УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон түүний туслахыг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ. Мөн Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны удирдах албан тушаалтнуудыг тэдэнтэй хамтатган шалгаж эхэлсэн гэнэ. Дээрх хүмүүсийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий этгээдээсээ авлига авч, “Улсын аварга малчин” цол олгосон байж болзошгүй өргөдөл, гомдол АТГ-т иржээ.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр “УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өвөө нь Баянхонгор аймгийнх учраас өөрийн хамаарал бүхий ах, дүү нараа Улсын аварга малчин болгосон байж болзошгүй. Мөн тэрбээр Баянхонгор аймагт ирж, хариуцлагагүй уул уурхайтай тэмцэнэ нэрийдлээр хүмүүстэй танилцаж, иргэдийг турхируулдаг байж болзошгүй учраас шагнал, урамшуулал наймаалцсан байх магадлалтай гэж хардаж байгаа. Малчдыг хохироосон асуудал жил бүр гардаг. Ар, өврийн хаалгаар Улсын аварга малчин болсон хүмүүс харамсалтай байна. Хөдөлмөрөө үнэлүүлэх гээд хүлээж байсан олон малчныг ууцыг нь хугалсан асуудал боллоо. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагынхан шалгаж, үнэнээр тогтоогоосой гэж хүсэж байна. С.Ганбаатар Баянхонгор аймгаас нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж байж болзошгүй. Ийм учраас хүмүүст амласан амлалтдаа хүрч, хүмүүсийг хүчээр Улсын аварга малчин болгосон байж болзошгүй” гэлээ.
Баянхонгор аймгаас дараах малчдыг Улсын аварга малчнаар тодруулжээ.
• Баян-Овоо сумын малчин Бандихүүгийн Бямбасүрэн,
• Өлзийт сумын малчин Пүрэвийн Лхагва,
• Шинэжинст сумын малчин Хүүхэндуламын Түмэнжаргал,
• Баянцагаан сумын малчин Цэрэндоржийн Эрдэнэбаяр,
• Галуут сумын малчин Тэрбишийн Баярсайхан, Цэгмидийн Батбаатар,
• Баянбулаг сумын малчин Нанжидзэвгийн Эрдэнэбилэг,
• Жинст сумын малчин Нэргүйн Батболд,
• Баянхонгор сумын малчин Дамдинсүрэнгийн Батням болон
Улсын аварга саальчин
• Баянлиг сумын саальчин Рэндоогийн Нансал нар тодорчээ.
Бид энэ талаар Баацагаан сумын Засаг дарга Ш.Энхтөртэй холбогдож, тодрууллаа. Учир нь, Баацагаан сумаас тодорсон Улсын аварга малчныг УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон холбогдох албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, авлига авч, хууль бусаар тодруулсан гэх мэдээлэл байгаа юм.
Ш.Энхтөр “Баацагаан сумын нэгдүгээр багийн малчин Улсын аварга малчин болсон. Сумын Засаг даргын хурлаар хэлэлцэж, Улсын аварга малчинд тодорхойлж, аймаг руу материалыг нь тодорхойлттой нь явуулсан. Аймгийн Засаг даргын хурлаар хэлэлцэж, шийдвэрээр дэмжиж, улсад явуулсан байна лээ. Тэгээд зохих ёсных нь дагуу тодорсон” гэв.
Баянхонгор аймгийн Галуут сумаас “Улсын аварга малчин”-аар хоёр хүн тодорчээ. Тодруулбал, Галуут сумын малчин Тэрбишийн Баярсайхан, Цэгмидийн Батбаатар нар Улсын аварга малчин болсон байна. Харин эл хоёр хүний нэг нь материалаа ирүүлээгүй, өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй байхад Улсын аварга малчин болжээ. Бид энэ талаар Галуут сумын Засаг даргатай холбогдож, тодруулах гэсэн боловч утас нь унтраатай байсан юм.
Бид Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхантай холбогдож эл асуудлаар тодрууллаа.
Тэрбээр “Манай аймгийн хэмжээнд есөн хүн Улсын аварга малчин болсон. Сар шинийн өдрүүдэд шагналаа гардан авсан. Бид зохих ёсны хурлаа хийж, шаардлагатай бичиг баримт, шалгуур үзүүлэлтийг хэлэлцэж, 10 хүнийг нэрийг ХХААХҮЯ-нд хүргүүлсэн. Үүнээс есийг нь шалгаруулж, Улсын аварга малчнаар тодруулсан байна лээ. Улсын аварга малчнаар тодорсон бүх хүний бичиг баримтыг бид явуулсан. Харин Галуут, Баацагаан сумын хоёр хүний материалыг төрийн албан хаагчдын буруугаас болж, хожимдож хүргүүлсэн. Тодруулбал, Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэхэд эл хоёр сумын малчны материал ирж амжаагүй. Энэ нь төрийн албан хаагчдын буруутай үйлдлээс болж хоцорсон байсан. Ийм учраас бид дахин хуралдаж, хоёр хүний материалыг хүргүүлсэн” гэв.
Галуут сумаас хоёр хүн Улсын аварга малчин болжээ. Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал болох үед нэг хүнийх нь материал ирж, нөгөө хүнийх нь ирээгүй байсан бололтой.
| УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР ЭРХ МЭДЛЭЭ АШИГЛАЖ, БАЯНХОНГОР АЙМГИЙН МАЛЧДЫГ ХУУЛЬ БУСААР УЛСЫН АВАРГА МАЛЧИН БОЛГОСОН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ ЭХЭЛЖЭЭ |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |