Хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа хэргүүд хэрхсэн нь тодорхойгүй, хаана шийдэгдэж байгаа нь мэдэгдэхгүй хэвээр байна. Сүр дуулиантайгаар шалгаж эхэллээ, 48 цаг саатууллаа, албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийлээ, цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа гэдэг ч эцэст нь ямар ч мэдээлэлгүй өнгөрдөг. Тэгвэл эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан төрийн албан хаагчдын хэргийг эргэн сануулж байна. Өөрөөр хэлбэл, доорх авлига, албан тушаалын хэргүүд шалгагдаад удаж байгаа ч хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа, хэрхэн шийдэх нь тодорхойгүй, хаалттай байгаа юм.

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабалыг хэд хэдэн ноцтой үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа талаар бид өнгөрсөн 2022 оны арваннэгдүгээр сард мэдээлсэн байдаг. Б.Заяабалыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгө шамшигдуулсан, Татварын ерөнхий газрыг хувийн аж ахуй нэгж шигээ ашиглаж, дураараа дургиж, дунд чөмгөөрөө наргиж байна хэмээн иргэд гомдол гаргаж, хууль хяналтын байгууллагад хүргүүлсэн талаар албаны эх сурвалж мэдээлж байлаа.
.jpg)
Тодруулбал, ТЕГ-ын дарга Б.Заяабал төсвийн хөрөнгөөр сугалаа явуулж, шагналд нь хурдан удмын даага, үнэтэй хөөрөг бэлэглэсэн баримт нь хууль хяналтын байгууллагад очсон гэх. Тэрбээ Татварын албаны бүх албан хаагчийг цуглуулж, хоёр өдөр төсвийн мөнгөөр өндөр зэрэглэлийн амралтын газарт сургалт явуулах нэрийдлээр тансагласан. Эх сурвалжийн мэдээлснээр Татварын албаныхан 2022 оны гуравдугаар сард “Тайж ресорт” гэх амралтын газарт цуглаж, сургалт нэрийн дор архидан согтуурсан. Хамгийн ноцтой нь, энэ үеэрээ Татварын албаны зарим даргыг өндөр үнэтэй бэлэн мөнгөөр шагнаж, урамшуулсан. Мөн сугалаа явуулж, хэд хэдэн хүнийг азтай албан хаагч болгосон гэх. Азтантай сугалаанд Баянгол дүүргийн хэлтсийн дарга А хурдан удмын даага, өөр нэг алба хаагч хөөрөг хожсон гэх. бололтой. Үүгээр ч зогсохгүй Б.Заяабал нь ковидын үед хууль зөрчиж, төсвийн мөнгөөр өндөр үнэтэй машин худалдан авсан, улсын байцаагчийн үйлдсэн актыг хүчингүй болгож, аж ахуйн нэгжээс хахууль авсан байж болзошгүй баримт хууль хяналтынхны гарт очоод он дамжлаа.
Харин иргэдийн гомдлын мөрөөр хууль хяналтын байгууллагынхан шалгалтын ажиллагаа явуулж, Б.Заяабалыг шалгаж эхэлсэн боловч хэрэг хэрхэн шийдэгдсэн нь одоо хүртэл тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, Б.Заяабал өнөөдрийг хүртэл төрд ажилласаар түмний татварын мөнгийг “шамшигдуулсан” хэвээр байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т авто зам цэвэрлэгээний 28 машиныг сүр дуулиантайгаар хүлээлгэн өгсөн байдаг. Гэвч зам цэвэрлэгээний автомашинууд үндсэн үүргээ гүйцэтгэж, эзэндээ очиж амжаахгүй байхдаа л Хотын мээрийн чихнээс хонх уяж эхэлсэн. Тодруулбал, 125 саяын үнэлгээтэй зам цэвэрлэгээний машин нь гадаадын зах зээлд хэд дахин бага үнээр борлуулагдаж, ийм өндөр үнээр “тоос сорогч” худалдаж авлаа гэх шүүмжлэлд Хотын удирдлагууд өртөж, тайлбар өгсөн ч эцэстээ үр дүнд хүрээгүй өнөөдөрт хүрсэн билээ.
Тэгвэл тэднийг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Тодруулбал, АТГ-т зам цэвэрлэгээний машинтай холбоотой хэд хэдэн өргөдөл, гомдол иржээ. Гомдлын дагуу мөрдөгчид мөрдөн шалгах шалгалтын ажиллагааг явуулж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, нэг ширхгийг нь 125 сая төгрөгөөр авсан зам цэвэрлэгээний машины тендерт оролцсон, зохион байгуулсан, төсвийг нь баталсан, гарын үсэг зурсан хэн бүхнийг хамаатуулан шалгаж байсан гэсэн үг. Мөрдөн шалгалтын ажиллагаар хэд хэдэн ноцтой баримт илэрч, тусгай шинжээч томилон зам цэвэрлэгч машины үнэ судлуулах чиглэл гарсан ч одоо хүртэл шинжээч томилогдоогүй байгаа бололтой.

Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2021” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль 14 дэх жилдээ 2021 оны есдүгээр сард зохион байгуулсан байдаг. “Сэлэнгэ-2021” хээрийн сургуулийг “Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд бэлтгэх, зохион байгуулах нь” сэдвийн хүрээнд явуулсан бөгөөд Монголын талаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, ОХУ-ын талаас Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал И.Б.Тимофеев нар удирдах үүрэг гүйцэтгэсэн билээ.
Тэгвэл уг хээрийн сургуулийн удирдагчаар ажилласан бригадын генерал Л.Онцгойбаярыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сургууль зохион байгуулахад төсөвлөсөн шатахууныг зарж, завшсан гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас шалгаж эхлээд хоёр он дамжлаа. ОХУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Сэлэнгэ-2021” байлдааны буудлагатай, тактикийн хээрийн сургуулийн санхүүгийн үйл ажиллагаа болон материал хэрэгслийн зарцуулалтын байдалд хийсэн төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийжээ. Шалгалтаар хээрийн сургуулийн хэрэгцээнд зарцуулагдсан шатахууны орлого, зарлагын гүйлгээнд ноцтой хэд хэдэн зөрчил илэрсэн талаар бид өмнө нь мөн л мэдээлж байсан юм.
Тодруулбал, шалгалтаар 13088 литр түлш дутсан. Бригадын генерал Л.Онцгойбаяр дутсан шатахууныг тайлбарлахдаа “Үлдэгдэл 13088 литр дизель түлшийг зарсан. Ингэхдээ нэг литр түлшийг 1500 төгрөгөөр тооцож, 19.632 төгрөгөөр борлуулсан. Уг төлбөрийн 5.8 сая төгрөгийг хээрийн сургуулийн үед коронавирусийн халдвараар өвдсөн 70 гаруй цэргийн албан хаагчдад эм, тариа авахад зориулсан. Харин 3.9 сая төгрөгийг бай хийхэд зарцуулсан. Үлдэгдэл 10.7 сая төгрөгийг ОХУ-ын генералуудад гарыг бэлэг, дурсгалын зүйл авахад зарцуулсан” гэж тайлбарласан. Хэдийгээр Л.Онцгойбаяр генерал ингэж тайлбарласан ч санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны хүчин төгөлдөр баримтуудаар хэлсэн үг нь нотлогдоогүй байна. Иймд Батлан хамгаалах яамны улсын ахлах байцаагч акт үйлдэж, дутсан 30100 литр шатахууныг зах зээлийн ханшаар бодож, Л.Онцгойбаяраар 101 сая төгрөг нөхөн төлүүлэх шийдвэр гараад хоёр он дамжаад байгаа юм. Харамсалтай нь, Л.Онцгойбаяр тушаал дэвшиж, шамшигдуулсан шатахууны мөнгөө тушаасан эсэх нь өнөөг хүртэл тодорхойгүй байна.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Алтанзулыг АТГ-аас шалгаж, албан өрөөнд нь болон гэрт нь нэгжлэг хийсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Шалгалтын явцад ноцтой баримт, бичиг олдсон тул Б.Алтанзулыг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлсэн байдаг.

Тэгвэл Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Алтанзулыг 48 цаг хорьж, саатуулаад суллажээ. Мөн тэрбээр гадуур байцаагдаж байгаа нэрээр ажлаа хийж байгаа бололтой. Эх сурвалжийн мэдээлснээр “Б.Алтанзулын хэрэг нүүрсний хулгайтай холбогдож байгаа учраас удаашралтай байж болзошгүй. Гэсэн ч түүнийг шалгаж байгаа явц тодорхойгүй, Б.Алтанзул албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэвээр байж болзошгүй байгаа нь хачирхалтай. Хууль хяналтын байгууллагынхан шалгаж байгаа нэрээр энэ мэт хүмүүсийг эд мөрийн баримтаа устгах, дахин эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах нөхцөл байдлыг үүсгэж байна” гэсэн юм.
| ТАТВАРЫН МӨНГӨӨР ХӨӨРӨГ, ДААГА АВДАГ, ШАТАХУУН ШАМШИГДУУЛДАГ ТЕГ-ЫН ДАРГА Б.ЗАЯАБАЛ, ГЕНЕРАЛ Л.ОНЦГОЙБАЯР, Б.АЛТАНЗУЛ НАРЫН ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ |
|
Дархан-Уул аймагт менингококкт өвчний тохиолдол бүртгэгджээ
2026-03-05 10:03:41
Жүдочин хүүхдүүд Европын нээлттэй тэмцээнд оролцохоор Туркийг зорилоо
2026-03-05 09:45:52
Т.Энхжин “Шилдэг-8”-ын 68 кг-бн жинд түрүүллээ
2026-03-05 09:20:09
Б.Бат-Эрдэнэ “Шилдэг-8”-д жин өгсөн барилдаж түрүүлэв
2026-03-05 09:14:42
Спортын наадмуудын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ
2026-03-05 07:40:00
Б.Баттүшиг Паралимпын хорооны удирдлагыг хүлээн авч уулзав
2026-03-05 07:30:00
“МИЛАН–КОРТИНА-2026” паралимпын наадамд манай тамирчид өрсөлдөнө
2026-03-05 07:20:00
“ШИЛДЭГ-8” ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ӨДРИЙН АВАРГУУД ТОДРОВ
2026-03-05 07:10:00
ТАНХИМАА ӨӨД НЬ ТАТАХ ЗАСГИЙН ШИЙДВЭРҮҮД
2026-03-05 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ФРАНЦЫН АЛДАРТ ТОМ АЯГАТАЙ ХАЛУУН ШОКОЛАД УУНГАА БОЛЗОХ БОЛОМЖТОЙ “LAMOUR EN PARTAGE” КАФЕНААС
2026-03-05 07:00:00
Ц.МӨНХ-ЭРДЭНЭ:ОЛОН УЛСЫН МӨСӨН СИЙЛБЭРИЙН “ICE ALASKA 2026” ТЭМЦЭЭНИЙ ШҮҮГЧЭЭР АНХ УДАА АЖИЛЛАЛАА
2026-03-05 07:00:00
ЭХ-НИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН 10 ЖИЛИЙН АНГИЙН НАЙЗУУД “ЭРДЭНЭТ”-ЭЭС 148 ТЭРБУМ, “ШИВЭЭ-ОВОО”-ГООС 136 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ
2026-03-05 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-03-05 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-03-05 07:00:00
Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана
2026-03-04 14:49:31
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол батлагджээ
2026-03-04 14:47:50
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХӨНДСӨН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УИХ-ЫН ГИШҮҮН Г.ХОСБАЯРААС ӨӨР ТӨРИЙН ТҮШЭЭ ОРОЛЦСОНГҮЙ
2026-03-04 13:53:59
"Мөнгө угаах гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт сургалт болж байна
2026-03-04 13:23:26
Хөдөлгөөний эрчим, ачаалал өндөртэй байршлуудад уулзваруудыг шинээр барьж байгуулна
2026-03-04 12:54:31
“Холын цагаан манан” кино эрүүл мэндийн салбарын бодит үнэнийг харуулна
2026-03-04 11:49:38
Чөлөөтийн "ШИЛДЭГ-8"-ын анхдугаар тэмцээн эхэллээ
2026-03-04 11:27:42
ТАНИЛЦ:Энэ сарын тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
2026-03-04 11:06:30
Хадны зураг дахь эмэгтэйчүүд дүрслэл “АЛТАЙН ВЕНЕРА” гэрэл зургийн үзэсгэлэн гарна
2026-03-04 10:58:04
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ энэ амралтын өдрүүдэд болно
2026-03-04 10:44:51
"Үгүйлэгдсэн хайр" жүжиг дахин тоглогдож эхэллээ
2026-03-04 10:13:02
2026-03-04 09:56:06
Өвөрхангай аймаг 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 300 ортой жишиг нэгдсэн эмнэлэгтэй болно
2026-03-04 09:53:50
Швед Улсад суугаа Монгол Иргэдэд төрийн одон медаль гардууллаа
2026-03-04 08:48:29
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-03-04 08:00:00
БТСУХ-ныхон “Гал түймрээс урьдчилан сэргийлэх” сургалтад хамрагдав
2026-03-04 07:10:00
СЭХЭЭНД БАЙГАА АН-ЫГ О.ЦОГТГЭРЭЛ СЭРГЭЭЖ ДИЙЛЭХГҮЙ НЬ ЭЭ
2026-03-04 07:00:00
ТАНИЛЦ: ТӨРД ЭРХЭЛСЭН 10 ЖИЛИЙН АНДУУД
2026-03-04 07:00:00
Э.ИРМҮҮНЗАЯА: ӨМНӨ НЬ НЭГ Ч ГАДААД АЖИЛТАН АВДАГГҮЙ БАЙСАН АРХИТЕКТУРЫН КОМПАНИЙН ГАНЦ МОНГОЛ АЖИЛТАН БАЙНА ГЭДЭГ ӨНДӨР ХАРИУЦЛАГА БАЙДАГ
2026-03-04 07:00:00
МОНГОЛД ЯАГААД ӨВЛИЙН СПОРТ ХӨГЖИХГҮЙ БАЙНА ВЭ
2026-03-04 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-03-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |