• Өнөөдөр 2024-05-02

ҮЕРИЙН БУРУУТАН, ХОТЫН ОРЛОГЧ АСАН Н.БАТАА СЭЛБЭ ГОЛЫН ЭРЭГТ 24 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРОН СУУЦ БАРЬЖЭЭ

2023-08-21,   9046

-“S.OUTLET” ДЭЛГҮҮРТ СЭЛБЭ ГОЛЫН ГОЛДИРОЛД ГАЗАР ОЛГОЖ, НИЙСЛЭЛИЙГ ҮЕРТ ЖИВҮҮЛСЭН ХОТЫН ОРЛОГЧ АСАН Н.БАТАА ӨӨРӨӨ СЭЛБЭ ГОЛЫН ЭРЭГТ 1443М2 ГАЗАРТАЙ, 16 ДАВХАР ОРОН СУУЦТАЙ БОЛЖЭЭ-
 
       Хотын дарга Д.Сумъяабазар Сэлбэ голын голдирлыг хааж барьсан “Ссайн” ХХК-ийн “S.Outlet” дэлгүүрийн барилгыг нураах захирамж гаргаад буй. Мөн “Ссайн” ХХК-д Сэлбэ голын голдирол дотор хууль зөрчиж газар олгосон албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллад өгч, шалгуулж эхлээд байгаагаа мэдэгдсэн. 
 
“S.Outlet” дэлгүүр буюу “Ссайн” ХХК-ийн эзэн, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч асан Д.Батзоригт Сэлбэ голын голдиролд 2009 онд тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга  Г.Мөнхбаяр А/275 тоот захирамжаар 1665м2 газар олгож, улмаар 2015 онд тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүлийн Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Н.Батаа А/990 тоот захирамжаар 2409м2 болгож нэмж олгосон байдаг. Өөрөөр хэлбэл, энэ зуны үеийн гол буруутан “S.Outlet” дэлгүүрийн эзэн Д.Батзоригч гэгчид Сэлбэ голын голдирол дотор хууль бусаар газар олгосон хэргээр Хотын дарга асан Г.Мөнхбаяр, Хотын орлогч асан Н.Батаа нар нэн түрүүнд хууль хяналтын хаалга татах нь тодорхой болоод буй. 
 
Тэгвэл “S.Outlet” дэлгүүрийн эзэн Д.Батзоригт Сэлбэ голын эрэгт хууль бусаар 2409м2 газар олгож, нийслэлийг үерт живүүлсэн Н.Батаа гэгч нь 2012-2016 оны хооронд Хотын орлогчоор ажиллахдаа өөрөө Сэлбэ голын эрэгт газартай болж, тэндээ 16 давхар орон сууц барьж худалдсан ноцтой баримтыг дэлгэж байна. 

ХОТЫН ОРЛОГЧ АСАН Н.БАТАА ХОЁР ДАВХАР ХАУСАА 24 ТЭРБУМЫН ОРОН СУУЦ БОЛГОЖ ХУДАЛДСАН БАРИМТ

     Түүх сөхвөл, 2012 оны наймдугаар сарын 8-ны өдөр Нийслэлийн Засаг даргаар Э.Бат-үүл томилогдож, тэр өдрөө анхны захирамжаараа өөрийн Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Н.Батааг томилж байв. Э.Бат-Үүл, Н.Батаа хоёр цэцэрлэгт нэг ангид хүмүүжиж, 1975 онд Нийслэлийн 1-р сургуулийг нэг ангид төгссөн, багийн найзууд. Нөгөөтээгүүр, 2012 онд Нийслэлийн Ардчилсан намын даргаар Э.Бат-Үүл, Тэргүүн дэд даргаар нь Н.Батаа ажиллаж байв. Тиймдээ ч Э.Бат-Үүл Засаг дарга болсон эхний өдрөө багийн найз, намын нөхөр Н.Батаагаа өөрийн орлогчоороо томилсон хэрэг. 
Тайлбар: 1970 он, Нийслэлийн 1-р сургууль, сурагч Н.Батаа, Э.Бат-үүл нар
Тайлбар: 2016 он, Хотын дарга Э.Бат-Үүл, орлогч Н.Батаа нар
Ийнхүү багийн найзынхаа буянаар Хотын орлогч болж дэвшсэн Н.Батаа СБД-ийн 8-р хороо, хуучнаар Төв бассейны чанх урд Сэлбэ голын эрэгт хоёр давхар хауст амьдардаг болжээ. 
Тайлбар: 2014 он, Хотын орлогч Н.Батаагийн амьдарч байсан хоёр давхар хаус
Улмаар Н.Батаа 2014 оны долдугаар сарын 25-ний өдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээр А\645 тоот захирамжаар гаргуулж, хоёр давхар хаусныхаа 1443м2 газрыг өөрийн “Шим” ХХК-ийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээтэй болгожээ. Ингээд болоогүй, жилийн дараа буюу 2015 оны нэгдүгээр сарын 19-нд “Шим” ХХК-ийнхаа нэр дээрх 1443м2 газар дээрээ 12 давхар орон сууц барихаар тухайн үеийн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржоор “Архитектур төлөвлөлтийн даалгавар” батлуулж авсан байна. 
Тайлбар: Хотын орлогч асан Н.Батаагийн "Шим" ХХК-ийн бүртгэл
Тайлбар: Н.Батаа "Шим" ХХК-ийнхаа нэр дээр газар, барилгын "А" даалгавар авсан баримт
Ийнхүү Хотын орлогч байхдаа Сэлбэ голын эрэгт хоёр давхар хаус бүхий 1443м2 газартай болж, тус газар дээрээ орон сууцны “А” даалгавар батлуулж авсан Н.Батаа ажлаа өгснөөсөө хоёр жилийн дараа буюу 2018 онд өнөөх хоёр давхар хаусаа нурааж, оронд нь “Star tower residence” нэртэй тансаг зэрэглэлийн 16 давхар орон сууц барьжээ. Н.Батаагийн барьсан “Star tower residence” нь тус бүр 147м2 талбай бүхий таван өрөөтэй, нийт 30 айлын орон сууц бөгөөд нэг бүрийг нь 800 сая төгрөгөөр худалджээ. Өөрөөр хэлбэл, Н.Батаа Хотын орлогч байхдаа өөрийн болгосон хоёр давхар хаусныхаа газар дээр 30 айлын 16 давхар орон сууц барьж, нийт 24 тэрбум төгрөгөөр худалдсан байна. 
Тайлбар: Хотын орлогч Н.Батаагийн Сэлбэ голын эрэгт барьсан 24 тэрбум төгрөгийн орон сууц
“S.Outlet” дэлгүүрийн эзэн Д.Батзоригт Сэлбэ голын голдиролд 2409м2 газар олгосон хэргээр хууль хяналтынханд шалгагдаж эхэлсэн Хотын орлогч асан Н.Батаа өөрөө Сэлбэ голын эрэгт 1443м2 газрыг яаж авсан, 16 давхар тансаг зэрэглэлийн орон сууцыг ямар санхүүжилтээр барьсан асуултуудад хариулах шаардлагатай болох нь бололтой. 
 
 
 
 

ҮЕРИЙН БУРУУТАН, ХОТЫН ОРЛОГЧ АСАН Н.БАТАА СЭЛБЭ ГОЛЫН ЭРЭГТ 24 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРОН СУУЦ БАРЬЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 37
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-23 21:29:26
    Эрднээ: Тийм шүү. Авсан авилгалаас Үүлтэй хуваадаг гэхээр нилээд том авилагач байгаа биз. АТГ яагаад шалгаагүй байгааг олон хүн гайхан хэлэлцдэг юм шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-23 14:38:32
    Ааа: Өөө нээрээ тийн ш тээ ! АН л буруутай. Ирэх жил сонгууль болно.Одоо Баярцогт Элбэг гээ л явж өгнө.Оркууд нь буудаад дүүжлээд дуусгаад өг гэнэ. Ер нь МАН 2008 онд гэр хороололгүй болгочихон.2000 онд төрөө хямралаас гаргаад түмнээ ядуурлаас гаргачихсан байгаа .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-23 13:02:44
    Bolor: Iimshuudee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-23 09:35:39
    Зочин: МАН больж үү тэр Батаагийн барилга барисан газар чинь үер усанд огт өртөхгүй газар. 1-рт тэр орчимд сэлбэ гол маш сайн хамгаалалттай, 2- рт голын гольдролоос зайтай, одоо түүнээс дотогш барилга баригдсан байгаа. Өөрсдийгөө авч гарахын тулд бусдыг буруутгадаг Хотгор шанага аргаасаа сал!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-23 07:09:34
    Эрхэмсэг : Энэ Батүүл гэдэг зөнөг өвгөнийг шоронд хийгээч ээ. 4 жил болохдоо бүх зүйлийн ёроолыг гаргалаа. Энэ помидортой нь шороонд булаач. АН үнэхээр жудаггүй хүмүүс байдаг шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-22 22:59:08
    Их Монгол: Энэ ацаас болоол Нийслэл живж байшд. Наад хогоороо хлхирол төлүүлж өгөөрэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-22 22:57:19
    Минна: Нам гэлгүйгээр шалгаж буруутангийн хөрөнгийг хураар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-22 17:44:21
    Зочин: Сонгууль дөхөөд нөгөө сүр дуулиан болоод байсан хөгжлийн банкны хэрэг нүүрсний хулгайн хэргүүд гэх мэт олон хэргүүд бүр нам дарагдах шив.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-22 17:34:01
    Зочин: Бат-Үүлийн шалгаачээ . Мөн ч олон барилгын компаниудаас авилга авсан бузартай хар хүүр. Үхэж далд ороосой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-22 16:48:14
    Хаха: Наад нам дагасан өлөн хулгаачаасаа авах юмтайл юм байнадаа s дэлгүүриин шуналууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-22 12:32:40
    Зочин: энэ орлогч Батаа чинь бас зуслангиын газартай хаус бариулаад мөн унтлагыа өрөөнмйхөө орны толгойг эргүолэхээр орон доогуур ордог зоорь бдг тэндээ маш том сеыф бдг гэсэн тэнд татьар төлөгчдийн болон авилгалд авсан мөнгө нь бга бх даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-22 12:32:39
    Зочин: энэ орлогч Батаа чинь бас зуслангиын газартай хаус бариулаад мөн унтлагыа өрөөнмйхөө орны толгойг эргүолэхээр орон доогуур ордог зоорь бдг тэндээ маш том сеыф бдг гэсэн тэнд татьар төлөгчдийн болон авилгалд авсан мөнгө нь бга бх даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-22 11:14:23
    Зочин: Ер нь дэндүү их буруутай зүйл хийдэг хүмүүс нь дандаа АН ынхан л байх юм даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-22 11:05:02
    Баяр: Хятад хүн Монгол УИХ д,хотын дарга гэхээр аймшигтай санагдаж байна.Баахан эрлийзүүд улс оронг минь самарч дууслаа.Хөгжүүлэх биш хөшүүрэг болж байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-22 11:04:22
    Баяр: Хятад хүн Монгол УИХ д,хотын дарга гэхээр аймшигтай санагдаж байна.Баахан эрлийзүүд улс оронг минь самарч дууслаа.Хөгжүүлэх биш хөшүүрэг болж байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-22 09:13:37
    Ооёо: Иш чааваас МАНынхан ухаж ухаж нөгөө намынхаа нэг мууг олж .Та хэдийн хажууд энэ хүнийх юү ч биш шүүдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-22 09:09:56
    Монгол хүн: Муусайн ханаж цаддаггүй шуналын дэв бузрууд юмаа.Хэд насална гэж хог цуглуулдаг байнаа.Үр хүүхэддээ өгнө гэж бодож байгаа байх даа.Тэр чинь үр хүүхдэд чинь гай болно уу гэхээс хоол болохгүй гэдгийг ойлгодоггүй юм байх даа.Бүх юм цаанаасаа хэмжээ хязгаартай заяагддаг юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-22 08:25:45
    Зочин: МАН нам буруугаа АН руу чихдэг аргаа хэрэглэж бн даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-22 08:25:36
    Зочин: МАН нам буруугаа АН руу чихдэг аргаа хэрэглэж бн даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-22 08:07:59
    Зочин: Төрийн албыг төрлийн алба болгох моод ч гэх үү шунал ч гэх үү, замбараагүй байдлыг 1996 оноос төоийн эрхэнд гарсан Ардчилсан нам-холбоо эвсэл хүний нөөц байхгүй байснаас үүдэлтэй ах дүү ангийн найз тэднээр дамжуулан тэдний төрөл садныг авлига авч албан тушаалд томилдог болсон нь хожмоо ийм харуусалтай, харамсалтай байдалд хүргэж байна. Одоо яая гэхэв. Хийсэн бол буруугаа хүлээж ялаа эдлэх хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-22 03:01:07
    Зочин: Зөв булхайчуудыг эхнээс нь илрүүлж хариуцлага тооцох нь зүй ёсны асуудал. Сумьяабазар маань ханьтай болж бна даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-21 22:46:12
    SEKSY: S AWNA80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-21 20:26:37
    Болд: МАН-ын булхай илрэхээр заавал урдаа АН-н нэг хүнийг бамбай болгож барьдаг, нийгмийн сэтгэлзүйг эргүүлэх өөрсдөөсөө холдуулах гэж оролдох юм даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-21 19:57:29
    эрдэнэбаяр: энэ өвөрөлөгчийн эх эцэг дайнаас хойш манайд орж 40 мянгатад суршисан бдаг...үүнээс гадна мөн ч олон обьект дээр авилгал авсандаа...энэ хужаатай ижил УСУГ ын дарга Үнэн гэдэг бас аавилгалч өвөрлөгч бас бна..2 ууланг Батүүл тависан байдаг.Батаа ХААЯаманд ажиллаж байхдаа Сонгины Биокмбинатын антибиотик цехийг үнэгүй дансны аргаар өөрийн болгосон байдаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-21 19:13:54
    Зэвсэг: Үүлэнбаатартай нь хамт олны өмнө дүүжилж хороо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-21 16:05:14
    Батаа: Үүлийгээ байхгүйд өөртөө захирамж гаргасан болж таарах нь уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-21 15:33:35
    Зочин: Энэ шуналын тулмын асуудлыг гарын үсэг зурж өгсөн цагаан үст Батүүл хариуцах ёстой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-21 13:38:24
    иргэн: дарга сэтэр зүүсэн бүхнээс эх орноо хамгаалах хэрэгтэй болоод байна А,Н.ы одоо бузарлаад байгаа партизан нэртэй хэдэн луйварчин толгойлогч хүзүүгүй элбэгдорж батүүл нар нийгмийг ингэж бузарлахын тулд Зоригийг алсан үүндээр дөрөөлж одоогийн ман шударч эхлэсэн нь нууц бишээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-21 12:59:52
    элбэгдорж: шударгын туйл батүүл тэргүүтэн шудрахын туйл болж дэлбэрдэг дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-21 12:55:51
    зочин: СОНГУУЛЬ ЯЛАХ ЮМ БОЛ ЭНЭ ХЭРЭГ ЗАМХРААД ДУУСНА БИЗ. ИНГЭХИЙН ТУЛД ЛСОНГУУЛЬД ЯЛАХЫГ ҮХЭН ХАТАН ТЭМЦЭНЭ. ГЭВЧ ҮҮЛИЙН ҮР БОЛОВСОРЧ НЭГ ӨДӨР ҮҮД ЭНДҮҮРЭЛГҮЙ ЦОХИНО
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-21 12:51:42
    зочин : ДАНЖААД БАТАА. ЕР НЬ ТЭГЭХИЙН ТУЛД Л ДАРГА БОЛДОГ БИЗ ДЭЭ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-21 12:34:25
    Ард: Багын помидор хочтой лалар бгаа юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-21 12:32:11
    Зочин: Бат-Үүлийг бас шалга, муухай хүн дээ, гэр хороололын дахин төлөвлөлтөөр хүүгийнхээ нэр дээр шинэ компанидаа барилга барих эрх олгуулаад, дараа нь ОСКийн захирлыг шахаж байгаад нөгөө юу ч хийж үзээгүй цаасан дээрх компаниа 9 тэрбумаар билүү зарсан байдаг, тэр мөнгөөрөө Зайсанд эрдэнийн хотхон хаус хороолол барьсан байдаг, энэ бол жинхэнэ албан тушаалаа урвуулан ашигласан, төсвийн хулгай хийсэн гэмт хэрэг мөн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-21 12:16:28
    Зочин: Нэг ийм нөхөр бсан одоо улаа гялалзуулаад зугтсан хойноос нь манай хууль зүйн сайд том жерри шиг хөөцөлдөнө ийм шоу их үзэхнээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-21 11:20:50
    Ааааа: Батүүл эртхэн Укр явж байлдаж байсан бол дээр бж, Батүүлийн хэргийг "хонгилын шүүх" хэрэгсэхгүй болгон ял завшуулж байв. Гэвч даравч далдайж булавч бултайх өчнөөн хэрэг өдүүлж олон зуун мянган иргэдийг хохироожээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-21 10:55:00
    Зочин: Ардад олдохгүй газар албан тушаалтанд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-21 09:48:45
    Зочин: Маш сайн шалгах хэрэгтэй. Сонгуулийн шоу л биш байгаасай. Эдний бузар булхайг ард түмэн мартахгүй ээ. Яаж шийдэхийг ард түмэн харах л үлдэж.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188