УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилж, батлуулсан Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хуурамч шатахууныг бүрмөсөн хориглох бус “Өндөр татвар авна” гэж заагаад нэг хэсэг цуурсан. Хуурамч шатахуун гэх ойлголтыг шатахуун импортлогчид үнээ нэмж, нийлүүлэлтээ зогсоон төрийг шантаажлахын тулд зохиосон ч гэдэг. Харин одоо УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ асуудлыг дахин хөндөж, аль чадахаараа зүтгээд байгаа нь сайндаа ч бус шатахуун импортлогчдын эрх ашгийг хамгаалж байж болзошгүй нөхцөл байдалд хүрээд байгаа аж.
Б.Пүрэвдорж анх аймагтаа гаалийн байцаагч байлаа. Тэр 14 жил Гаалийн ерөнхий газрын харьяа Баян-Өлгий, Буянт-Ухаа, Улаанбаатар хот дахь гаалийн газарт байцаагч, албаны даргаар ажилласан түүхтэй. Дараагаар нь, Ховд аймгийнхаа Ардчилсан намын дарга, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргаар томилогдож байсан.Харин үүний дараа Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар томилогдож, “хар тамга” даруулсан түүхтэй. Учир нь, уг албан тушаалд ажиллаж байхад улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагынхны хараанд өртсөн. Энэ цагаас Б.Пүрэвдоржийг монголчууд мэддэг болсон гэхэд хилсдэхгүй. Тэгээд удалгүй УИХ-ын гишүүнээр сонгогдож, өдгөө хоёр дахь удаагаа Ховд аймгаас сонгогдон гишүүнээр ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн болохынхоо урд жил хэрэгт холбогдож, хуулийн байгууллагад ээрэгдэж байхдаа гишүүн болсон гэсэн үг. Түүний намтар товчхондоо ийм.
Тэгвэл гаалийн байгууллагаас гарч, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга байхдаа гав зүүх дөхсөн Б.Пүрэвдорж махны үйлдвэр барина гэх нэрээр улсаас их хэмжээний зээл авч, хохирол учруулсан байж болзошгүй ноцтой баримтыг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2021 онд өгсөн ХОМ-тээ 33 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого нь 20 сая төгрөг гэж мэдүүлжээ. Мөн 460 сая төгрөгийн нэг орон сууцтай, 144 сая төгрөгийн “Лексус-570” автомашинтай, 38.5 сая төгрөгийн 15 үхэр, 18 адуутай, 45 сая төгрөгийн үнэт эдлэл, 3.5 сая төгрөгийн хадгаламжтай гэсэн байна.
Б.Пүрэвдорж нь Өлзийбаярын Түвдэндоржтой “Баруунмонгол интернэшнл” ХХК-ийг хамтран эзэмшдэг бөгөөд “Ховддоо сайхан амьдарцгаая” НҮТББ, “Ховд аймгийн волейболын холбоо” НҮТББ, “Ховдын хүчит шонхорууд сагсан бөмбөгийн клуб” НҮТББ, “Монголын махны холбоо” ГҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга, тэргүүнээр ажилладаг. Түүний хувь эзэмшдэг “Баруунмонгол интернэшнл” ХХК нь мах, махан бүтээгдэхүүн бэлтгэх, нийлүүлэх ажил эрхэлдэг. Харин Б.Пүрэвдорж Ховд аймгийн АН-ын дарга байхдаа “Баруунмонгол интернэшнл” ХХК-аараа дамжуулан аймаг хөгжүүлэх сангаас махны үйлдвэр барина хэмээн 350 сая төгрөгийн зээл авсан байдаг. “Баруунмонгол интернэшнл” ХХК одоог хүртэл махны үйлдвэрээ байгуулсан мөнгөө төлөөгүй гэх. Тодруулбал, “Баруун монгол интернэйшнл” ХХК нь дээрх 350.000.000 төгрөгийн зээлийн 123.720.000 төгрөгт хоёр орон сууц хүлээлгэн өгч зээлийн төлбөрт тооцуулсан, үлдэгдэл 226.280.000 төгрөгийг төлөөгүй байна.
Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий “Баруунмонгол интернэшнл” ХХК нь 2015 онд ХААДС-аас 94.6 сая төгрөгийн үнэтэй техник, тоног төхөөрөмж авчээ. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл зээлээ мөн л төлөөгүй байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан хууль зөрчсөн байж болзошгүй гэх үндэслэлээр 2015 онд хэрэг нээн шалгаж байв. Улмаар түүний хэргийг өнгөрсөн жилээс дахин сэргээн шалгаж эхэлсэн гэдэг. ИХШХЕГ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын төсөвт нийтдээ 236.6 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг 2020 оны арваннэгдүгээр сард сэргээн шалгуулахаар прокурор шийдвэрлэж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст прокурорын даалгаврын дагуу нэмэлт ажиллагаа эхлүүлсэн гэдэг мэдээлэл байна. Тодруулбал, ИХШХЕГ-ын даргаар ажиллаж байхдаа БНХАУ-ын 306 иргэнд виз олгохдоо холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж, улсад 40 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан, мөн тус албанд байхдаа гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай холбогдох хуулийг зөрчиж, улсад 236 төгрөгийн хохирол учруулсан буюу улсын төсөвт нийт 236 сая төгрөгийн хохирол учруулсан, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх. Түүнчлэн гишүүнийг Засгийн газрын тусгай сангийн хууль зөрчиж, Мал хамгаалах сангаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл авахад эрх мэдлээ ашиглан оролцсон гэх үндэслэлээр 2020 оноос шалгаж эхэлсэн гэх мэдээлэл ч бий.
Б.Пүрэвдоржийн эгчийнх нь нөхөр А.Цогт-Очирын үүсгэн байгуулсан “Жинст транс” ХХК-ийн Мал хамгаалах сан”-гаас 1.3 тэрбум төгрөгийн зээл авчээ. “Жинст Транс” компани. Нь 2014 оны гуравдугаар сарын 10-нд бүртгэлийн гэрчилгээгээ И.Идэрбат гэсэн хүний нэр дээр авсан байна. Үйл ажиллагааны чиглэл нь барилга угсралт, хуурай замаар хийгдэх ачаа тээвэр, фитнесс клуб, тээвэр зууч гэжээ. Хаяг нь, Ховд, Жаргалант, 7-р баг, Магсаржав, 52 айл, 4-41 тоот. Уг хаягаар нь хайлт хийвэл, А.Цогт-Очирын “Цогт дайчин” ХХК-ийн мэдээлэл мөн л гарч ирж байгаа юм.
“Жинст транс” компани нь 2017 онд “Өвөл, хаврыг өнтэй давъя” арга хэмжээний хүрээнд зарласан төсөлд сонгон шалгарч, 1.3 тэрбумын хүүгүй зээл авсан байдаг. Гэтэл тус компанийн зүгээс нийт 502.4 сая төгрөгийг эргүүлсэн төлсөн ч зээлийн үлдэгдэл болох 797.5 сая төгрөгийг хуваарийн дагуу төлөөгүй учраас шүүхэд дуудагдаад байгаа. Мөн уг сантай байгуулсан гэрээний 5.3 дахь заалтын дагуу алдангийн хоног тутамд 0.5 хувиар тооцон, 384 сая төгрөгийг шүүхээр дамжуулан тус компаниас нэхэмжилсэн байдаг. Үндсэн зээлийн төлбөр 797.5, алданги 384.1 нийт 1.1 тэрбум төгрөгийг “Жинст транс”-аас гаргуулахаар шүүхэд хандаж байлаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2021 оны дөрөвдүгээр сард “Ниссан тиана” загварын автомашин жолоодож явахдаа зам тээврийн ноцтой осол гаргасан байдаг. Тэрбээр “Тоёота приус-20” маркын автомашиныг шүргээд, замын хашлага давж, явган хүний зам руу орж, хашаа мөргөн зогссон гэх. Ослын дараа автомашин урд хэсгээсээ шатаж эхэлсэн бөгөөд онцгой байдлын албанд дуудлага мэдээлэл өгсөн байдаг. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид нэг км зам туулан 22:58 цагт очиж “Ниссан тиана” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг таван минут ажиллаж унтраасан байна. Энэ талаар тухайн үеийн Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Б.Пүрэвдорж гишүүн зам тээврийн осол гаргасан нь үнэн. Зам тээврийн осолтой холбоотой асуудлыг шалгаж байна” гэсэн юм.
Харин Б.Пүрэвдорж гишүүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон учир осол гаргаж, хамар, завжнаас нь цус гарч, уруул нь сэтэрч эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашинаар ГССҮТ рүү хүргэгдсэн гэх.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн нэр хаана л бол хаана “хадаастай” байдаг гэхэд нэг их зөрөхгүй болов уу. Тэр хүчин, бэлгийн дарамт, “янаг амраг”-ийн хэрэгт нэр холбогдсон найман гишүүний нэгээр тодорч байлаа.
Тодруулбал, Д.Муратын бэлгийн дарамтын хохирогч гэгдэж байсан иргэн Б.Бахытгүл бас нэгэн УИХ-ын гишүүнийг нэр зааж, ноцтой мэдэгдэл хийсэн байдаг. Тодруулбал, иргэн Б.Бахытгүл “УИХ-ын гишүүн асан Д.Мурат нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид нэгэн эмэгтэйг бэлэглэж, өөрийн ажлыг бүтээлгэсэн” гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, “УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй” гэх асуудал олон нийтийн дунд шуугиан тарьсан юм. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ асуудалд “Татварын нэмэгдэлтэй холбоотой шуугианыг үүгээр дарах гэж байна. Улс төрч хүн бол ийм зэргийн дайралтыг даагаад гарах ёстой. Зургаадугаар сард Казакстан явсан нь үнэн. Гэхдээ өндөр хамгаалалттай орчинд тийм янз бүрийн асуудал гаргадаггүй. Энэ бол гүтгэлэг” хэмээн тайлбар өгснөөр энэ дуулиан намжиж байсан юм.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж казино тоглосон хэрэгт холбогдож байлаа. Тодруулбал, 2020 онд УИХ-ын нэр бүхий гишүүд, тэр дундаа АН, МАН-ын бүлгийн дарга нар гадаад улсад казино тоглосон хэрэгт холбогдсон байдаг. Энэ дунд Б.Пүрэвдорж гишүүн багтсан юм. Хачирхалтай нь, нэр холбогдож, зургаар баталгаажсан гишүүд “Казиног сонирхож орсон, тоглоогүй” гэсэн тайлбар хэлж байсан юм.
| ХЭРЭГ БОЛГОНД “ХАДААТАЙ” БАЙДАГ Б.ПҮРЭВДОРЖ ШАТАХУУН ИМПОРТЛОГЧДЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ БАЙГААГИЙН ЦААД ШАЛТГААН ЮУ ВЭ |
|
“Скай Хайпермаркет” ХХК нь Гидропоник хүлэмжийн хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэхээр “Буянт Бумба Эрдэнэ” ХХК-тай хамтарсан компани байгуулах гэрээг үзэглэлээ
2025-11-08 11:40:00
2025-11-08 11:03:46
Д.Пүрэвдорж байлдааны самбо бөхийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2025-11-08 10:45:31
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгджээ
2025-11-08 10:36:26
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАРЫН ЗУГТСАНЫ УЧИР...
2025-11-08 10:35:57
СЭТГЭЛД ДОТНО ДУУ ХООЛОЙН ЭЗЭН МУГЖ Ө.НАРАНБААТАР
2025-11-08 10:35:15
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-11-08 10:34:28
“ЭРЧИСТ МОНГОЛ” ТӨХК-ИЙГ “ХАС”-ЫН Ч.ГАНХУЯГИЙН ХУВИЙН КОМПАНИ ГЭЖ АНДУУРАХААР БОЛЖЭЭ
2025-11-08 10:33:59
Ц.ЦЭРЭНДОРЖ: ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН ДҮРД ТОГЛОЖ БАЙХДАА ХҮН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХДАА Л ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДГИЙГ ОЙЛГОЖ АВСАН
2025-11-08 10:33:40
Чөлөөтийн эмэгтэй баг АНУ-ын тэмцээнээс 6 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2025-11-08 10:30:26
Г.Монголжин жюү жицү-гийн дэлхийн аваргын хошой мөнгөн медальтан боллоо
2025-11-08 10:00:49
2025-11-08 09:54:43
Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-08 09:47:10
Б.Одгэрэл жюү жицү-гийн дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ
2025-11-08 09:36:03
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
2025-11-07 16:52:29
Өсвөрийн хоккейчид Өмнөд Солонгосын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэв
2025-11-07 16:06:08
Их, дээд сургууль, коллежид суралцагчдын 60.9 хувь нь эмэгтэйчүүд, 39.1 хувь нь эрэгтэй байна
2025-11-07 14:59:03
Суудлын автомашин ачааны галт тэргийг мөргөжээ
2025-11-07 14:47:29
"Монгол ардын суут" түүхэн жүжгийг тоглоно
2025-11-07 14:19:31
Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлтүүд сайжирч байна
2025-11-07 14:16:53
УЛААНБААТАР-АРВАЙХЭЭР-БАЯНХОНГОР ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМД МӨСТӨЛТ ҮҮСЖЭЭ
2025-11-07 14:09:34
Цасан шуурганы улмаас гурван иргэн төөрч, нэг нь амиа алджээ
2025-11-07 13:59:21
А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ
2025-11-07 13:50:50
АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал
2025-11-07 13:50:41
"Сэлбэ хот орон сууцжуулах" төслийн багц 3 болон 4-ийн барилга угсралт эхэлжээ
2025-11-07 13:45:43
Дифлимпын наадамд Монголын 14 тамирчин өрсөлдөнө
2025-11-07 13:38:18
А.Аданы "Жизель" балетыг өнөөдрөөс гурван өдөр тоглоно
2025-11-07 12:48:00
18 мм хүртэл хэмжээтэй бороо, нойтон цас, цас орлоо
2025-11-07 12:39:54
Төөрсөн сураггүй болсон гурван удаагийн дуудлага бүртгэгдэж, эрлийн ажиллагааг зохион байгууллаа
2025-11-07 10:47:07
Сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Bucharest World Tour” тэмцээн болно
2025-11-07 08:53:30
Э.Батболд пара жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-07 08:45:09
2025-11-07 08:40:35
“Fire”-ийн ДАЛАЙ: Биднийг тайзан дээр гарахаар үзэгчид “Бороо, бороо” гээд хашхирдаг шүү
2025-11-07 07:00:00
САЙД АСАН Х.БОЛОРЧУЛУУНЫ ДҮҮ Х.БОЛОРЧИМЭГИЙН ХҮҮ О.ТЭМҮҮЛЭНГИЙН “САРУУЛ ӨРГӨӨ КОНСТРАКШН” ХХК “ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН 1.1 ТЭРБУМЫН ТЕНДЕРТ ШАЛГАРЧЭЭ
2025-11-07 07:00:00
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2025-11-07 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2025-11-07 07:00:00
2025-11-07 07:00:00
О.АНХСҮХ: НАЙРУУЛАГЧИЙН НАДАД ИТГЭЖ ОНООСОН ДҮР ГАНЦХАН ҮЗЭГДЭЛ БАЙСАН Ч НАДАД ҮНЭ ЦЭНТЭЙ
2025-11-07 07:00:00
ХОТЫН ДАРГА СЭТЭРТЭЙ ҮЕ ҮЕИЙН ГАЗРЫН НАЙМААЧИД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ГАЗРЫГ ХУДАЛДАЖ, ХҮҮХДҮҮДИЙН ИРЭЭДҮЙГ “БАЛЛАСАН” БАРИМТ
2025-11-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |