Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын нэр бүхий ажилтнуудыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө илт давуу байдал олгосон гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн бололтой. Тодруулбал, тус газрын мэргэжилтнүүд иргэдээс хурааж авсан эд зүйлсээ зарж борлуулж, хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал илэрч, цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Баянхонгор аймгийн харьяат таван иргэн хууль бусаар чулуу түүж байгаад цагдаагийн албан хаагчдад баригджээ. Тодруулбал, гуравдугаар сарын 13-ны өдөр тус аймгийн харьяат Г.М, Б.М, Д.А, Ж.А, Г.Г нар нь хууль бусаар чулуу түүсэн байна. Иргэд Өлзийт сумын нутагт байрлах Хар нүдэн гэх газраас 14 шуудай чулуу түүжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр “Дээрх таван иргэн хууль бусаар үнэт чулуу түүж, байгаль орчинд хор хохирол учруулсан юм байна лээ. Гэхдээ ч мэдэгдэхгүй, баригдахгүй л болохоос иргэд Өлзийт сумаас чулуу түүдэг нь нууц биш. Иргэдийн амьжиргааны гол зүйл нь чулуу болчихоод байна шүү дээ. Дулааны улиралд бол олон хүн чулуу олборлодог. Экологийн цагдаагийн алба, байгаль хамгаалагчид шалгалт явуулаад ч бардаггүй. Говь нутаг чинь баялаг ихтэй, алттай, үнэт чулуутай. Чулууны нэг кг-ийн үнэ 40 мянган төгрөг. Ийм л учраас иргэд чулуу түүгээд байдаг. Хууль бусаар чулуу түүсэн иргэдийг цагдаагийн албан хаагчид торгосон юм шиг байна лээ. Хэргийг уг нь зохих журмын дагуу шийдсэн ч асуудал гарсан бололтой. Баянхонгор аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа байх. Таван иргэн гэм буруугаа хүлээсэн гэсэн” гэлээ.
Хууль бусаар чулуу түүж, автомашиндаа ачиж яваад баригдсан таван иргэнд торгууль ногдуулжээ. Тодруулбал, байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн учир Зөрчлийн хуулиар хэрэг нээж, иргэдийг тус бүр 150 мянган төгрөгөөр торгосон талаар эх сурвалж мэдээлэв.
Тэрбээр хэлэхдээ “Иргэдийг Зөрчлийн хуулиар торгосон нь үнэн гэсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын байцаагчийн шийтгэлийн хуудсаар таван иргэнийг тус бүр 150 мянган төгрөгөөр торгосон гэнэ лээ. Мөн чулуу ачиж явсан автомашиныг нь хурааж, шалгалтын ажиллагаа явуулж байгаа гэсэн. Хэргийг дахин давтаж үйлдэхгүй байх тал дээр хуулийнхан анхаарч ажиллаж байгаа байх” гэлээ.
Ноцтой нь, Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд иргэдээс хурааж авсан 14 шуудай чулуугаа сольж, зарж борлуулсан байж болзошгүй гэнэ. Шийтгэлийн хуудас бичиж, торгууль ногдуулсны дараа аймгийн БОАЖ-ын газрын мэргэжилтэн н.Наранбаатар “Мэргэжлийн байгууллагаар хохирлын үнэлгээг тооцуулж, газрын үнэлгээ гаргуулна” гэж хууль бусаар чулуу түүсэн иргэдэд хэлжээ. Түүний хэлсний дагуу иргэд өөрсдийн хураалгасан 14 шуудай чулуугаа шалгаж үзэхэд, хоёр нь солигдсон байжээ.
Энэ талаар эх сурвалж мэдээлэхдээ “Иргэдээс хурааж авсан чулуугаа сольсон байж болзошгүй. Чулуу түүсэн иргэд 14 шуудайтай чулуугаа шалгасан юм байна лээ. Гэтэл хоёр шуудайтай чулуу нь солигдож, ямар ч хэрэггүй болсон байсан гэсэн. Өөрөөр хэлбэл, үнэт чулуу биш болсон байсан гэсэн үг. Тэгэхээр Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан иргэдээс хурааж авсан чулуугаа сольсон байж болзошгүй. Ийм учраас иргэд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж, шалгуулахаар болсон гэсэн үг. Тэгэхээр хууль бусаар чулуу түүсэн иргэдийг нэг тусдаа, иргэдийн түүсэн чулууг зарж борлуулсан байж болзошгүй Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүдийг тусад нь шалгаж байгаа гэсэн үг. Жишээлбэл, Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргил иргэдээс хурааж авсан дэрвэгэр жиргэрүү ургамлаа дамлаад борлуулчихсан байсандаа. Үүнтэй адилхан хэрэг болчихоод байна. Үнэндээ, иргэдээс хурааж авсан чулуугаа БОАЖ-ын газрын байцаагч н.Мөнхжаргал, манаач Батбаатар, Экологийн цагдаа н.Цэрэннадмид нар лацдаж, битүүмжлээгүй юм шиг байна лээ. Зургийг нь дараад л, гараашинд хийсэн гэсэн. Тэгэхээр хольж, сольсон байх магадлалтай” гэсэн юм.
| Баянхонгор аймгийн БОАЖ-ын газрын ажилтнуудыг иргэдээс хурааж авсан чулуугаа зарж, хувьдаа завшсан хэрэгт шалгаж эхэллээ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |