• Өнөөдөр 2024-05-20

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН АМЕРИК ДАХЬ ХАУС, АХЫНХ НЬ НҮҮРСНИЙ КОМПАНИУДЫН ТУХАЙ БАРИМТУУД

2023-06-09,   3455

      Т.Доржханд төрийн түшээ болж, тангараг өргөсөн эхний өдрөөсөө олны анхааралд “од” байхаар шулуудсан нэгэн. Түшээд тангаргаа өргөхөөр галгалчихсан цуглахад тэр л ганцаараа гандсан хүрэм, халцарсан гуталтай очиж, олны анхааралд анх өртөж байв. Түүнээс хойш түүнд оролцоогүй сэдэв, “орилоогүй” асуудал гэж бараг л байхгүй. Тэр тусмаа МАН-ын “нохойд барьдаг мод” шиг л явж ирсэн. Хамгийн эхлээд, Х.Баттулгыг ҮХЦ-ээр “мадлах” МАН-ын даалгаврыг амжилттай биелүүлж, араас нь Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэргийг анхааралд оруулах “гол дүр”-ээр нь ажилласан. Сүүлд, БЗС-гийн дуулианыг ч эхнэр, хүү хоёрынхоо зээлээр дэвэргэж өгөөд, өөрөө хөнгөхөн мултарчихсан. Одоо Намын жагсаалтын асуудлаар ахиад л олны анхааралд орчихлоо. АН, МАН-ын араас бичигдэх ХҮН-ын даргын хувиар хэнийг жагсаалтаар оруулахаа шийдэх учир сонгууль хүртэл тэр олны анхааралд байсаар байх болно гэсэн үг. 
 
Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Доржхандын тухай зарим ноцтой баримтыг дэлгэж байна. 

ХҮН-ЫН ЦААНА, Т.ДОРЖХАНДЫН АРД “МОННИС” БАЙДАГ ЮМ БИШ БИЗ

         УИХ-ын гишүүн Т.Доржханд “Манай улс “Нүүрсний хулгай”-д 44 их наяд төгрөг алдсан” гэж анх мэдэгдэл хийж, ард түмнийг Төв талбайд цуглуулж байв. Дараа нь, Хөгжлийн банкны хэргийг хянан шалгах УИХ-ын Түр хорооны гишүүн болж, Нээлттэй сонсголыг Б.Энхбаяртай хамт ахалсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандорж нь “Нүүрсний бүлэглэл”-ийн хамгийн том төлөөлөл, Хөгжлийн банкны хамгийн том найдваргүй зээлдэгч буюу “Моннис интернэшнл” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Чулуунбаатар, түүний ах Б.Жаргалсайхан нартай халаас нэгтэй хамтрагчид явж иржээ. Тодруулбал, 
 
1. Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандорж нь “Моннис интернэшнл” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Чулуунбаатарын ах Б.Жаргалсайханы эзэмшдэг “Пегасус пауэр корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар 2015 оноос хойш ажиллаж байгаа аж. 
2. Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандорж нь “Моннис интернэшнл” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Чулуунбаатарын хөрөнгө оруулсан “Гобикоул энд энержи” ХХК-ийн Бизнес хөгжил хариуцсан дэд захирлаар 2011 оноос хойш ажиллаж байгаа аж. “Гобикоул энд энержи” ХХК нь 7,140 га талбайг хамарсан нүүрсний 12 орд буюу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Жишээ нь, Баянхонгорын Шинэжинст сумын нутагт байх Хотгорын нүүрсний орд, Говь-алтайн Чандмань сумын Зээгтийн нүүрсний орд зэргийг тус компани эзэмшиж ирсэн. Хамгийн гол нь, “Гобикоул энд энержи” ХХК-д 2010 оноос хойш 31 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, техник, тоног төхөөрөмжөөр хангаж байсан “нууц эзэн” нь “Моннис интернэшнл” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Чулуунбаатар байсан. Су.Батболд Ерөнхий сайд байхдаа Б.Чулуунбаатарт “Гобикоул энд энержи” ХХК-д хөрөнгө оруулахыг анх санал болгосон гэхээр ямар том артай компани болох нь төвөгггүй ойлгохдох биз. Сонирхуулала, өнгөрсөн онд “Гобикоул энд энержи” ХХК нь “Сэкер ресорсус Монголиа” ХХК болгож нэрээ өөрчлөөд буй. 
      Товчхондоо, Т.Лувсандорж нь “Моннис”-ийн Б.Чулуунбаатарын компанид дэд захирал, түүний төрсөн ах Б.Жаргалсайханы компанид гүйцэтгэх захирлаар өнгөрсөн 10 гаруй жил ажиллаж иржээ. Өөрөөр хэлбэл, шууд утгаараа хамаарал бүхий этгээдүүд болж таарч байна. Гэтэл Б.Чулуунбаатарын “Моннис майнинг” ХХК нь Хөгжлийн банканд 126 тэрбум төгрөгийн өртэй, “Эрдэнэс тавантолгой” ХК-аас зөвхөн өнгөрсөн хавар л гэхэд 1.3 их наяд төгрөгийн тендер авсан байдаг. Өөрөөр бол Нүүрсний болон Хөгжлийн банкны ч хэргийн том төлөөлөл гэсэн үг. Эндээс, УИХ-ын гишүүн Т.Доржханд Нүүрсний хулгай болон Хөгжлийн банкны хулгайн хэрэгт өөрийгөө гол дүр болгож гарч ирсэн нь цаанаа “Моннис”-ийг халхавчлах гэсэн зорилготой байсан байж болзошгүй хардлага гарч ирж байгаа юм. 

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН АМЕРИКТ БАЙХДАА 6.8 ТЭРБУМЫН ХАУСТ АМЬДАРЧ БАЙЖЭЭ 

     УИХ-ын гишүүн Т.Доржханд 2021 оны гуравдугаар сарын 4-нд “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцсон. Тус нэвтрүүлэгт Т.Доржханд “Манай гэр бүл минимализм буюу маш бага хэрэглээтэй байхыг зарчим болгож явдаг. Америкт том байшинд амьдардаг, том машин унадаг байлаа. Хүний амьдралд нээх том байшин, том машин, элдэв үнэтэй зүйлс хэрэггүй гэдгийг мэддэг болчихсон. Алхах, дугуйгаар явах, цахилгаан машин хэрэглэх дуртай. Ер нь бол ганц хоёрхон өрөө байранд унших номтой, үзэх телевизтэй амьдрахад л хангалттай” хэмээн ярьсан байдаг. Т.Доржханд Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад 2013 онд АНУ руу явсан. Улмаар АНУ-ын Вашингтон хотод Олон улсын валютын сангийн Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөхөөр 2015 оны сүүлч хүртэл хоёр жил гаруй ажилласан гэж намтарт нь бий. 
 
Тэгвэл Т.Доржханд АНУ-д хоёр жил жирийн нэг зөвлөхийн төлж дийлэхээргүй Вашингтон хотын хамгийн үнэтэй дүүрэгт хамгийн үнэтэй хауст амьдарч байсан аж. Тодруулбал, АНУ-ын Вашингтон хотын “1150 Spring Hill Rd, McLean, VA 22102” хаягт байрлалтай хауст Т.Доржханд, У.Сийлэн, Л.Сонор нар амьдардаг байсан гэх бүртгэл тус улсын хаягийн мэдээллийн санд архивлагджээ. Т.Доржхандын гэр бүлээрээ амьдарч байсан таван унтлагын өрөө, таван 00-ын өрөөтэй энэхүү хаусыг өдгөө 2.0 сая ам.доллар буюу төгрөгийн ханшаар 6.8 тэрбум төгрөгөөр зарахаар зар байршуулжээ. Тухайн үед Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандоржийн хүү Л.Сонор хамт амьдардаг байсан бөгөөд Т.Доржхандтай хамт Олон улсын валютын санд дадлагажигчаар ажилладаг байжээ. Одоо Л.Сонор нь Сангийн яамны Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга, Төрийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж буй. 

Т.ДОРЖХАНД НАЙРАМДАЛ ЗУСЛАНГИЙН АРЫН МОДОНД ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН ХАУС БАРЬЖ, ТОМЧУУДТАЙ “АЙЛСАВ” УУ

     АНУ-д модон дунд тансаг хауст амьдардаг байсан Т.Доржханд Монголд ч модон дунд хаустай аж. Тодруулбал, Найрамдал зуслангийн эзэмшил газраас газар тасалж авсан 100 иргэний мэдээлэл 2019 онд ил болсон. ТЕГ-ын дарга асан Б.Хурц, АН-ын С.Эрдэнэ тэргүүтэй 100 иргэний жагсаалт дунд Т.Доржхандын эхнэр Уламбаярын Сийлэн 18629322315677 нэгж талбарын дугаартай, 700м2 талбайтай газрыг 2010 онд авсан гэх бүртгэл бий. Нэгж талбарын дугаараар нь Газрын нэгдсэн сангаас шүүж үзвэл У.Сийлэнгийн эзэмшлийн энэхүү газар нь Найрамдал зуслангаас зүүн хойш модон дотор олгогдсон байх бөгөөд хаус баригджээ. Америкт 6.8 тэрбумын хаус авч амьдарч, Монголд ирээд Найрамдал зуслангийн ард улс төр, бизнесийн томчуудтай хаусаар “айлсжээ” гэсэн үг. 
 

ТОМ ЖИЙП УНАДАГГҮЙ, ЦАХИЛГААН МАШИН ХЭРЭГЛЭДЭГ ГЭХ “ПОПРОЛ” БУЮУ ХУВИЙН БИЗНЕС

     УИХ-ын гишүүн Т.Доржханд 2020 оны долдугаар сарын 15-нд буюу гишүүн болсныхоо дараахан Gogo.mn сайтад ярилцлага өгсөн байдаг. Тухайн үед Т.Доржханд “Би Америкт “Range Rover” авч унаж байлаа. Одоо бол алхах, дугуйгаар явах, жижигхэн цахилгаан машинд дуртай. Одоо “Nissan Leaf” гэдэг цахилгаан машинтай. Ногоон дугаартай учраас дугаарын хязгаарлалтад орохгүй, нэгдүгээр эгнээгээр явна, сайхан шүү дээ. Залуустаа эд хөрөнгөд битгий ач холбогдол өгөөсэй захимаар байна” гэж ярьсан байдаг. Тэгвэл Т.Доржхандын энэхүү “Nissan Leaf” нь хувийн бизнесийнх нь реклам байжээ. Тодруулбал, “Nissan Leaf” гэх цахилгаан автомашиныг Т.Доржхандын эхнэр У.Сийлэнгийн эзэмшдэг “Авто хаб” ХХК нь Монголд оруулж ирж, борлуулж байгаа ажээ. 

ХҮҮХДИЙНХЭЭ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГААР ТӨЛҮҮЛДЭГ ГЭЖ ХУДЛАА ХЭЛЖ БАЙВ 

     2020 оны гуравдугаар сарын 28-нд “Шинэ тооллын 100” нэвтрүүлэгт оролцжээ. Тус нэвтрүүлэгт Т.Доржханд “Манай хүү Эрдэм Английн Кембрижийн их сургуульд суралцаж байгаа. Би өнгөрсөн хугацаанд Валютын сан гэх мэт Олон улсын байгууллагуудад орж ажилласан. Олон улсын байгууллагуудад ажиллахын нэг давуу тал нь хэрвээ таны хүүхэд гадаадын ямар ч өндөр төлбөртэй сургуульд суралцсан төлбөрийг нь төлж өгдөг. Хөгжсөн орнуудад хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт бол хүн гэдгийг сайн мэддэг. Тиймдээ ч ажилтнуудынхаа хүүхдүүдийн асуудлыг хамгийн түрүүнд шийдэж, хамгийн сайн, хамгийн үнэтэй сургуульд тэнцээд суралцахаар болбол төлбөрийг нь төлж өгдөг. Би ийм байдлаар хүүхдүүдээ сургаж байгаа” гэж ярьсан байдаг. Гэтэл Т.Доржхандын хүү Д.Эрдэм нь БЗС-гийн зээлээр суралцсан нь илрээд буй. Өөрөөр хэлбэл, УИХ-ийн сонгуульд горьлж явах үедээ “Хүүхдээ Олон улсын байгууллагын санхүүжилтээр сургадаг” хэмээн худлаа хэлж явсан нь ийнхүү ил болоод буй юм. 

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН АМЕРИК ДАХЬ ХАУС, АХЫНХ НЬ НҮҮРСНИЙ КОМПАНИУДЫН ТУХАЙ БАРИМТУУД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 21
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-08 01:35:36
    Ням-Очир: Сэкер ресурсес монголиа чинь одоо женкогийн болсон. Уан партнерс явсаар байгаад Хөдөлмөрийн баатар т.мөнхбаяртай холбогддог.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-13 09:13:16
    худлаа ярьжээ: Хөрөнгөтэй хүн улс төрд юу хийх билээ. Ашиг сонирхол гэж байгаа. ИРГЭД ийм хүнийг одоо дэмжихгүй. Сэтгүүлчид сайн ажилласан байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-10 19:42:54
    Зочин: Би зальтай хулгайч гээд нүүр нүд үгэнд нь илт байдаг . Тэтгэвэр авдаг хүмүүсийг соёлтой нядлая гэсэн утагтай үгийг ил тод хэлсэн . Тэтгэвэрт 4 их наяд хэргэл байна энэ бол дампуурал гэх утга агуулсан үг хэллүү сайн хараад бод ийм хүн монголын төлөө байхуу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-10 11:07:03
    Ахмад инженер: Сонгууль эхэлжээ. Женко арми харлуулалтаа эхэлсэн байна. Доржхандын ах нь сайн инженер, зарим дэд бүтцийн төслийг удирдаж байсан болохоос компаны эзэмшигч, хөрөнгө оруулагч нь биш л дээ. Ингээд ах дүүс, үр хүүхдийг нь гүтгээд ирэхээр энэ хэдэн улстөрчийн амьдрал гунигтай ч юм шиг…
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-10 09:22:36
    Зочин : Халтайсан Бангладеш царайлсан худлаа ярьсан Хөгийн амьтан байсан байна ш дээ. Машинтай хүн бүрээс жил болгон албан хүчээр авдаг жолоочийн хариуцлагын даатгал гэж мөнгө шаадаг явдалыг болиулах гээд УИХ- аар хэлэлцэх гэтэл, энэ галтарын хүн намынхан бөөнөөрөө гарч ирээд л эсэргүүцсээр байгаад л болиулсан. Энэ халтар ард бидний төлөө юм хийх хүн яавч биш шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-09 19:05:58
    Зочин: Аймаар баян аймаар зальтай аймаар шуналтай аймаар нуувч хуягтай. Монголчуудыг зажлахгүй залгиж дүлэхгүй бааж байгаа агуу гайхамшигт хулгайчуудын нэг байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-09 17:54:10
    иргэн: тэгнэ дээ тэр нэг л их шудрага хүний дүрд тоглоод л байсан юм аа,жон жон дуутай,жонхуурсан төрийн хутгууруудын нэг л байна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-09 17:53:26
    иргэн: тэгнэ дээ тэр нэг л их шудрага хүний дүрд тоглоод л байсан юм аа,жон жон дуутай,жонхуурсан төрийн хутгууруудын нэг л байна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-09 17:04:37
    Orks: МАНгас намын ул долоогч, угаадас долоогч улавч!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-09 16:48:01
    шившигтэи , ой гутам болж дээ , сэтгүүлчидээ гэж : харлуулах гэү ядах юм аа .... амьдарч байсан байшингийн нь бүр хувийн эдлэн газаэр нь болгоод шаасан . ....америкт удаан жил амьдарч байсан хүн бүр л өөрийн түүх бүтсэн байдаг амьдарч байсан байр унаа машин оршин байсан орчин ,ажил ,амралт ,хаа ч очсон мэдээлэл санд нь бүртгэлд орсон байдаг юм даа. ...худалдаж авсан өөрийн өмчөөр шиглсж байсан , бэлгэлсэн , худалдсан гээд бүгдийг шүүж гаргаж ирж болно . бүр төлбөр төлөөд хүссэн илүү их мэдээлэлээ цуглуулж болно . харамсалта харлуулах оролдлого хийж ажил хөдөлмөр эрхлэн байх хугцаандаа амьдарч байсан байр орчинг нь хувийн өмчтэй байсан эдлэн газар нь гээд шаах , гүтгэх доромжлох нь хэний эрх ашиг бэ ? олон жул тэр мөрөөдөл амеикт чинь амьдарч байлаа . энэ зэрэг модон байшинг .зээлээр ч ..ажил эрхэлж буй бол ч хямдхаан хусна дөө. лаларууд аа гэж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-09 16:39:33
    Жонхуу: Жонхуугийн 60 сэтгүүлч хариуцаж авсан ажлуудаа эхлүүлж бгаа бололтой. Хамж шимээд л нөгөө л нэг жонхуугийн шүүрт ийн стиль үнэртэж бгаа биз.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-09 16:01:20
    Шаа шаа: Битгий шаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-09 15:39:04
    Зочин: ХҮН бол хонины арьс нөмөрсөн чононууд шүү дээ. Болоогүй бүр илүү их юм доржханд хулгайчийн ард бий
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-09 14:42:28
    Зочин: Худлаа ПОП шүү дээ. Нэг л хуурамч харагдаад байдаг юм. Эхнэр хүүхдээ хаяад баян айлын охинтой суусан л гээд байдаг биз дээ. Ккк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-09 13:42:01
    МАНын угаадасаар хооллогч хар санаат доржханд: муу нэр, халтар царай 2-г мянга хусавч цайрахгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-09 13:08:52
    Zochin: BANGLADESHIIN HALTARIIG NUTAG RUU NI HUUJ YAVUULII. HARAH TSARAINII """"NUDEND HUITEN, DOLOOGCH, MAH-NII URDAA BARIDAG SHALNII MOD, UGAADAS DOLOOGCH""" HALTAR.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-09 13:07:16
    зочин: пөөх ийм луйварчинг төрөөс хурдан зайлуулж шалгах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-09 13:04:09
    Худ: Шал худлаа мэдээлэл байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-09 12:36:50
    Zochin: Пээ энэ чинь ариун явдал уу?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-09 12:32:26
    Лкъ: Хөгиин гар вэ,хувиин бизнөсээ л хиигээчдээ тэгэнд,төрд орчоод өлөв долов гээд жүжиглээд байхаар зайлааачээ,Оюун эрдэнии утсан хүүхэлдэй муу новш,иим юмнууд хамгын аюултай шүү,хонинии арьс нөмөрсөн чоно,чоно нохойн эрлииз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-09 12:29:31
    Олк0: ТЭГНЭЭ ЭНЭ НЭГ ЖҮЖИГЧИН ,УДИРДЛАГАТАЙ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ ХУВИА Л БОДНОШДЭЭ,НЭГ ИХ ЭХ ОРОНЧ ШУДРАГАД ТОГЛОСОН ГӨЛӨГ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188