Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Авлигатай тэмцэх газарт ирсэн иргэний өргөдөл, гомдлын дагуу Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг шалгаж, байцаалт, мэдүүлэг авах гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр “Ерөнхий шүүгч Д.Ганзориг нөлөөнд автаж, Сангийн сайд асан С.Баярцогтын хэргийг прокурорт буцааж, хэргийг нь хаахад нөлөөлсөн байж болзошгүй гэх хардлага байгаа юм байна лээ. Ийм утга бүхий гомдол, өргөдөл хэд хэдэн иргэнээс АТГ-т ирсэн учир шалгаж байгаа гэсэн үг. Мөн иргэд өргөдөл, гомдолдоо хэд хэдэн ноцтой баримт, Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн хууль бус шийдвэрийг зүйл ангиар ялгаж, тодорхой тайлбарласан гэсэн. Хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох биз. Ямартай ч Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг шалгаж эхэлсэн нь үнэн. Ерөнхий шүүгч нь нөлөөнд автсан байж болзошгүй ноцтой асуудлын зангилаа удахгүй тайлагдах биз” гэлээ.

Сангийн сайд асан С.Баярцогтыг Оюу толгойн гэрээг байгуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувьдаа их хэмжээний ашиг олж улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр буруутган эрүүгийн хэрэг үүсгэж байлаа.
С.Баярцогтод холбогдох хэргийг Анхан шатны шүүх хэлэлцэж С.Баярцогтод 10 жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр гурван жилээр хасч, дөрвөн жил хорих ял, Б.Ариунсан, Б.Бадрал нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасч, 1.6 жил хорих ял тус тус ногдуулдсан байдаг. Давж заалдах шатны шүүхээс Анхан шатны шүүхээс оноосон ялыг бууруулж, С.Баярцогтыг дөрвөн жил найман сар, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг нэг жил гурван сар, Б.Ариунсан Б.Бадрал нарыг нэг жил хорихоор болсон билээ.
.jpeg)
Харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар С.Баярцогтод холбогдох хэргийг хоёр шүүгчийн тусгай саналыг үндэслэн 2021 оны долдугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцсэн байдаг. Хяналтын шатны шүүхээс С.Баярцогтод холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /үндэслэлгүйгээр хөрөнгөжих/ гэмт хэргийг тус хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан /мөнгө угаах/ гэмт хэрэгт нэгтгэн зүйлчилж, түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар нийт эдлэх ялыг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 4.8 сар хорих ял оноохоор тогтоосон юм. Мөн С.Баярцогтоос 1 сая 345 876 ам.долларыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх өдрийн төгрөгийн ханшаар тооцон гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэж байлаа.
Өөрөөр хэлбэл, С.Баярцогт нарын хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцэж, гэм буруутайд тооцож, хорих ял оноосон гэсэн үг. Хачирхалтай нь, Улсын Дээд шүүхийн хоёр шүүгч тусгай санал гаргаж, С.Баярцогтод холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Нийслэлийн прокурорын байгууллагаас хянаж үзээд мөрдөн шалгах ажиллагаагаар гэм буруу тогтоогдоогүй тул С.Баярцогтын хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ. Уг шийдвэрт УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг нөлөөлсөн байж болзошгүй гэж хардаж байгаа аж.
Ерөнхий шүүгч нөлөөнд автаж, С.Баярцогтын хэргийг хэрэгсэхгүй болоход нөлөөлсөн, хэрэгсэхгүы болгосон нь байж болзошгүй гэж хардах хэд хэдэн үндэслэл, гомдол гаргах иргэн нэгээр дуусахгүй бололтой. АТГ-т Ерөнхий шүүгчтэй холбоотой өргөдөл, гомдол нэг бус удаа ирсэн учраас шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр “Ерөнхий шүүгч Д.Ганзориг хууль зөрчиж, хүчингүйд тооцсон хуулийн заалтаар гомдол хүлээн авахгүй эрхгүй болсон хэрнээ С.Баярцогтын өмгөөлөгчөөс ирсэн гомдлыг хүлээн авч, хууль бус хуралдааныг зохион байгуулсан гэж хардаж байна. Таван хүндл холбогдох хэргээс зөвхөн С.Баярцогтод холбогдох хэсгийг сугалан авч, тусад нь хянан хэлэлцэж, хэрэгсэхгүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан нь бүүр ч ээдрээтэй. Иймд Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, С.Баярцогтод давуу байдал олгосон байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна лээ” гэв.
Бид Ерөнхий шүүгч Д.Ганзоригтой холбогдож, шалгагдаж байгаа талаар нь тодруулах гэсэн боловч өрөөнийхөө утсыг авсангүй. Харин гар утасны дугаар руу нь хэдэнтээ залгахад тайлбар хэлж, мэдээлэл өгсөнгүй.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2020 оны зургадугаар сарын 2-ны өдөр 77 дугаар зарлиг гаргаж, Улсын Дээд шүүхийн санал болгосноор Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Дамдины Ганзоригийг томилсон байдаг. Д.Ганзориг 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. 1994 онд Өвөрхангай аймгийн нэгдүгээр 10 жилийн дунд сургууль,1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль төгссөн, 2017 онд хууль зүйн ухааны магистр хамгаалсан.
1999-2004 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
2004-2013 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүгч
2013 оны дөрөвдүгээр сараас Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
2020 оны тавдугаар сард Монголын Шүүгчдийн холбооны тэргүүнээр сонгогдсон.
| Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг АТГ-аас шалгаж эхэллээ |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |