• Өнөөдөр 2024-05-18

ТӨРИЙН ӨМЧИТ 39 КОМПАНИЙГ УДИРДДАГ “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГА Ш.МӨНХЦЭРЭНГИЙН АРД НУУГДСАН АШИГ СОНИРХЛЫН НОЦТОЙ ЗӨРЧИЛ

2023-07-23,   6425

      Төрийн өмчит уул уурхайн компаниудад захирал болж залрагсад, ТУЗ-ийн дарга болж томилогдогсод буухдаа хөлгүй баян болцгоочихсон байдаг. “Эрдэнэт” үйлдвэр үе үеийн захирлуудаа үрээгээ танихгүй баян болгосон. Хамгийн сүүлд, магнаг торго өмссөн, малгайгаа цул алтаар бүрсэн, манлай уяач “Эрдэнэт”-ээс “төрсөн” нь Х.Бадамсүрэн. “Эрдэнэс тавантолгой” ХК ч ялгаагүй, эрх баригч намынхны саваа дүүргэдэг “саалийн үнээ” болсон. Тавхан жилийн өмнө Б.Ганхуяг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдохдоо хотын захад хоёр давхар хувийн цэцэрлэгийн л бизнестэй байлаа. Өнгөрсөн намар түүнийг “нүүрсний хулгай”-н хэргээр баривчилж, “үүц”-ийг нь задлахад хотын төвд хоёр шилэн барилгатай, Богдхан уулын аманд хаус хороололтой болчихсон байсан. “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж асан Н.Удаанжаргал хахуулиар хөрөнгөжсөн нь илэрмэгц хил гарч зугтаад, одоог хүртэл ор сураггүй л байна. “Шувуу” ажиллагааныхан ч шүүрч чадахгүй байгаа гэх. Өчигдрийн дугаартаа л гэхэд бид УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы тавиул, төрийн өмчит “Шивээ овоо” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин төрсөн дүү нар болон эхнэрийнхээ нэр дээр “нууц” компани байгуулчихсан, түүгээрээ тендер түүж, толгой баячуудын тоонд ортлоо хөлжиж, тансаглал нь туйлдаж байгаа ноцтой баримтыг дэлгэсэн.

Тэгвэл энэ удаад“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга гэх асар том албан тушаалд томилогдоод буй ч түмэнд төдийлөн танигдаагүй, алба, амины намтар нимгэн Ш.Мөнхцэрэн гэх эмэгтэйн  ард ашиг сонирхлын асар том зөрчил байж болзошгүй ноцтой сэжүүрийг илчилж байна. 

    “Эрдэнэт үйлдвэр”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Монголросцветмет”, “Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэс оюу толгой” ХХК тэргүүтэй төрийн өмчит уул уурхайн 39 компанийг нэгтсэн толгой компани буюу “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар Шаравын Мөнхцэрэн гэх эмэгтэйг томилон ажиллуулж буй. Улсын төсвийн талаас илүүг нь төрийн өмчит уул уурхайн компаниуд  бүрдүүлдэг, тухайн компаниудыг “Эрдэнэс Монгол” ХХК нэгтгэн удирддаг гэж харвал Ш.Мөнхцэрэн гэх эмэгтэй асар өндөр албан тушаал хашиж байгаа гэсэн үг. Судлаад үзвэл, Ш.Мөнхцэрэн 2000 оноос хойш Сангийн яамны мэргэжилтэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга зэрэг алба хашжээ. Улмаар 2019 онд ЗГХЭГ-ын Салбарын бодлого, зохицуулалтын газрын даргаар томилогдож, саяхнаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга гэх давхар сэтэр зүүх болжээ. Харин нөхөр Г.Баттүвшин нь ШУТИС-ийн харьяа Бизнесийн ахисан түвшний сургуулийг захирлаар ажилладаг аж. Өнгөц харвал, Ш.Мөнхцэрэн гэр бүлээрээ төрд ажилладаг, төсвийн цалинтай, жирийн нэг төрийн албан хаагч гэж харагдана. Гэхдээ илүү лавшруулж судалбал, ард нь ашиг сонирхлын асар том зөрчил нуугдаж буй аж. 

Тодруулбал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ш.Мөнхцэрэн 2014 онд Нямхүүгийн Гүнцэнгэл гэгчтэй хамтран “Эйч Ар Эл Эс” ХХК-ийг үүсгэн байгуулжээ. Улмаар Ш.Мөнхцэрэн 2021 он хүртэл долоон жилийн турш “Эйч Ар Эл Эс” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг гэж ХОМ-тээ дурддаг байсан байна. Харин 2021 оны зургадугаар сард “Эйч Ар Эл Эс” ХХК-ийг татан буулгажээ. 

     Тэгвэл Ш.Мөнхцэрэнтэй хамт “Эйч Ар Эл Эс” ХХК-ийг үүсгэн байгуулж, долоон жил хамтран эзэмшсэн Н.Гүнцэнгэл нь 30 хүрч яваа бүсгүй бол, түүний аав нь АН-ын угшилтай, улс төр, бизнест нөлөө бүхий Даваагийн Нямхүү гэгч аж. Д.Нямхүүгийн хувьд, НИТХ-ын төлөөлөгч, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайд, Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаал хашиж явсан. УИХ-ын сонгуульд Увс аймагт горилдог нэгэн. Харин Д.Нямхүү, Ш.Мөнхцэрэн хоёрын хамаарлын хувьд, 2008-2012 онд Д.Нямхүүг ХНХЯ-ны Дэд сайдаар ажиллаж байх үед Ш.Мөнхцэрэн ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан буюу дөрвөн жил нэг яамны гал тогоог хамт барьсан. Ингэхдээ тэд тохиолоор тус яаманд таарчихаагүй, 2008 онд Ш.Мөнхцэрэнг Сангийн яаманд мэргэжилтэн байхад нь ХНХЯ руу татаж, Төрийн нарийн бичгийн дарга болтол нь дэвшүүлсэн “ачтан” нь Д.Нямхүү аж. Өөрөөр хэлбэл, Д.Нямүү, Ш.Мөнхцэрэн хоёр аль 15 жилийн өмнөөс алба, амины, дарга, цэргийн харилцаатай явж ирсэн хамтрагчид ажээ. Тиймдээ ч Ш.Мөнхцэрэн “Эйч Ар Эл Эс” ХХК-ийг Д.Нямхүүгийн охин Н.Гүнцэнгэлтэй хамтран үүсгэн байгуулж, долоон жил дундаа эзэмшсэн гэсэн үг. Аавтай нь хамт яам удирдаж, охинтой нь хамт компани удирдаж ирснээс нь дүгнэж, хувь, хувьсгалын хувиршгүй хамтрагчид гэвэл хилсдэхгүй байх.
Хамгийн ноцтой нь, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ш.Мөнхцэрэнгийн хамтрагчид болох Д.Нямхүү, түүний охин Н.Гүнцэнгэл нарын эзэмшдэг “Улаанбаатар БҮК” ХК, “Улаанбаатар менежмент” ХХК, “Монциркон” ХХК, “Ора металл” ХХК, “Оракс” ХХК тэргүүтэй компаниуд нь Ш.Мөнхцэрэнгийн удирдаж буй “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа уул уурхайн компаниудын бүхий л том тендерүүдэд оролцож шалгарч иржээ. Өөрөөр хэлбэл, цаашид Ш.Мөнхцэрэнгийн удирдаж буй “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа 39 компанийн тендерүүдэд ашиг сонирхлын асар том зөрчил үүсэж болзошгүй гэсэн үг юм. Тухайлбал, Д.Нямхүүгийн “Оракс” ХХК нь 2020 оноос хойш “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дөрвөн тендерт оролцож, дөрвүүлэнд нь ялж, 2.0 тэрбум төгрөг салгажээ. Жишээ нь,
  •  “Шүүн хатаах машины фильтросалфетка” нийлүүлэх 873 сая төгрөгийн тендер,
  • “Үйлдвэрийн зориулалттай фильтросалфетка” нийлүүлэх 696 сая төгрөгийн тендер,
  • “Фильтросалфетка пресс-фильтра сетсо” нийлүүлэх 432 сая төгрөгийн тендер зэрэгт шалгарсан байна. 

Мөн Д.Нямхүүгийн Н.Гүнцэнгэл нарын хүүхдүүдтэйгээ хамтран эзэмшдэг “Ораметалл” ХХК нь 2020 оноос хойш “Эрдэнэт үйлдвэр”-т “Ферро хром” нийлүүлэх 1.6 тэрбум төгрөгийн тендер, “Эрдэнэс силвер ресурс” ХХК-д “Ган бөмбөлөг” нийлүүлэх 499 сая төгрөгийн тендер, “Монголросцветмет” ХХК-д “Ган бөмбөлөг” нийлүүлэх 1.5 тэрбум төгрөгийн тендер гэхчилэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа компаниудын бүхий л тендерүүдэд оролцож байжээ. Гэхдээ энэ тендерүүдийн ихэнхээс нь хасагдаж байж. Харин одоо эртний хамтрагч Ш.Мөнхцэрэн нь "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн дарга болсноор илүү өндөр санхүүжилттэй, илүү олон тендерүүдэд оролцох, ингэснээр эрт цагийн "Эрдэнэт"-ийн шахааны түүх давтагдах вий гэсэн болгоомжлол төрж байгааг энд дурдах нь зөв байх. 
 
Цаашилбал, Д.Нямхүүгийн “Улаанбаатар БҮК” ХК нь Монголд хэрэгжиж буй бүхий л төмөр замын төслүүдэд бетон дэр, ус зайлуулах төмөр бетон хоолой нийлүүлэгчээр дархан эрхтэй оролцож буй аж. Тухайлбал, 2020 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр зам болон 2022 онд Засгийн газрын концессоор хэрэгжүүлсэн Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,9 км төмөр замын бүтээн байгуулалтын бетон дэр, ус зайлуулах төмөр бетон хоолойн ханган нийлүүлэлтийг дангаараа хариуцаж ажилласан байна. 
        Дээрх баримтуудаас харвал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа 39 компанийн тендерүүдэд ашиг сонирхлын ноцтой зөрчил үүсэх, авлига, хээл хахууль гаарах урьтач нөхцөл бүрдчихэж. Энд жишээ авсан буюу “Эрдэнэт” үйлдвэр тэргүүтэй “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа компаниудын тендерүүдийг авч “амташсан” Д.Нямхүүгийн хувьд л гэхэд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар эртний хамтрагч Ш.Мөнхцэрэн нь томилогдсоноор том боломж нээгдэж байгаа гэсэн үг. Ашиг сонирхлын зөрчил, авлигын сүлжээ ингэж л үүсдэг. Харамсалтай нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярьсан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн шинэчлэл нь өнөөх л нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэрэг шиг лоозогнол болж хувирах нь. Төрийн өмчит бүх уул уурхайн компаниудаа “Эрдэнэс Монгол” ХХК-д нэгтгэчихээд, ТУЗ-ийн даргаар нь ардаа ашиг сонирхлын ийм зөрчилтэй хүн томилсноос нь дүгнэвэл харьяа компаниудынх нь ТУЗ, захирлууд нь ямар байх нь тааж, цөцөх асуудал юм биш юм. 
 

ТӨРИЙН ӨМЧИТ 39 КОМПАНИЙГ УДИРДДАГ “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГА Ш.МӨНХЦЭРЭНГИЙН АРД НУУГДСАН АШИГ СОНИРХЛЫН НОЦТОЙ ЗӨРЧИЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 26
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 23:49:13
    Охин нь үнэн дуртай гар ш дээ: Гүнцэнгэл (Томоо гэж дууддаг) Америкт залуучуудын өвөр хэссэн охин байсан даа. Аавынхаа дайсан Хүрэлбаатарын хүүтэй хүртэл унтаад. Нөгөөх нь би охиныг нь шаасан манай аав аавыг нь сонгуулиар шаасан гэж ярьдаг байж билээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-08 23:15:14
    Боловсролын зээлээр сургасан байна: Ийм баян байж энэ охиноо боловсролын зээлийн сангаар сургачихсан ч байх шиг ха ха ха
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-08 21:44:36
    Нямхүү : Нямхүү чи идэж ханахгүй шуналтай новш юм аа. Наад ихэр охидуудаа ч олигтой хүмүүжүүлж чадаагүй байж. Америкт энэ охин нь энд тэнд тасарч унаад л архи уугаад л залуус болгонтой унтсан охин байсан. Нямхүү бас туслах шар үстэй хүүхэнтэйгээ унтаж хэвтээд хүүхдийг нь гаргасан. Эхнэр нь тэр хувьцаа эзэмшигч дотор байгаа Чулууны Тогоохүү. Ээ бүү үзэгд шунал нь дийлдэхгүй авгай. Бас жоохон залуучуудтай энд тэнд ууж идээд л машин авч өгөөд л явж байдаг. Аймшигтай хүмүүс. Одоо л ил гарч байна. Мэдэх хүмүүс нь мэднэ дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-24 20:54:41
    Эрдэнэ : Ичих булчирхайгүй хуогайч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-24 20:54:34
    Эрдэнэ : Ичих булчирхайгүй хуогайч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-23 14:03:37
    Aimaaraar: Genet ih erh medell, ih bayan l bolson biz. Ahmad daichdiin oron suutsiin tenderiig odoo erdenes mingoliin tusuv sanhuugiin meneger purevsurenteigee hamt hiij baisan tuhai sonsoj baisan um baina. Teged neg gazar hamt ajillaj boldog um baihdaa. Bugd hamgiin tom bairuudiig ni hyamd uneer hurdad avsan baisan odoo bur tomruulaad soliod avsan bailgui
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-23 13:57:19
    иргэд олон түмэн: Монголчуудын олонхи нь бид мэт нь модоо барьж,цөөн хэд нь язартлаа баяжиж байгаа нь аргагүй л юм байнадаа,олон жил эрх баригч нам гэж өөрсдийгөө өргөмжилөн төрийн дээр завилан суусан улс төрийн намд гомдож сууна,арайчдээ улс орноо ийм ч болгох гэждээ,ийм ноцтой асуудлыг ингэж ч дэврээж өөхшүүлэж байх гэждээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-23 13:33:25
    Мөнх: Аймаар юмаа. Энэ одоо л гэнэт тодорхой болов гэж дээ. Эргэн тойрныхон нь мэдсээр л ирсэн байх. Энэ ил болж байгаа л хэсэг нь байх даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-23 13:31:28
    Зочьн: Шалгаж тогтоомоор хүүхэн бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-21 17:36:48
    Зочи: Нямхүүгийн оролцдог компаниуд их судалгаатай бичсэн байна шүү. Бүгд л мэддэг дуулсан нэр байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-20 17:55:36
    Зочин: Энэ хүн бол төрд ажиллаж буй цөөхөн шударга, цэвэр хүмүүсийн нэг нь юм. Энэ сэтгүүлч захиалгаар худлаа юм бичих хүнийг гүтгэж байгаад асуудалд орох вий дээ. Сэтгүүлчийн ард их том бүлэглэл байгаа нь тодорхой. Идэж ууж хулгай хийх нь таслан зогсоосны төлөө ийм худлаа гүтэглэл хийж байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-20 13:40:13
    Ухсан шиг ухмаар юм : ЭМГЛ ХХК-ийхэн нэг матаачтай болжээ дээ. Ганцхан өөрийг нь хянаж чадахгүй гээд байдаг юм болвуу, ахлах менежер хүүхэн л энд тэнд юм бичээд , яриад яваад байхын. Хэний даалгавраар, ямар мөнгө олж харсан юм болдоо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-19 22:25:49
    Зочин: МАНАН улам өтгөрчээ. МАН-ынхан Эрлэнэс Монголын даргаар АН ын Нямхүүгийн хүнийг тавиөд л
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-18 22:18:25
    зочин: нам дагсан цөөврүүдийн л нэг бн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-18 22:10:01
    Зочин: Сэтгүүлч дэндүү судалгаагүй, ул үндэсгүй бичиж байна шүү. Д. Нямхүүгийн хувьд аль эртний л бизнес эрхэлж ирсэн үндэсний үйлдвэрлэгч, аль ч намын үед хэнтэй ч хүн шиг харьцаад сайн ойлголцоод ажиллачихдаг, хэн нэгнийг дагаад далдагнаад байдаггүй суурьтай хүн шүү. Ш. Мөнхцэрэнгийн хувьд жинхэнэ төрийн мэргэшсэн, чадварлаг албан хаагч, мэдлэгэтэй, асуудлыг зөвөөр шийдвэрлэх хатан ухаантай гэдгийг мэднэ. Энэ 2 хүнтэй цуг ажиллаж байсныг хувьд хэн нь хэн бэ гэдгийг ялгахтайгаа болсон. Хэн нэгний ашиг сонирхол хөндөгдөөд зориуд харлуулах гэж хаа хамаагүй юмыг эвлүүлж нийлүүлэн хамж бичжээ. Сэтгүүлзүйн хариуцлага гэж түй ч алга.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-18 20:03:16
    Зочин: Магтан матнаа гэдэг шиг. Өмөөрч бичсэн 2 сэтгэгдлийг нь уншаад энэ хүнийг асар их ашиг сонирхолын зөрчилтэй хүн юм байна. Дээр нь хорчин юм байна л гэсэн сэтгэгдэл төрлөө. Уул нь ТУЗ-ийн нарийн бичгийн дарга гэдэг чинь хурал зохион байгуулдаг л хүн байдаг шүү дээ. Тэгэхэд тэр сэтгэгдлүүдээс харахад энэ хүн шийдвэр гаргалт, тендерийн сонгон шалгаруулалтад их нөлөөтэй бололтой шүү. Ер нь бол айхтар хорчин юм байна л гэж бодогдлоо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-18 18:23:26
    Иргэн: Хүүкийн туслах хийж бсн хүүхэн л бн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-18 16:57:07
    Зочин: Наранцогт сео бизнес удирдах ямарч туршлага алга, ажил явахгүй хэцүүдлээ. Дарга нар балжка аварга Охин Гэрлээ гэж ямар чадваргүй, мэргэжлийн бус хүн хуулийн дарга ч гэх шиг арай л байна. Монголын том компанийг ингэж самрах уу. Бавуу Пүрэвсүрэн гэж шалгалтандаа унаад санхүүгийн дарга, мэргэжлийн бус, Мөн Тэтгэвэрт гарсан Пүрэвсүрэн ерөнхий нябо гэнэ. Эд нар сүйрүүллээ шүү. Охин компаниуудын ТУЗ-хан хэвээрээ байгаа. Баахан шийдвэр ЗГ-с гарсан хэрэгжээгүй шүү. ЕС сайд аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-18 13:34:59
    зочин : нямхүү шиг ийм хүмүүс ямар их гээч. төрийг аалзны тороор сүлжсэн .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-18 13:21:18
    Хмм: Оюун-Эрдэнээ!. Энэ Эрдэнэс Монголоо Амарбаясгалан, Наранцогт хоёрорс салгаж авахгүй бол бас хог болголоо. Наад авгай чинь бас л Наранцогттой Сангийн яаманд хамт ажиллаж байсан байна. Сонгон шалгаруулалт нэрийн доор Наранцогт өөртэйгөө хамт сангийн яам, хөнжлийн багк хавиар цуг ажиллаж байсан танил талуудаа л Эрдэнэс Монголд авсаныг бүгд л мэдсэншдээ. Сая Хөгжлийн банкны яллагдагчаас мултарсан нөгөө оэигоо болоод байсан Золжаргал гэгч байна, бас л Наранцогттой хамт Хөгжлийн банкны ТУЗ-д хамт байсаныг isee зэрэг сайтууд илчлээд байхад л хяналт тавьдаг газаргүй мэт дүлий дүмбэ царайлцгаана
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-18 12:20:38
    Зочин: АН- н гишүүд гэж Жинхэнэ Соц нийгмийн Улныхан. Өлөн, ажил албагүй,харьяалагддаг байсан ч ямар нэг байдлаараахавчигддаг/ хулгайч,,мэргэжилдээ муу, матаач гм/ Ийм нөхдүүд Ардчилал гэж хамгийн чанга орилж гарч ирж хамаг юм хулгайлцгаасан даа. Тэрний нэг нь Нямхүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-18 11:48:11
    зочин : Одоо ч тэгээд хэвлэлээр ингэж харлуулж сэвдэг болж дээ. Уншаад үзсэн баахан хамааралгүй юм бичиж. Мэдээж ашиг сонирхол нь хөндөгдсөн хүмүүс л ингэж хэвлэлээр шантаажилж, ажил хийлгэхгүй санаатай. . Эзэн нь тодорхой л байгаа даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-18 10:42:41
    Эрдэнэс Силвер Ресурс ХХКтай холбоотой доо: Аргагүй шдээ. Эрдэнэс Силвер Ресурс ХХКийг татан буулгах шийдвэрийг гаргасан хүнрүү дайрах нь тодорхой. ЭСР ХХКийн туслан гүйцэтгэгчид л үүнийг тавиулж бна доо. Ганбөмбөлөг туслангуудыг нь судлахад л нэг баяжуулахын туслан нь холбоотой бгаа. Аглаг Хангайн Уулс ХХК, Соёолон ХХК ЭСРт үйл ажиллагаа явуулж байсан нь зөв үү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-18 10:29:53
    зочин: энэ эр эм нь мэдэгдэхгүй царайтай авгай чинь харин далд том амьтан байжээ, одоо Ганхуягийнхаа араас идэж өгөх нь дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-18 10:24:27
    зөв: АВЛИГАЧИД ажлахад төвөгтэй болж байна даа. Харин авлигад идэгдсэн шүүх, хуулийн байгууллагуудаа цэвэрлэх шаардлагатай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-18 10:22:12
    Иргэн: Үндэсний үйлдвэрлэгч компаниуд руугаа нулимах нь хэнд ашигтай вэ гэвэл Хятадаас бэлэн хулхи хямдхан бараа авч шахаа хийдэг бүлэглэлд ашигтай, хэн хэнтэйгээ хамтарч, салж нийлэх асуудлыг бол мэдэхгүй.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188