Хулгайн нүүрсний мөнгөөрөө Казахстанд орон сууцны хороолол барьсан гэх “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга асан Х.Нурлат, гаалийн байцаагч З.Сырымбек нарыг өнгөрсөн арванхоёрдугаар сард цагдан хорьсон байдаг.
Тодруулбал, нүүрсний хулгайн асуудалтай холбогдуулан 2022 оны арванхоёрдугаар сарын 7-8-нд шилжих шөнө “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын найман хүнийг хойшлуулшгүй журмаар баривчилсан. Хоригдсон найман хүнээс зургаан хүнийг нь цагдан хорих саналаа прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлсэн байдаг.
Тус саналыг арванхоёрдугаар сарын 9-нд хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 14.13 дугаар зүйлийн 1, 8, 9, 10 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Б.Ганхуяг, Б.Нарантуяа, С.Энхтөр, С.Энхтүвшин, З Сырымбек нарт нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм. Харин Х.Нурлатыг арванхоёрдугаар сарын 12-нд 30 хоног цагдан хорих арга хэмжээ авсан билээ.
| Хулгайн нүүрсний мөнгөөр Казахстанд хаус хороолол барьсан гэх гаалийн байцаагч З.Сырымбек, Х.Нурлат нарыг суллана |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |