Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабалыг хэд хэдэн ноцтой үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Б.Заяабалыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгө шамшигдуулсан, Татварын ерөнхий газрыг хувийн аж ахуй нэгж шигээ ашиглаж, дураараа дургиж, дунд чөмгөөрөө наргиж байна хэмээн иргэд гомдол гаргаж, хууль хяналтын байгууллагад хүргүүлжээ. Иргэдийн гомдлын мөрөөр АТГ-ын мөрдөгчид шалгалтын ажиллагаа явуулж, Б.Заяабалыг шалгаж байгаа гэнэ.
ТЕГ-ын дарга Б.Заяабалыг шалгаж байгаа нэгдүгээр үндэслэл нь түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ковидын хууль болон Засгийн газраас гаргасан хууль, тогтоомжийг ноцтойгоор хэд хэдэн удаа зөрчсөн байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Учир нь, ковидын халдвар тархаж, 2020 онд улс даяар хэмнэлтийн горимд шилжсэн байх үед Б.Заяабал Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Нэргүйтэй хамтран төсвийн хөрөнгийг баруун солгоогүй цацсан гэнэ.
ТЕГ-ын дарга Б.Заяабал 2020 онд 17 тэрбум төгрөгөөр зургаан оффисын барилга бариулжээ. Угтаа бол тухайн үед хөрөнгө оруулалтыг царцааж, хэмнэлтийн горимд шилжиж, төрийн байгууллагыг шинээр барилга, байгууламж барихыг хориглочихсон байлаа. Үүгээр ч зогсохгүй тэрбээр ТЕГ-т 850 сая төгрөгөөр шинээр автомашин авч, тансаглажээ. Мөн барилгын урсгал зардал гэхэд л 1.6 тэрбум төгрөгийг зарцуулсан гэнэ. Мөн тэрбээр хууль тогтоомж зөрчиж, төсөвт тусгаагүй хөрөнгөөр буюу 293 сая төгрөгөөр ТЕГ-ын ажилтнуудад дүрэмт хувцас оёулсан гэнэ. Уг ажлаа өөрийн хамаарал бүхий этгээдийн компаниар гүйцэтгүүлсэн байж болзошгүй аж.
Б.Заяабалын хууль зөрчиж, төсвийн мөнгийг зарцуулах уг хэргийг хэнд түүнд олгосон гэдгийг хууль хяналтын байгууллагынхан мөн шалгах биз ээ.

Хоёрдугаарт, Б.Заяабалыг төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, зугаалж цэнгэсэн гэх үндэслэлээр шалгаж байгаа гэнэ. Тодруулбал, Татварын албаны бүх албан хаагчийг цуглуулж, хоёр өдөр төсвийн мөнгөөр өндөр зэрэглэлийн амралтын газарт сургалт явуулах нэрийдлээр тансаглажээ. Эх сурвалжийн мэдээлснээр Татварын албаныхан 2022 оны гуравдугаар сард “Тайж ресорт” гэх амралтын газарт цуглаж, сургалт нэрийн дор архидан согтуурсан. Хамгийн ноцтой нь, энэ үеэрээ Татварын албаны зарим даргыг өндөр үнэтэй бэлэн мөнгөөр шагнаж, урамшуулжээ. Мөн сугалаа явуулж, хэд хэдэн хүнийг азтай албан хаагч болгосон гэнэ. Азтантай сугалаанд Баянгол дүүргийн хэлтсийн дарга А хурдан удмын даага хожсон гэнэ. Мөн нэгэн албан хаагч хөөрөг хожсон талаар Татварын албан хаагчид жиг жуг гэцгээж байгаа бололтой. Татвар төлөгчдийн мөнгийг зугаалж цэнгэх, азтан шалгаруулах сугалаа болгосон Б.Заяабалд иргэд гомдож, уг үндэслэлээр өргөдөл гаргаж, хуулийнхан шалгаж байна.
Мөн түүнийг хахууль авдаг байж болзошгүй хэмээн шалгаж байгаа аж. Тодруулбал, ТЕГ-ын Маргаан таслах зөвлөл болон улсын байцаагчид татварын өрөө нуун далдалдсан, хууль бусаар үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын Татварын хууль, тогтоомжийг ноцтой зөрчсөн аж ахуйн нэгжүүдэд арга хэмжээ авч, акт үйлддэг. Гэтэл улсын байцаагчдын ногдуулсан шийтгэл, үйлдсэн хэд хэдэн актыг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон байж болзошгүй аж. Акт хүчингүй болгосон шийдвэрийнхээ хариуд аж ахуйн нэгжүүдээс хахууль авсан эсэхийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж байна.
Мөн тэрбээр Маргаан таслах зөвлөлийн дарга, улсын байцаагчтай үгсэн тохиролцож, зориудаар өндөр үнэтэй акт үйлдүүлж, аж ахуйн нэгжүүдийг дарамталж, хахууль авдаг байж болзошгүй нөхцөл байдал илэрч, шалгаж байгаа гэнэ.
Б.Заяабалтай холбоотой өөр нэгэн ноцтой мэдээлэл нь татвар төлөгчдийн мөнгөөр өөрийн хамаарал бүхий дарга, ажилтнуудаа урамшуулсан гэх. Уг мэдээлэл нь цахим сүлжээнд цацагдаад байгаа билээ. Тодруулбал, ТЕГ-ын 32 ажилтныг 5-15 сая төгрөгөөр шагнажээ. Ингэхдээ хууль бус, нууцаар тушаал гаргаж, дараах 32 хүнийг шагнаж, урамшуулсан гэнэ.

ТЕГ-ын дарга Б.Заяабалыг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хүн гэдэг гэнэ. Тэрбээр Ч.Хүрэлбаатар гишүүний сонгуулийн ажлын менежерээр олон жил ажиллаж, албан тушаал авсан байж болзошгүй гэх. Мөн тэрбээр Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд болох үед ТЕГ-ын дарга болж тушаал дэвшжээ. Б.Заяабал нь МУИС-ийн Эдийн засгийн сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Жорж Майсоны их сургуулийг төгссөн.
Ажлын туршлага
1999-2000 онд УИХ-ын гишүүний туслах,
2002-2005 онд Өрхийн Амьжиргааг дэжих хөтөлбөрийн төслийн ажилтан,
2008-2009 онд Түлш эрчим хүчний яамны хэлтсийн дарга,
2009-2010 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны газрын дарга,
2010-2012 онд Төрийн өмчийн хорооны газрын дарга, Төрийн өмчийн хорооны дарга
2012-2015 онд Санхүүгийн зөвлөх, УИХ-ын гишүүний зөвлөх
2015-2019 онд Татварын ерөнхий газрын дэд дарга
2020 оноос Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байна.
Тэгвэл Б.Заяабалын хөрөнгө орлогын мэдээллийг хүргэе. Тэрбээр таван жилийн өмнө буюу 2017 онд ТЕГ-ын дэд дарга байхдаа 10 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байжээ. Харин ТЕГ-ын дарга болоод буюу 2021 онд жилийн нийт орлого нь 10 дахин нэмэгдэж, 116 сая төгрөг болжээ. Мөн тэрбээр 2017 онд 520 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван орон сууцтай байсан бол 2021 онд 395 сая төгрөгийн үнэтэй нэг орон сууцтай болжээ. Тэрбээр дэд дарга байхдаа 160 сая төгрөгөөр үнэлэгдэх Land Rover, Land Rover V1 автомашинтай байсан бол 2021 онд автомашингүй гэж мэдүүлсэн байна. Дөрвөн сая төгрөгийн үнэд хүрэх 40 хоньтой. Харин гадаадын банканд 3.5 сая төгрөгийн хадгаламжтай бол 600 сая төгрөгийн авлага, 23 саяын зээлтэй гэнэ. Мөн тэрбээр "Ай Си Трэйд" компанид 1000, Эрдэнэс Таван Толгой компанид 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг гэжээ.
| АТГ-аас Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабалыг шалгаж эхэллээ |
|
Каваүчи Широд “Чингис хаан” үндэсний музейгээс талархал илэрхийлэв
2026-03-05 14:36:02
Үндэсний дээд лигийн үнэ цэнэтэй тоглогчоор О.Эрдэнэцогт тодорлоо
2026-03-05 13:27:27
Дархан-Уул аймагт менингококкт өвчний тохиолдол бүртгэгджээ
2026-03-05 10:03:41
Жүдочин хүүхдүүд Европын нээлттэй тэмцээнд оролцохоор Туркийг зорилоо
2026-03-05 09:45:52
Т.Энхжин “Шилдэг-8”-ын 68 кг-ын жинд түрүүллээ
2026-03-05 09:20:09
Б.Бат-Эрдэнэ “Шилдэг-8”-д жин өгсөн барилдаж түрүүлэв
2026-03-05 09:14:42
Спортын наадмуудын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ
2026-03-05 07:40:00
Б.Баттүшиг Паралимпын хорооны удирдлагыг хүлээн авч уулзав
2026-03-05 07:30:00
“МИЛАН–КОРТИНА-2026” паралимпын наадамд манай тамирчид өрсөлдөнө
2026-03-05 07:20:00
“ШИЛДЭГ-8” ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ӨДРИЙН АВАРГУУД ТОДРОВ
2026-03-05 07:10:00
ТАНХИМАА ӨӨД НЬ ТАТАХ ЗАСГИЙН ШИЙДВЭРҮҮД
2026-03-05 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ФРАНЦЫН АЛДАРТ ТОМ АЯГАТАЙ ХАЛУУН ШОКОЛАД УУНГАА БОЛЗОХ БОЛОМЖТОЙ “LAMOUR EN PARTAGE” КАФЕНААС
2026-03-05 07:00:00
Ц.МӨНХ-ЭРДЭНЭ:ОЛОН УЛСЫН МӨСӨН СИЙЛБЭРИЙН “ICE ALASKA 2026” ТЭМЦЭЭНИЙ ШҮҮГЧЭЭР АНХ УДАА АЖИЛЛАЛАА
2026-03-05 07:00:00
ЭХ-НИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН 10 ЖИЛИЙН АНГИЙН НАЙЗУУД “ЭРДЭНЭТ”-ЭЭС 148 ТЭРБУМ, “ШИВЭЭ-ОВОО”-ГООС 136 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ
2026-03-05 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-03-05 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-03-05 07:00:00
Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана
2026-03-04 14:49:31
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол батлагджээ
2026-03-04 14:47:50
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХӨНДСӨН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УИХ-ЫН ГИШҮҮН Г.ХОСБАЯРААС ӨӨР ТӨРИЙН ТҮШЭЭ ОРОЛЦСОНГҮЙ
2026-03-04 13:53:59
"Мөнгө угаах гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт сургалт болж байна
2026-03-04 13:23:26
Хөдөлгөөний эрчим, ачаалал өндөртэй байршлуудад уулзваруудыг шинээр барьж байгуулна
2026-03-04 12:54:31
“Холын цагаан манан” кино эрүүл мэндийн салбарын бодит үнэнийг харуулна
2026-03-04 11:49:38
Чөлөөтийн "ШИЛДЭГ-8"-ын анхдугаар тэмцээн эхэллээ
2026-03-04 11:27:42
ТАНИЛЦ:Энэ сарын тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
2026-03-04 11:06:30
Хадны зураг дахь эмэгтэйчүүд дүрслэл “АЛТАЙН ВЕНЕРА” гэрэл зургийн үзэсгэлэн гарна
2026-03-04 10:58:04
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ энэ амралтын өдрүүдэд болно
2026-03-04 10:44:51
"Үгүйлэгдсэн хайр" жүжиг дахин тоглогдож эхэллээ
2026-03-04 10:13:02
2026-03-04 09:56:06
Өвөрхангай аймаг 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 300 ортой жишиг нэгдсэн эмнэлэгтэй болно
2026-03-04 09:53:50
Швед Улсад суугаа Монгол Иргэдэд төрийн одон медаль гардууллаа
2026-03-04 08:48:29
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-03-04 08:00:00
БТСУХ-ныхон “Гал түймрээс урьдчилан сэргийлэх” сургалтад хамрагдав
2026-03-04 07:10:00
СЭХЭЭНД БАЙГАА АН-ЫГ О.ЦОГТГЭРЭЛ СЭРГЭЭЖ ДИЙЛЭХГҮЙ НЬ ЭЭ
2026-03-04 07:00:00
ТАНИЛЦ: ТӨРД ЭРХЭЛСЭН 10 ЖИЛИЙН АНДУУД
2026-03-04 07:00:00
Э.ИРМҮҮНЗАЯА: ӨМНӨ НЬ НЭГ Ч ГАДААД АЖИЛТАН АВДАГГҮЙ БАЙСАН АРХИТЕКТУРЫН КОМПАНИЙН ГАНЦ МОНГОЛ АЖИЛТАН БАЙНА ГЭДЭГ ӨНДӨР ХАРИУЦЛАГА БАЙДАГ
2026-03-04 07:00:00
МОНГОЛД ЯАГААД ӨВЛИЙН СПОРТ ХӨГЖИХГҮЙ БАЙНА ВЭ
2026-03-04 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-03-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |