Дархан цаазат Богдхан ууланд газар эзэмших гэрчилгээг ганц өдрийн дотор гаргуулсан “Эбосорт Сийдэм” ХХК холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр газраа зориулалтын бусаар ашиглаж, хаус хотхон барьж эхэлжээ. Аялал жуулчлалын отог барих зориулалтаар гэрчилгээгээ гаргуулсан ч хаус, хотхон барьж байгаа тус компанийн цаад эзэн, холбогдогч хэн болохыг сурвалжилж, уншигч танд танилцуулж байна.
“Эбосорт Сийдэм” ХХК нь 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр цэцэрлэгжүүлэлт, аялал жуулчлалын чиглэлээр ажиллахаар улсын бүртгэл бүртгүүлж, компанийн гэрчилгээгээ авчээ. Тэгвэл компаниа байгуулсны маргааш нь буюу 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Дархан цаазат Богдхан уулын Бумбатын аманд улсын тусгай хамгаалалттай 4.3 га газрыг эзэмших зөвшөөрөл авсан байна. Ингэхдээ “Эбосорт Сийдэм” ХХК нь тус 4.3 га газрыг аялал жуулчлалын түр хоногдох отог байгуулах зориулалтаар таван жилийн хугацаанд эзэмших гэрчилгээ гаргуулж авсан.

Тайлбар: БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансарын гарын үсэг бүхий газар эзэмших гэрчилгээ
Ердөө ганц хоногийн дотор улсын тусгай хамгаалалттай Дархан цаазат газрын зөвшөөрлийг авсан “Эбосорт Сийдэм” ХХК өдгөө газар эзэмших гэрчилгээнд тусгасан зориулалтаа зөрчиж, орон сууцны хороолол барьж эхэлжээ.
.png)
Тайлбар: Дархан цаазат Богдхан уулын Бумбатын аман дахь "Эбосорт Сийдэм" ХХК-ийн барилгын ажлын талбай
Улсын тусгай хамгаалалттай газрын гэрчилгээг ганц хоногт гаргуулж, хаус, хотхон барьж эхэлсэн “Эбосорт Сийдэм” ХХК-ийн хувьцааг Б.Одончимэг, А.Доржханд гэх хоёр эзэмшиж байсан ч компанийн бүртгэлээс Б.Одончимэг 2021 онд, А.Доржханд 2022 онд хасагдсан байна. Харин “Эбосорт Сийдэм”-ийн эцсийн өмчлөг З.Мөнгөнхуягийн хувьд “Сандэй молл”-ын эзэн. Тухайлбал, З.Мөнгөнхуяг анх худалдаа, үйлчилгээний чиглэлээр ажлын гараагаа эхэлж, сүүлийн жилүүдэд орон сууцны хаус, хорооллын бизнест “гаршаад” байгаа нэгэн аж. Өдгөө З.Мөнгөнхуяг “Эбосорт Сийдэм” ХХК-аас гадна “Сандэй Молл” ХХК, “Сандэй департмент сторе” ХХК, “Хан Хөгшин Дриллинг” ХХК, “Шинэ Сандэй Худалдааны Төв” ХХК-д хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм байна.

Тайлбар: "Эбосорт Сийдэм" ХХК-ийн захирал З.Мөнгөнхуяг

| Ганц өдрийн дотор Богдхан ууланд газар эзэмших гэрчилгээ авсан “Эбосорт Сийдэм” ХХК-ийн захирал З.Мөнгөнхуяг гэж хэн бэ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |