Хилийн боомтоор 1000 тонн нүүрс “өшиглөсөн” бүлэглэлийг Гаалийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалтын багийн Ажлын хэсгийнхэн илрүүлж, Эрүүгийн цагдаагийн алба, Авлигатай тэмцэх газарт шилжүүлээд байгаа аж. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-14-нд нүүрс ачсан 10 машин ямар ч гаалийн бүртгэлгүй хилээр гарсан нь шалгалтаар тогтоогдсон байдаг. Энэ хэрэгт тус боомтод байрлах төр захиргааны байгууллагын ажилтнууд холбогдож, үгсэн тохиролцсон байж болзошгүй байсан юм. Хамгийн ноцтой нь, Эрүүгийн цагдаагийн алба, Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид хамтран их хэмжээний нүүрс “өшиглөсөн” хэрэгт Гаалийн газрын ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн албан хаагч н.Доржжүгдэр нарыг буруутгаж, цагдан хорьж байсан билээ.
Тэгвэл Гаалийн газрын ахлах байцаагч Д.Эрдэнэбаярт холбогдох хэргийг шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх санал гаргажээ. Тодруулбал, уг хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.
| ГАШУУН СУХАЙТ БООМТООР 1000 ТОНН НҮҮРС НУУЖ ГАРГАСАН ГЭХ ГААЛИЙГ АХЛАХ БАЙЦААГЧ Э-Г ШҮҮНЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |