• Өнөөдөр 2024-05-18

ТӨРӨӨС “ТӨРСӨН” ТЭРБУМТАН БУЮУ ЗАСАРДАГГҮЙ Ш.АДЬШААГИЙН ЗАРИМ НОЦТОЙ БАРИМТУУД

2023-07-13,   8293

      Ш.Адьшаа анх аймагтаа прокурор байв. Хотод ирээд эхлээд Дээд шүүх, дараа нь Ерөнхий прокурорын газар, сүүлд нь Гаалийн ерөнхий газарт ажилласан. Гаальд хэлтсийн даргаар ажиллаж байхдаа дуулиант “Гаалийн хэрэг”-т холбогдож, хэсэг хугацаанд хоригдоод суллагдсан тухай нь энд нурших илүүц биз. Тэр хэргийн ул мөр нь түүнд “Гаалийн Адьшаа” гэх хуучрахгүй, хуулрахгүй хаяг, хоч болж үлдсэн түүхтэй. Түүнийг дагадаг өөр нэг хоч нь “Төрөөс төрсөн тэрбумтан”. Тэгвэл бид Ш.Адьшааг яагаад “Төрөөс төрсөн тэрбумтан” гэдэг болсныг эзэмшдэг компаниудынх нь тоогоор танилцуулахыг зорилоо. Түүний хувийнх нь болон хамаарал бүхий этгээдүүдийнх нэр дээрх компаниудыг тоолоход 50 гарч байгааг эхэнд нь онцлоё

Ш.АДЬШААГИЙН “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ХАЯАНД БАЙГУУЛСАН НҮҮРС, ЗЭСНИЙ АНХНЫ ХОЁР КОМПАНИ

        Ш.Адьшаа Гаалиас гарсныхаа дараахан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн дэргэд нүүрсний, “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэргэд зэсийн гэх хоёр компани байгуулсан нь өдгөө хамгийн зартай компаниуд болжээ. Магад, Ш.Адьшааг тэрбумтан болгох эхлэлийг тавьсан анхны компаниуд гэхэд хилсдэхгүй байх. Харин энэ хоёр компанийг Ш.Адьшаа анх байгуулсныг бид огт мэдэлгүй өдий хүрчээ. Тодруулбал, Ш.Адьшаа 2009 онд өөрийнхөө нэр дээр “Алтанговь транс” ХХК-ийг, эхнэр Ядамсүрэнгийн Саранчимэгийнхээ нэр дээр “Ачит-ихт” ХХК-ийг тус тус үүсгэн байгуулжээ. Ингээд Ш.Адьшаа Гаальд байсныхаа хэргийг гаргаж, “Алтанговь транс” ХХК-ийнхаа нэр дээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт “Цагаан хад” суурьшлын бүсэд газар авч “Гаалийн хяналтын бүс” байгуулжээ. Улмаар 2011 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-тай гэрээлж, Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ буюу нүүрс ачиж, буулгах талбайн үйлчилгээ үзүүлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс тавантолгой” ХК-аас нүүрс ачсан автомашинууд “Цагаан хад”-нд байх Ш.Адьшаагийн хашаанд нүүрсээ буулгадаг, тэндээс өөр автомашинд ачиж урд хөрш рүү гаргадаг байсан гэсэн үг л дээ. Ингэж Ш.Адьшаа “Эрдэнэс тавантолгой” ХК-тай хоёр жил хамтарч ажиллаад, 2012 онд “Алтанговь транс” ХХК-аа “Ажнай” Д.Бат-Эрдэнийн баруун гар, зүүн гар болох Ч.Жаргалсайхан, Ч.Буянжаргал гэх ах дүү хоёрт худалджээ. “Алтанговь транс” ХХК-нь өдгөө Өмнөговь дахь нүүрсний толгой компаниудын нэг болсон бөгөөд захирал Ч.Жаргалсайхан өдгөө Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллахын сацуу хамгийн том “нүүрсчин” гэгдэж буй. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс тавантолгой" ХК-д "Нүүрсний хулгай" ид цэцэглэж эхэлж байх үед Ш.Адьшаа гол гэрээлэгч нь байжээ гэсэн үг. Сонирхуулахад, Ш.Адьшаа анх "Алтанговь транс" ХХК-ийг үүсгэн байгуулж, "Эрдэнэс тавантолгой" ХК-тай гэрээ байгуулж байсныг 2017 онд Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Гаалийн хяналтын талбайтай холбоотой 17 тэрбум төгрөгийн гэрээний хэргийн шүүх хуралд гэрчээр оролцсон Ч.Буянжаргал анх мэдүүлж байжээ. 
       Ш.Адьшаагийн байгуулсан дараагийн компани болох “Ачит-Ихт” ХХК-ийн түүх нь бүр ч сонирхолтой. Тодруулбал, Ш.Адьшаа 2009 онд эхнэр Я.Саранчимэгийнхээ нэр дээр “Ачит-Ихт” ХХК-ийг байгуулж, 2010 онд нутаг нэгт Ванчинцэрэнгийн Цамба гэгчийг хамтран эзэмшигчээр нэмж, захирлаар нь ажиллуулжээ. Улмаар 2010 онд “Ачит-ихт” ХХК-аараа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн овоолгоос зэс ялгаж авч, боловсруулж, урагш нь гаргах гэрээ байгуулж чадсан байдаг аж. Хожим нь, Ш.Адьшаа “Ачит-Ихт” ХХК-аа ЕТГ-ын дарга асан П.Цагаанд худалдсан түүхтэй. “Ачит-Ихт” ХХК нь П.Цагаанд очсоноосоо хойш багагүй хэл ам дагуулж, хэвлэлийн эхний нүүрүүдэд бичигдэж байсныг сануулах нь зөв байх. Өдгөө зэсийн салбарт хамгийн том компаниудын нэгээр нэрлэгдэж буй. 
 
Товчхондоо, Ш.Адьшаа “Эрдэнэс тавантолгой” ХК руу нүүрсчид хошуурч байх үед, “Эрдэнэт үйлдвэр” рүү шахаачид шавж байх үед дунд нь байж, тэрбумтан болох эхлэлээ тавьжээ гэсэн үг. 

Ш.АДЬШАА ӨДГӨӨ ӨӨРИЙНХӨӨ БОЛОН ЭХНЭРИЙНХЭЭ НЭР ДЭЭР 20 КОМПАНИ, НАЙМАН ТББ, САН ЭЗЭМШИЖ БАЙНА

     Ш.Адьшаа нүүрсний “Алтанговь транс” ХХК, зэсийн “Ачит-Ихт” ХХК-аа худалдсаныхаа дараа “Ховдхаан бирж” ХХК-ийг байгуулж, Хөгжлийн банкнаас 6.0 тэрбум төгрөгийн зээл авснаар хөдөө аж ахуйн бизнес хөл тавьжээ. Түүнээс хойш Ш.Адьшаа өдгөө өөрийнхөө  болон эхнэрийнхээ нэр дээр 17, хүүхдүүдийнхээ нэр дээр гурав, нийт 20 компанийг удирддаг толгой баячуудын нэг болж чаджээ. Тодруулбал, Ш.Адьшаа “Ази групп” ХХК, “Мөнгөн-алмаз” ХХК, “Ньюфеникс интернэшнл” ХХК, “Ховд бирж” ХХК, “Ховд агро импекс” ХХК, “Ховд хаан бирж” ХХК, “Ховд ойл групп” ХХК, “Улаанбаатар мед” ХХК, “Ти Ти Би Эй” ХХК, “Хүннү МН” ХХК, “Империал максимиум корпорешн” ХХК, “Ачит эх мед” ХХК, “Ачит арвис” ХХК, “Алтай эко хүнс” ХХК, “Винсолд интернэйшнл” ХХК, “Грэйт блю майнтайнс” ХХК, “Сити энержи” ХХК гэсэн 17 компанийг өөрийнхөө болон эхнэр Я.Саранчимэгийнхээ нэр дээр эзэмшдэг. Мөн “Ганданпунцаг чойлин хийд” ШБ, “Монголын баруун бүсийн арьс шир, ноос ноолуурын ассациаци” ТББ, “Монгол хятадын аялал жуулчлал, эдийн засгийн хөгжлийг дэмжих нийгэмлэг” ТББ, “Монголын бурхан шашны нийгэмлэг” ТББ, “Мөнххайрхан боловсролыг дэмжих сан”, “Хөвд аймгийн Хөгжлийн төлөө сан”, “Үндэсний сайн сэтгүүл” ХМБ, “Ховд аймгийн жүдо бүхийн холбоо” ТББ гэсэн найман ТББ болон санг үүсгэн байгуулж, Удирдах зөвлөлийн даргаар нь ажиллаж ирсэн. Ш.Адьшаагийн хүү Биндэрьяа 2021 онд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн хүү Ганзориг, О.Цогтгэрэлийн төрсөн ах О.Дамжингийн хүү Ганбаяр нартай “ИКЮ сөрвэй” ХХК-ийг хамтран байгуулсан. Дараа нь 2022 онд Сувидын Баярсайхан гэгчтэй “Галба ирээдүйн хөгжил” ХХК-ийг хамтран байгуулсан. Харин Ш.Адьшаашийн бага хүү Алтансүх нь мөн О.Цогтгэрэлийн төрсөн ах О.Дамжингийн хүү Ганбаяртай “Голден  эйж юнайтед” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулсан. 

Ш.АДЬШАА ТӨРСӨН ДҮҮ НАРЫНХАА ХҮҮХДҮҮДИЙН НЭР ДЭЭР КОМПАНИУДАА “НУУЖЭЭ” 

      Ш.Адьшаа өөрийнх нь болон эхнэр, хүүхдүүдийнх нь нэр дээрх нийт компаниуд 20 давсан учраас тэр 2020 оноос төрсөн дүү нарынхаа хүүхдүүдийн нэр дээр компаниуд байгуулж эхэлжээ. Их сургуулиа дөнгөж төгссөн залуу хонхны баярынхаа маргааш нь шахуу Ерөнхий прокурорын төрсөн дүүтэй хамтарсан компани эзэмшдэг болсон жишээ ч байна. Ингэхдээ Ш.Адьшаа их сургуулиа төгссөн дүү нараа эхлээд өөрийнхөө "Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан" болон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай хамтран байгуулсан "Монгол-Хятадын аялал жуулчлал, эдийн засгийн хөгжлийг дэмжих нийгэмлэг" ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр бүртгүүлж, дараа нь тус бүрд нь компани байгуулж өгдөг ажээ. Тодруулбал, 
 
- Ш.Адьшаагийн төрсөн дүү Ш.Батзаяагийн хүү Ариунболдын Мягмардорж 2019 онд ШУТИС-ийг төгссөн. Төгсмөгцөө Ш.Адьшаагийн “Монгол хятадын аялал жуулчлал, эдийн засгийн хөгжлийг дэмжих нийгэмлэг” ТББ болон “Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан”-гийн Удирдах зөвлөлийн гишүүн болсон. Дараа нь А.Мягмардорж барилга угсралтын “Вивид едиа” ХХК, “Нарийн тошин констракшн” ХХК болон Өмнөговьд бүртгэлтэй нүүрс тээврийн “Ханбогд Өлзийт” ХХК, Ховдод бүртгэлтэй “Ойрад телевиз” ХХК-уудыг эзэмшдэг болсон.
 
- Ш.Адьшаагийн төрсөн дүү Ш.Болдхуягийн том хүү Энх-оргил нь 2019 оноос Ш.Адьшаагийн “Монгол Хятадын Аялал жуулчлал, эдийн засгийн хөгжлийг дэмжих нийгэмлэг” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Б.Энх-Оргилын нэр дээр нүүрс тээврийн “Форси Эс майнинг транс” ХХК болон уул уурхайн зөвлөгөө өгөх “Эс Ти Эм Би Си Эс” ХХК, “Дөрвөн зүгийн эрдэс” ХХК, “Өсөх судал” ХХК, “Гүрэн илч майнинг” ХХК-уудыг тус тус бүртгүүлжээ. Мөн Б.Энх-Оргил нь 2020 оноос дээр дурдсан үеэл А.Мягмардоржийн хамтаар “Вивид идеа” ХХК, “Нарийн тошин констракшн” ХХК, “Ханбогд Өлзийт” ХХК-уудыг хамтран эзэмшдэг болсон. 
- Ш.Адьшаагийн төрсөн дүү Ш.Болдхуягийн бага хүү Энхсайхан нь ШУТИС-ийг төгссөн. Төгмөгцөө 2019 оноос Ш.Адьшаагийн “Монгол-Хятадын соёл, эдийн засгийн хөгжлийн дэмжиг нийгэмлэг” ТББ болон “Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан”-гийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж эхэлсэн. Гэтэл их сургуулиа төгсөөд хэдхэн сар болж байсан Б.Энхсайхан Ерөнхий прокурор асан М.Энх-амгалангийн төрсөн дүү М.Бат-амгалантай хамтран “Шинэ Ази ложистик” ХХК, “Шанд ложистик” ХХК-ийг тус тус эзэмшдэг болжээ. Ингээд болоогүй, Б.Энхсайхан нүүрс тээврийн “Усны эх шанд транс” ХХК-ийг дангаараа эзэмшдэг болсон. “Шинэ Ази ложистик” ХХК болон “Шанд ложистик” ХХК-ууд нь Гаалийн хяналтын талбайтай, нүүрс ачиж буулгах, тээвэрлэх үйл ажиллгаа явуулдаг. Жишээ нь, “Шанд ложистик” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргал сумын Олон овооны өртөөний VIII зам дагуу нүүрс ачиж буулгах талбайтай ажиллуулдаг аж. Эхэнд дурдсанчлан Ш.Адьшаагийн анхны бизнес Гаалийн хяналтын талбайгаар эхэлсэн бөгөөд дүү Б.Энхсайханаар дамжуулан эргээд Гаалийн хяналтын талбайн буюу нүүрсний бизнест орсон нь энэ аж. 
- Ш.Адьшаагийн төрсөн дүүгийн том хүү Эрдэнэчимэдийн Цоож нь 2018 онд ШУТИС-ийг эмч мэргэжлээр төгссөн. Улмаар 2020 онд Ш.Адьшаагийн эхнэр Я.Саранчимэгийнхээ эзэмшиж байсан “Алтай эко хүнс” ХХК-ийг Э.Цоожийн нэр дээр шилжүүлсэн. Ш.Адьшаа “Алтай эко хүнс” ХХК-ийг Э.Цоожийн нэр дээр шилжүүлсэн нь учиртай. Тодруулбал, “Алтай эко хүнс” ХХК нь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгонд БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар арьс шир, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн төслийг 2019 онд эхлүүлсэн. Тухайн үед УИХ-ын сонгуульд бэлдэж байсан Ш.Адьшаа хятадуудын хамтрагч гэгдэхгүйн тулд “Алтай эко хүнс” ХХК-аа Э.Цоожийн нэр дээр шилжүүлсэн “нуусан” дүр зураг харагдаж байгаа. 
- Ш.Адьшаагийн төрсөн дүүгийн хүү Эрдэнэчимэдийн Батболд нь Ш.Адьшаагийн хүү гэх Бямбажавын Анхбаяр, туслах Түмтийн Доржпалам нартай “Алтан дорнод ургац” ХХК-ийг хамтрна эзэмшдэг. Мөн Э.Батболд туслах Түмтийн Доржпаламтай “Грийн солиушн менежмент” ХХК-ийг хамтран эзэмшдэг. 
- Ш.Адьшаагийн туслах, “Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан”-гийн Удирдах зөвлөлийн гишүүн Түмтийн Доржпалам нь “Алтай ховд кашимер” ХХК, “Алтан дорнод ургац” ХХК, “Грийн солиушн мненежмент” ХХК, “Зууны транс” ХХК, “Винсолд интернэйшнл” ХХК, “Зэлмэ секьюрити” ХХК, “Хангал секьюрити” ХХК, “Ховд мах экспо” ХХК, “Эко дархан хаан бирж” ХХК, “Өнөөдрөөс сайхан маргааш” ТББ-уудыг эзэмшдэг. Харин Т.Доржпаламын эхнэр Б. Дуламжав нь “Цахим ховд” ТББ-ын Удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. 
- Ш.Адьшаагийн хамаатны дүү, “Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан”-гийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг Батхүүгийн Тэмүүжин нь “Хан тээлийн сүлд транс” ХХК, “Хангарьд девелопмент сити” ХХК, “Мега билдинг” ХХК-уудыг эзэмшдэг.
 
- Ш.Адьшаагийн баз буюу эхнэр Я.Саранчимэгийнх нь төрсөн дүү Я.Нансалмаагийнх нөхөр Дэмчигийн Шийрэвдамба “Жи смарт медиа” ХХК, “Арвин үйлст гурван эрдэнэ” ХХК, “Арвижих лотос” ХХК, “Скайлонж” ХХК-уудыг 2017-2022 оны хооронд байгуулсан. Д.Шийрэвдамбын компаниудыг энд багтаасан учир нь түүний компаниуд үйл ажиллагаа явуулдаггүй байсан боловч “Арвижих лотос” ХХК нь 2021 онд “УБТЗ” ХНН-ийн “Цэвэрлэгээний бодис, 00 цаас, сальфетик авах” 513 сая төгрөгийн тендерт шалгарчээ. 
 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
 

ТӨРӨӨС “ТӨРСӨН” ТЭРБУМТАН БУЮУ ЗАСАРДАГГҮЙ Ш.АДЬШААГИЙН ЗАРИМ НОЦТОЙ БАРИМТУУД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 39
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-02 13:15:30
    Ган: бурхан нүдтэй. Бузар адьшааг өөрийг нь үр удамтай нь цээрлүүлэхээ мэдэж байгаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-31 12:19:06
    Зочин: Күэ мөн шуналаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-30 22:30:48
    Irgen: Сэжгийн бузар шуналын дэв болсон өвгөн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-30 21:21:01
    зочин: 1997, 98 оны үед монголын хамаг баялаг өмнөговийн 2 хилээр урсаж байхад гаалийг нь базчихсан , асар их эрх мэдлийг төвлөрүүлсэн гар л байсан. маш олон хүн мэднэ дээ. энэ баздаг ажлаа өмнө нь ч хэдэн жил хийсэн гаршсан байсан. дараа нь хэдэн жил хийснийг намтар нь нотолно доо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-30 20:20:44
    Зочин : Эвгүй гардаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-15 05:16:39
    Компаний тоо асуудал биш: Татвараа төлдөг бол асуудал байхгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-14 10:52:56
    Huleej bn: Uiliiin ur
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-14 10:52:53
    Huleej bn: Uiliiin ur
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-08 13:55:34
    Иргэн: Хүн хэдэн компанитай байх нь чухал биш л дээ. Хамгийн гол нь тэр хуулийн этгээдүүд нь хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг уу, татвар хураамжаа төлдөг үү, албан тушаалын давуу байдлаар бизнестээ нөлөөлдөг үү гэдэг асуудал л чухал. Хууль бус үйлдэл хийсэн баримтууд нь байвал гаргаад тавих хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-05 06:13:34
    Del: Овоо юмтай юм байж бзс аас авсан мөнгөө төлсөнүү хөгжлийн банкны зээлээ төлсөн үү татварын хэрэгт үргэлж ордог нөхөр дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-04 12:13:27
    zochin: MUiin tuuhend hamgiin muu udirdagch.bolovsorolgui huuliin saidtai.ard tumniig shulaad eersdee bayjdag tiim turiin bodlogotoi.Ed nariin hj.buteesen uom bhgui.ard tumen hdg.buteedeg.tatvar nereer shuldag.Gachuurtiin Chinbat buh sangiin zeel avlaa.hun alahiig zavdsan.Nymbaatar haana bn.Narmaigui ******** ohindoo saidiin suudal avch egsen.ES gj ymarch songolt bhgui Dan t1uudiig tomildog.argagui eersdee oligtoi tugssen surguuli bhgui.Ard tumniig estoi doromjloj bn.Chinbatiigaa shorond hhgui bol MunhErdeniig hurdan sulla.Esvel eersdee 24 onoos umne dad orj uz.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-04 12:06:59
    M : Hogiin avlagch hulgaich berd uhuul tasrna buzar
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-04 11:53:36
    Зочин: 2 таваг хоол иддэг байж 20 таваг хоол идэх юм шиг ажиллаж байж Америк, Англи, Япон, Солонгос, Орос, Герман болно шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-04 10:52:14
    Бизнес: Бизнес эрхлээд том болж болохгүй юу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-04 10:47:21
    Хувиа бодогч: АДЬШАА ГИШҮҮН САЯХАНААС ШУДРАГА ЁС ЯРИАД ХУВИА ИХ БОДОЖ БАЙНА ШҮҮ, ТАНТАЙ АДИЛХАН ТӨРӨӨС УГШИЛТАЙ ТЭРБУМТАН БОЛОХООР МЭРИЙЖ БАЙГАА ДҮҮ НАРАА БОДООЧ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-23 23:13:20
    Nika: Нутаг усаа гэсэн сэтгэлтэй сийрэг толгойтой л хүн бна. Ноцтой баримт гэчжээ хэний дохиур юм бол доо хөөрхий.Олон хүнийг амьлралтай орлоготой орон гэртэй болгосон гээд нутгийхан нь ам сайтай л байдгын билээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-02 18:59:40
    А: Нэг л их шударга эх оронч төрх гаргасан улаан луйварчин шуналын тулам юм бна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-02 09:41:21
    Зочин: Энэ ямар аймаар бирд вэ. Дахиж УИХ руу зүглэх эрхгүй юм б.на.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-01 10:07:06
    И: Гол нь энэ компаниуд нь татваруудаа болон авсан зээлүүдээ төлж байна уу гэдэг нь чухал.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-01 09:22:40
    Зочин: Хэнд хэдэн төгрөг өгч УИХ-ын гишүүн болсон бэ? Монголын төр албан тушаалын хар зах юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-01 09:22:29
    Зочин: Хэнд хэдэн төгрөг өгч УИХ-ын гишүүн болсон бэ? Монголын төр албан тушаалын хар зах юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-01 08:57:23
    Зочин: Сэтгүүлч атаархагчидаа та нар ч наад ойлгой толгойгоо ажиллуулаад монголдоо татвараа төлж хэдэн монгол хүн ажил орлоготой байлгахыг хэн ч БОЛЬ гэгээгүй шүү. Ажил хийсэн, хийдэг хүнтэй барьцаад үхлээ юм.ХОВДДОО ХАМГИЙН ИХ ХӨРӨНГӨ оруулалт татаж хийж чадсан хүн дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-01 08:50:40
    Зочин: Монголдоо ажил хийгээд татвараа төлөөд монголынхоо хөгжилд хувь НЭМРЭЭ ОРУУЛЖ хэдэн монголчуудаа ажил орлоготой болгож яваа ЯВАА МУНДАГ ХҮН ДЭЭ.Ажил гэжюу байдгийг мэддэггүй мунхаг тэнгүүд барьцаад, хордоод , амиа хорлочихов оо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-01 07:57:50
    Зочин: Манай сэтгүүлчид ч цагдаа прокурор илүү байна шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-01 07:13:29
    Иргэд: Шууд буудчих хөрөнгийг улсын орллго болго
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-01 06:45:14
    Зочин : АН-ийхан дандаа Хулгайч нар юм байна лээ. Энэ Адьшаа 100 наслахгүй юм байж 1000 жил амьдарах юм шиг ямар их шуналтай, эд хөрөнгө хог шовш цуглуулсан шуналын тулам бэ. МАН+АН хоёулаа ялгагдах юмгүй шуналтай Хулгайчуудийн бүлэглэл. Ийм учраас л ард түмэн ядуу тарчиг амьдралтай байгаа юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-31 19:23:33
    Цэцэг: Пээ ямар барагдашгүй шуналтай нүгэлтэй айл вэ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-30 12:11:49
    Зочин : Энэ бузар чинь монголын газар нутгийг бүхлээр нь эзэлчихсэн юм биш үү дэгээд бас болоогүй ээ БЗС нд хүртэл гараа дүржээ энэ хүнд эх орон гэх сэтгэл түй ч алгаа ...төлөв хулгайч ,хулгайч 2 даа бүр мэрэгшсэн хулгайч бна аа пээ ямар олон компан бэ бүр тоолоод баршгүй ийм хувиа бодсон шуналубд бхад яаж улс маань хөгжих вэ дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-29 22:26:35
    Баагий: Сайхан шуналтай дурак өдөрт хэдэн таваг хоол иддэг бол.Би 2 таваг хоолоор болчихдог.Энэ лав 20 таваг иддэг юм болов уу.Хэмжээгүй урт наслах санаатай даг. Даанч чадахгүй дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-29 22:26:34
    Баагий: Сайхан шуналтай дурак өдөрт хэдэн таваг хоол иддэг бол.Би 2 таваг хоолоор болчихдог.Энэ лав 20 таваг иддэг юм болов уу.Хэмжээгүй урт наслах санаатай даг. Даанч чадахгүй дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-29 21:54:26
    Зочин: Яасан олон ах дүү вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-29 18:35:17
    Zochin: Avgaig ni sarnai gedeg
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-29 15:25:41
    Зочтн: Ууг нь маш хөдөлмөрч хүн юм.Нутаг нугадаа ээлтэй юм хийвэл хэрэг болох хүн бна. Даан ч шунал бас зэрэгцээд ирвэл муу даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-29 15:25:40
    Зочтн: Ууг нь маш хөдөлмөрч хүн юм.Нутаг нугадаа ээлтэй юм хийвэл хэрэг болох хүн бна. Даан ч шунал бас зэрэгцээд ирвэл муу даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-29 11:21:14
    Саран: Ёроолгүй сав байжээ.юманд хэмжээ хязгаар байдаг.юм.шуналын тулам хэзээ үхнэ гэж ингэж шунадаг байна. Далд орооч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-29 10:47:49
    иргэдолон түмэн: Улс төрийн намын гайхамшигтай бүтээл,төрд шургалсан луйварчин гэмтхэрэгтэнүүдийн нэг,ийм л юмнууд толгой пээр шээс алдаж суудаг байна?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-29 10:17:42
    Нямдорж: Иймэрхүү хулгайч лаларууд төрд суучихаад олон юм хуцаад л зээлээ төлчихвөл нэр хүнд уначихаад байна гээд л ярьдөг хүндээ. Бид иймэрхүү хогнуудаар толгой дээрээ гаргачихаад асуудалаа шийдвжрлүүлнэ гэвэл ёстой хэлэх ч үг олпохгүй байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-29 10:14:31
    Наран: Ёроолгүй баян юмаа ийм байж хүүхдээ өөрөө сургаж чадахгүй буцаан төож чадахгүй Бэрд юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-29 10:14:30
    Наран: Ёроолгүй баян юмаа ийм байж хүүхдээ өөрөө сургаж чадахгүй буцаан төож чадахгүй Бэрд юмаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188