Тавантолгойн нүүрсний хулгайн хэрэг ид өрнөж, гэм буруутныг тогтоох ажил үргэлжилж байгаатай зэрэгцэн төрийн нэрээр нүүрс хулгайд өртсөөр ирсэн бусад уурхайн асуудал ч сөхөгдөж байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дэвсгэрт байрлах Могойн голын нүүрсний ордоос хулгай хийдэг байж болзошгүй аймгийн удирдлагуудыг АТГ-аас шалгалт хийж эхэлжээ. Мөн хууль бус нүүрс тээврийн асуудлаар шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн байна.
1994 оноос үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн өмчит “Могойн гол” ХК-ийн 51 хувийг орон нутаг, 49 хувийг жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг. Энэ утгаараа Өмнөговь аймаг дахь орон нутгийн өмчит жижиг “Тавантолгой” ХК-д үүссэн, нүүрсний хулгайн гэх хэрэг Хөвсгөл аймгийн Могойн голын уурхай дээр үүссэн байж болзошгүй асуудал шалгагдаж байна.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, Засаг дарга Ш.Идэрбаясгалан тэргүүтэй удирдлагууд орон нутгийн өмчийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Могойн гол” ХК-ийн ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлагуудыг томилж, өөрсдийн эрх ашгаа хангуулдаг гэх асуудал сөхөгджээ. Аймгийн удирдлагууд ТУЗ-ийн гишүүдийг ингэж томилсоноор Могойн голын нүүрсний үнийг унагаах, хямд тогтоож, хамаарал бүхий компанидаа нийлүүлдэг, тээвэрлэдэг тухай жижиг хувьцаа эзэмшигчдийн гомдол байнга гардаг ажээ. Өөрөөр хэлбэл, ялсан намын дарга нар нь компанийн захирал, ТУЗ-ийн гишүүдийг томилж, улмаар жилийн тайлангаа хуурамчаар үйлдэж, байнгын алдагдалтай, ашиггүй ажилласан хэмээн хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараадаггүй тухай шүүмжлэл тогтмол гарсаар ирсэн. Угтаа бол хувьцаат компанийн журмаар жилийн тайлан, ашгийн мэдээлэл олон нийтэд нээлттэй байж, нийт хувьцаа эзэмшигчдийн саналаар нүүрсний үнийг тогтоох ёстой. Гэвч “Могойн гол” ХК-ийн үнийн мэдээлэл, тайлан байнга хаалттай байдаг нь хувьцаа эзэмшигчдийн гомдлоор хуулийн байгууллагын шалгалт ороход хүрчээ.

Могойн голын ордын нүүрсний чанар нь коксжих, эрчим хүчний зэрэг ангилалаар дээгүүрт ордог. Иймдээ ч “Могойн гол” ХК-ийн нэгж хувьцааны үнэ 2021 онд 8100, 2022 онд 900, 2023 оны хоёрдугаар сарын байдлаар 13 000 төгрөгт хүрээд байна. Энэ нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн салбарын 21 хувьцаат компаниас эхний гуравт бичигдэх өндөр үнэ юм. Өөрөөр хэлбэл, “Могойн гол” ХК-ийн нэгж хувьцаа нь олон нийтийн анхаарлын төвд байдаг Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдээс ч өндөр үнэтэй болж таарч байна. Гэвч “Хөвсгөлийн хязгаарт байдаг орон нутгийн өмчит жижиг уурхай” гэдэг тоомжиргүй хаягны цаана Хөвсгөл аймгийн үе үеийн дарга нарын амьжиргааг залгуулж, халаасыг зузаалдаг саалийн үнээ юм.
Тэгвэл 2022 оны жилийн эцсийн байдлаар олон улсын зах зээл дээр нэг тонн коксжих нүүрс 151 доллар, нэг тонн эрчим хүчний нүүрс 75 доллараар арилжаалагджээ. Харин “Могойн гол” ХК өнгөрсөн онд 80 000 тонн нүүрс экспортонд гаргасан гэж тооцвол 12 сая доллар буюу 42.2 тэрбум төгрөгийн орлого олсон байж таарах нь ээ. Мэдээж Өмнөговийг бодвол БНХАУ руу экспортлох дамжлаг нь урт. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас автомашинаар тээвэрлэж, Эрдэнэтийн галт тэрэгт ачуулдаг. Харин тээвэрлэгч компаниудын мэдээлсэнээр өнгөрсөн онд Эрдэнэтэд Могойн голын нүүрс нэг тонн нь 120 доллар хүрч экспортонд гардаг юм байна. Энэ үнээр тооцвол өнгөрсөн онд Могойн гол ХК 18 сая доллар буюу 63 тэрбум төгрөгийн экспорт хийжээ.
Тэгвэл АМГТГ-ын мэдээлсэнээр энэ оны хорёдугаар сарын байдаар коксжих нүүрс 129 доллар, эрчим хүчний нүүрс 90 доллараар арилжаалагдаж байна. “Могойн гол” ХК-ийн ТУЗ-өөс олон улсын зах зээл дэх энэ үнийг харгалзаж 2023 оны экспортын үнээ тогтоодог. Ингэхдээ жилээ дундажлан нэг үнээр тогтоодог учраас үнийн савалгаа нөлөөлөхгүй гэсэн үг юм. Харин “Могойн гол” ХК-ийн ерөнхий инженер О.Ууганбаяр мэдээлсэнээр энэ онд буюу 2023 онд 250 000 тонн олборлолт хийж, 150 000 тонныг экспортонд гаргана. Уг тооцоогоор 19.3 сая доллар буюу 67.7 тэрбум төгрөгийн экспорт хийхээр төлөвлөжээ.
Хэдийгээр Могойн голын экспорт Тавантолгойн бүлэг ордын дэргэд бага боловч жил бүр 60-70 тэрбумаар хэмжигдэх экспорт хийдэг байх нь. Гэвч жил хуучин техниктэй ашиггүй ажилласан гэдэг шалтгаанаар ашгаа нуун дарагдуулж, аймгийн ИТХ, Засаг дарга, компанийн удирдлагууд гээд хэдхэн хүн халаасаа зузаалдаг үзэгдэл даамжирч байгааг хувьцаа эзэмшигчид нь шүүмжилдэг. Уг гомдлоор “Могойн гол” ХК-д хуулийн байгууллагын шалгалт орж байна.
| Тавантолгойн жишгээр “мафижиж” Могойн гол ХК-ийг “цөлмөсөн” Хөвсгөл аймгийн удирдлагуудыг шалгаж эхэллээ |
|
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ…
2026-10-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-10-10 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-10 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-10-10 06:00:00
Чөлөөт бөхийн “U9”, “U11”, “U13” насны улсын аварга Ханбогд суманд эхэллээ
2026-10-09 17:59:21
Кенид эбола вирус тархаж, нэг хүн амиа алджээ
2026-10-09 16:20:38
Санхүүгийн сэтгэл засалч Мэтт Лундквист: Z үеийнхэн яагаад мөнгийг өөрөөр хардаг вэ
2026-10-09 16:15:59
Азийн паралимпын v наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-10-09 14:46:01
“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ
2026-10-09 13:34:33
"БААВГАЙН ХЭРЭГ"-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-09 13:05:22
ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ 47 ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬСАН
2026-10-09 11:50:28
Азийн зуны пара спортын наадмыг найман сэтгүүлч сурвалжилна
2026-10-09 10:52:35
120 гаруй төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодоор дамжуулан олгох боломж бүрдлээ
2026-10-09 10:20:05
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 хэрэг бүртгэгджээ
2026-10-09 09:39:59
Б.Хүдэрчулуун өнөөдөр жүдо бөхийн дэлхийн аваргын татамид гарч барилдана
2026-10-09 09:13:28
Д.ЖАМСРАН: НҮҮРНИЙ АРЬСАА БААВГАЙД ХУУЛУУЛЖ, 200 ГАРУЙ ОЁДОЛ ТАВИУЛЧИХААД АМЬД ҮЛДСЭН ГЭХЭЭР ХҮМҮҮС ГАЙХДАГ
2026-10-09 09:00:00
“From Seeds to Foods” буюу “Үрээс хүнс” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийв
2026-10-09 08:33:41
Х.Темирбек “Paris-2026 Grand Prix”-гээс хүрэл медаль хүртжээ
2026-10-09 08:25:44
2026-10-09 08:09:12
Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж аюулгүй болгов
2026-10-09 07:28:10
ЭД ШИРАН: Би өдрийн 90 хувьд нь аз жаргалтай байж, үлдсэн 10 хувьд нь бодож, шаналдаг
2026-10-09 07:10:36
Египет Улсын сургалтад хамрагдсан албан хаагчидтай уулзав
2026-10-09 07:10:00
АРДЫН ЖҮЖИГЧИН Б.ДАМЧААГИЙН ОХИН СУВД: Аав минь шударга, их зөөлөн сэтгэлтэй, хамгийн сайхан хүн байсан даа
2026-10-09 07:04:29
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-10-09 07:01:57
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-10-09 07:01:01
2026-10-09 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Танд өгөх од эрхсийн зөвлөгөө
2026-10-09 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сүлд хийморь тэнэж одно
2026-10-09 06:00:00
ГЭГЭЭН АЛСАД ОДЪЁ
2026-10-09 01:10:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |