайлж бнлэшт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-30 11:25:07
    Сайн ах : Бас "зөгийчдийн холбоо" бий
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-30 11:05:58
    болд: nuguu buunii noxoi Odmunxiinx ni gazar alga bn
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188